Ураны ордуудын судалгааны үр дүнгээ “Geomine 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ

Ураны ордуудын судалгааны үр дүнгээ “Geomine 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ

Ураны ордуудын судалгааны үр дүнгээ “Geomine 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ

“Бадрах Энержи” компанийн мэргэжилтнүүд энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Geomine 2024” олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Тус компанийн Төслийн менежер Эрмал Коплику “Бадрах Энержи” компанийн дийлэнхи хувьцаа эзэмшигч Орано группийн онцгой өндөр агуулгатай ураны хүдрийн биет дээр хөгжүүлэн ашиглаж байгаа “САБР” олборлолтын аргын онцлог, давуу талыг танилцуулав.

Харин  гидрогеологич П.Баярмаа “Дорноговийн бассейн дэх газрын доорх усны үүсэл, тархалт: Зүүнбаян, Үнэгтийн хотгор дахь ролл-фронт төрлийн  ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул  орд дээр хийгдсэн  гидрогеологийн судалгаа” сэдвээр танилцуулга хэлэлцүүлсэн байна.

“Бадрах Энержи” компани тусгай зөвшөөрлийнхөө талбайн хэмжээнд 250 гаруй цооног байруулсан аж. Тэдгээрийн тусламжтай газрын доорх усны судалгаа, хяналтыг хийж иржээ. Хайгуулын шатнаас хийгдэж ирсэн хяналтын хэмжилт, шинжилгээгээр уг бүсийн газрын доорх усны чанарт улирлын чанартай хэлбэлзлээс өөр өөрчлөлт ажиглагдаагүй юм байна. Үүний зэрэгцээ, уг компанийн 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн ураныг газар доор уусган олборлох технологиор олборлож, боловсруулах Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын хяналт, үнэлгээний  ажлыг Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн багийн хамт хийж байгаа гэнэ.

Уг компанийн мэргэжилтнүүдийн гурав дахь илтгэл нь Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаагийн “Зөөвч-Овоо төслийн жишээн дээр ГДУО олборлолтын үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны зардлын тооцоолол хийх нь” сэдэвтэй байв. “Бадрах Энержи” компани нь Монгол улсад олборлолтын шинэ технологи болох газар доор уусган олборлох аргаар уран олборлох төслийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа билээ.

“Geomine 2024” олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, БНХАУ, БНСУ ОХУ, Япон, Австрали, Герман, Чех зэрэг улсын 47 байгууллагын төлөөлөл 80 орчим эрдэмтэн судлаачид оролцож, "Геологийн шинжлэх ухаан", "Уул уурхайн салбар хуралдаан", "Газрын тос, хийн" гэсэн 3 чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-10-18 202.55.188.113

mgld ashigtai yum hij uzereide tamine gadnii uls bol mgl oroniig maani bodohgui ashiglad l hayaad ywan shde tamine uran mgld hereg bnu tamine

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.161.232

туршлага багатай мэргэжилтнүүд ярьж байгаа юмаа ч сайн ойлгоогүй байгаа даа

Avatar

Нэргүй 2024-10-18 103.161.242.117

Туршлагатай бол чи оролдоод үз

Avatar

Нэргүй 2024-10-18 103.212.117.35

Батмөнх өө, наад гарчгаа дахин нэг сайн унш даа. Авах юм алга.

Avatar

Нэргүй 2024-10-18 103.57.93.199

Ураныг ашиглах, үндэсний боловсон хүчнээ мэргэшүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-18 103.161.242.117

Залуус дорхноо сурчихна, санаа зоволтгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж