Тагнуулын хэрэгт холбогдсон З.Санждоржийг хаалттай шүүнэ

Тагнуулын хэрэгт холбогдсон З.Санждоржийг хаалттай шүүнэ

Тагнуулын хэрэгт холбогдсон З.Санждоржийг хаалттай шүүнэ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хэргийг 2024 оны аравдугаар сарын 29-нд хаалттай хэлэлцэнэ. Уг хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-18 43.242.242.59

Нямдоржийг шалгаад хятадын тагнуултай ямар ч хамаагүй гэдэг нь тогтоогдсон. АН-ынхан гэнэн хүмүүсийн толгойг эргүүлж мэдэн будилж ярьдаг. Харин ч гэж Нямдорж төрийн даалгавар биелүүлж хятадын хүмүүстэй холбогдож байсан гэдгийг өөрөө ч ойлгомжтой нотлох баримт үзүүлж ярьсан.Аргаа бараад л тэгсэн байх. Учир нь улс төрийн зорилгоор түүнийг харлуулаад байхаар нууц мэдээлэл баримтыг ил болгож байна лээ. Монголын луйварчдын гол дайсан бол Ц.Нямдорж байсан нь түүхэн үнэн.

Avatar

Нэргүй 2024-10-18 43.242.242.59

Гадаадынхантай хамтарч ажилладаг монгол хүмүүс нилээд байгаа гэж боддог. Санждорж бол шашны талаарх төрийн нууцыг Хятадын тагнуулын албанд өгсөн болов уу гэж хардаж байна. Яг ийм хэргээр яруу найрагч Т. Хулан ял авсан нь харамсалтай юм. Ядуу хүмүүст тэрбум төгрөг өгөхөөр л нөгөөдүүл нь шууд гадны тагнуулын хүмүүстэй хамтран ажиллаад явчихдаг гэмтэй байна.

Avatar

Нэргүй 2024-10-18 122.201.23.83

Тагнуулийнхан дургүй хүргэсэн хүнээ гадаадын тагнуул болгодог. Өөрсдөө болохоор албан тушаалаа ашиглаад баяжсан .

Avatar

зочин 2024-10-18 66.181.179.216

Нөгөө ламхай нарыг хүчинддэг лам нарыг яагаад шүүхгүй байгаа юм.
Хөөрхий эрдэм сурах гэсэн жоохон банди нарыг хүчинддэг байсан лам нарыг !!!

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.161.85

Ц.Нямдоржийг нэг хаалттай шүүгээдэхээч. Баримт нь архивт байгаа.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

МАН төрөөс мултрах үед Нямкийн тоогой мөрөн дээрээсэ э аяндаа мултраад ойчино доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж