Украины B8 багийн тоглогч Данил Валитов буюу "Headtr1ck" Elisa Masters тэмцээний хэсгийн шатанд Монголын "The MongolZ" багт хожигдсоны дараа дараах ярилцлагыг өгчээ. Өдгөө 20 настай тэрбээр NIP-ээс хасагдаж, B8 багт нэгдсэн билээ. Шинэ болон хуучин багууд нь ч Elisa Masters-ийн хэсгийн шатанд учраа таарч, "Headtr1ck" хуучин багаасаа хариугаа авсан юм. Гэвч хэсгийн аваргын төлөө "The MongolZ" багт хожигдсон.
-Хуучин багийнхаа эсрэг тоглох ямар байсан бэ? Олон зүйл өөрчлөгджээ. Чиний байсан үеэс одоо REZ л үлдсэн байна. Сэтгэл хөдөлсөн биз?
-Тиймээ. Тэр багт одоо ч надтай хамтарч байсан олон хүн бий. Тэндээс яваад TeamSpeak багт нэгдэхэд хачирхалтай зүйл тохиосон нь би санаандгүй NIP-ийн өрөөнд орчихсон. Админ нь ч инээж байлаа.
Хуучин багийнхаа эсрэг сайхан тоглолоо. Өөрсдийгөө муу тоглосон гэж бодохгүй байна. Тэд ч сайн тоглолоо. Т талдаа би сэтгэл хангалуун байна. Бид сайн эхэлсэн. Чухал клатчуудаа авлаа. Багаараа Т талдаа бид сайн байсан.
Хүн бүр хийх ёстой ажлаа хийлээ. Гэхдээ СТ талдаа тэд илүүрхсэн. Бидний эсрэг сайн тоглосон. Ялалт байгуулсандаа баяртай байна. Хамтдаа зүтгэлээ. Хүн бүр дуэльдээ яллаа. Энэ л BO1-ийн хамгийн чухал нь шүү дээ. Тэднийг хожих сайхан байна. Өөртөө илүү итгэлтэй боллоо.
-The MongolZ арай хүчирхэг байлаа. Nuke дээр эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Inferno дээр эргэн ирэх гэж оролдов уу?
-Бид Inferno дээр сайн эхэлсэн. Nuke шиг байгаагүй. Т талдаа сайн тоглож, итгэл төрүүлсэн. СТ талдаа ч ойрхон өрсөлдсөн. Гэхдээ Т талынхаа гар бууны раундэд хожигдсон нь эргэлтийн цэг байлаа. Тэд мөнгөний хувьд илүү болж ирсэн. Энэ л Inferno дээр чухал.
Nuke дээр бид NIP-ийн эсрэг тоглосон шигээ байж чадаагүй. Дуэльдээ ялж чадаагүй. Олон дуэль алдсан. Хэрэв тоглолтын эхлэлд бид санасан шигээ тоглож, ритэйкүүдээ хийж чадсан бол тоглолт арай өөрөөр эргэх байсан.
Inferno дээр ойрхон өрсөлдсөн шүү. Гэхдээ бид одоо бүгдийг мартах хэрэгтэй. Хүн бүр бүхнийг мартах хэрэгтэй байна. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг эхний раундын дараа улам хүчирхэг хоёрдугаар раунд дээрээ тоглох ёстой. Бид чадсан ч хангалттай байсангүй. Ялангуяа Т талдаа.
-Танайх болон MongolZ хоёулаа Vertigo-г банддаг. Энэ удаад та нар түрүүлж бандлаа. Энэ тэдэнд хүндлэл үзүүлж буй хэлбэр үү?
-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. Вето дээр би байгаагүй. Бидний эхний бан үргэлж Vertigo. Бид галаар наадахыг хүсээгүй. Тэд ч тэгэх байсан биз. Тэд өөрсдийгөө биднээс илүү гэж бодсон байх.
Бид манай болон MongolZ-ийн хамгийн сайн тоглодог хоёр мап дээр тоглосон. Бид Nuk, Inferno хоёр дээр сайн тоглосон гэж бодож байна. Ялангуяа сүүлдээ. Тэмцээний өмнө бид бэлтгэлээ базаасан. Гэхдээ одоогоор The MongolZ бол биднээс хамаагүй илүү баг. Үүнийгээ өөрсдөө ч мэдэж байна лээ. Дуэльдэхээс айхгүй байсан. Манай баг эрсдэл гаргах чухал байлаа.
-B8 баг сүүлийн үед тун сайн байгаа. Топ 30 багийн тоон дотор сүүлийн хэдэн долоо хоног явж байна. Энэ багийг хаа хүрнэ гэж харж байна вэ?
-Ирэх сарууд бидэнд маш чухал байх болно. Биднийг гурван LAN тэмцээн хүлээж байна. Оноо цуглуулах, ирэх жилүүдэд урилга авах чухал ач холбогдолтой тэмцээнүүд бий. Тоглогчдод ч, B8 байгууллагад ч чухал. Бид сайн тоглолт үзүүлж байгаа гэж бодож байна. Доороос эхэлсэн шүү дээ. Эхний таван тоглолтдоо хожигдсон түүхтэй. Гэхдээ одоо урам орсон.
Бид дараалсан ялалтыг авлаа. Онлайнаар сайн багуудын эсрэг хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Онлайнаар сайн тоглох учраа олчихсон гэхэд болно. Харин одоо LAN тэмцээн дээр үүнийгээ хийх хэрэгтэй байна. Уур амьсгал нь тэс өөр шүү дээ. Бидэнд туршлагатай тоглогчид бий. Ирэх тоглолтуудад эргэн формдоо орох шаардлага үүслээ. Өрсөлдөгч хэн байх нь хамаагүй.
Бид бүх зүйл дээрээ одоо байгаа түвшнээсээ 10 эсвэл 20 хувь илүү байх хэрэгтэй байна. Багийн харилцаа, хувь тоглогчийн чадвар дээрээ гэсэн үг. Бидэнд нөөц бололцоо бий. Ирэх саруудад юу болохыг харцгаая.
-Ийм LAN тэмцээнд тоглох хэр чухал вэ? Том, алдартай тэмцээн биш ч NIP, The MongolZ гэсэн багуудтай тоглож байна.
-Үнэхээр чухал. Бид ийм тэмцээнд зориулж, bootcamp хийсэн. Зөв цаг нь гэж бодсон юм. Учир нь биднийг дараалсан гурван тэмцээн хүлээж байна. Бид хэр сайн байгаагаа л харуулахыг зорьсон.
The MongolZ-ийн эсрэг хожигдох нь муу зүйл биш. Тэд одоо үнэхээр л биднээс илүү байгаа. Үүнийгээ ч олон тэмцээнд харуулсан. Бид MongolZ-оор нэг сайн алгадуулж, сэрлээ гэж бодох хэрэгтэй.
Энэ тэмцээн болон удахгүй эхлэх ESL Challenger Katowice хоёр манай багт чухал. Бид туршлага сууж, тайзан дээр тогломоор байна. Тайзан дээр тоглож сурна гэдэг бол LAN тэмцээнд сайн хүчирхэг болохын эхлэл.
-Хэсэг хугацаанд олон улсын түвшинд гадаад багт тоглосны дараа украин багийнхаа төлөө ямар санагдаж байна?
–NIP-ээс хойш хэцүү байсан. K0nfig бид хоёр хуучин багаасаа жийгдэж, хүмүүсийн биднийг харах өнцөг өөрчлөгдсөн. Учир нь бид RMR дээр 0-3 гэсэн амжилтыг үзүүлсэн. Хэн нь ч хувь тоглогчийн хувьд сайн байгаагүй. Бусдад өөрийгөө харуулах итгэл, урам зоригоо эргэн олоход хэцүү байлаа.
Гэхдээ шинэ гэр олсондоо баяртай байна. Энд илүү өөртөө итгэлтэй болсон. Багийнхан, дасгалжуулагч минь намайг хүндэлдэг нь мэдрэгддэг. Энэ нь л надад чухал. Мөн хүн бүр шүүмжлэлийг хүлээж авдаг.
Бид бол өсч буй баг. Бидэнд хувиа хичээсэн тамирчин үгүй. RMR-ийн дараа би ёроолдоо хүрсэн. Анх удаагаа л сэлгээ рүү шилжсэн. Юу хийхээ мэдээгүй. Гэхдээ хэсэг хугацаанд амарч, сэтгэл зүйгээ бэлдсэний дараа эргэн тоглоход бэлэн болсон. Дахин өрсөлдөх том хүсэл тэмүүлэлтэй болсон. Онлайн тоглолт ч байсан багийнхан маань намайг их дэмждэг. Энэ багт байгаадаа баяртай байна.
-Та нарыг “One, two, three” гэж орилохыг сонслоо. Яагаад Англиар гэж?
-Сайхан асуулт байна. Би мэдэхгүй ээ. Магадгүй хүн бүр ойлгох байх. Хоёр дахь тоглолтдоо бид Англиар орилоогүй шүү. Эхний тоглолтод л тэгсэн. Үнэндээ бид юу гэж орилохоо бодож байсан юм. Нэг их ургуулж бодоогүй л энгийн үгнүүд сонгосон.
-Та нар ирэх Баасан гаригт ямар багийн эсрэг цэнгэлдэхэд тогломоор байна?
-Би NIP-ийн эсрэг тогломоор байна. Учир нь тэднийг JANO-оос илүү гэж бодож байна. Бидэнд сайн өрсөлдөгч хэрэгтэй байна. NIP байвал тоглолт илүү сонирхолтой болох биз. BO3 учир илүү удаан, багаараа ажиллах хугацаа олдоно.
Бид энэ тэмцээнд нэг BO3, нэг хурдан хоёр мап тоглолоо. Багийнханд маань LAN-ийн тэмцээнд сайн тоглоход энэ хангалтгүй. Бид хожигдол бүрээсээ сургамж авч, дараагийн тоглолтдоо сайн тоглохыг хичээдэг.
Нэргүй 2024-10-18 66.181.191.52
Хэнд ч хэрэггүй хог.
Зочин 2024-10-18 66.181.184.73
Украины багт бууж өгснөөр монголчууд тэднийг дэмжиж байгаагаа харуулах ёстой байсан юм.
Нэргүй 2024-10-18 126.22.9.118
за х** л даа
З 2024-10-18 202.126.89.237
2 баг тоглож бхад Монголчууд украин 2 яг ямар хамаатай билээ? Монголчууд хэнийг дэмжээд бгаан? Жоохон бодож бгад бичиж бай!!! Эсвэл огт юм бичихгүй бвал тэнэг гэдгийг чинь хүн мэдэхгүйшд.
Нэргүй 2024-10-18 66.181.191.52
Тэд нарыг дэмжиж Адгийн эргүү вэ? Чи тэнд очиж байлдаач ! Чадахгүй байж! Ёстой амны салаа нь арилаагүй, бөгсөө ч олигтой арчиж чадахгүй байж чааваас даа гэж