Монгол Улс иргэдээ санхүүгийн сахилга бат хэр сахиж байгаагаас нь шалтгаалан онооны системээр үнэлдэг олон улсын схемийг хэрэгжүүлэн, хилээр гарах эсэхийг нь ч шийддэг болж мэдэх нь ээ.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.10.17/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр дээрх асуудал хөндөгдлөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбараар бол УИХ-аас 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль баталсан нь хэрэгжээд явж буй. Энэхүү хуулийн хүрээнд Сайн скор, Бүрэн скор гэдэг хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоодог эрх аваад үйл ажиллагаа явуулж буй. Сайн скор гэдэг компани нь АНУ -д ашигладаг Файко гэдэг аргачлалыг Монголд нэвтрүүлж байгаа. Уг аргыг нэвтрүүлж эхлээд сар болж буй. АНУ –д иргэн нь регистрийн дугаар, төрсөн он сар, Файкогийн оноог цээжлээд явж байхад бүх л бүтээгдэхүүн үйлчилгээн дээр нөлөөтэй байдаг бөгөөд дэлхийд туршлага болжээ. Файкогийн системээр зээлдэгчид 600 хүртэлх оноог өгч эхэлнэ.
Одоо бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд иргэний банкны зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, үүрэн телефоны төлбөр, ус, дулаан, цахилгааны төлбөр төлөгдсөн эсэх талаарх бүхий л мэдээлэл цугладаг бөгөөд хар жагсаалт гэх хэллэгтэй болсон. Харин дээрх онооны системд шилжсэнээр хувь хүн болгонд оноо өгөөд явна.
Хамгийн өндөр оноо буюу 600 оноотой зээлдэгч нь хөнгөлөлттэй буюу сайн нөхцөлтэй зээл авна. Харин муу оноотой бол бусад улсын жишгээр хил давах хүртэл нь хилийн байцаан өнгөрүүлэх дээр хүртэл энэ оноо нь үйлчилдэг байх зохицуулалт үйлчилнэ.
Монголбанкны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд ирэх онд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барих юм байна. Иймээс энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орж, онооны систем бүрэн утгаараа хэрэгжээд эхлэхээр санхүүгийн сахилга бат сахидаггүй иргэдийг хилээр гарахыг нь хязгаарлах хүртэл зохицуулалт үйлчилж мэдэх ажээ.
Зээлийн нөхцөл байдлыг авч үзвэл, Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны наймдугаар сарын байдлаар банкны салбар дахь зээл 34.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр өссөн байна.
Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувийг иргэд, 38.3 хувийг хувийн байгууллага, 0.7 хувийг төрийн, нэг хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх эзэлж буй. Нийт зээлийн үлдэгдлийн 90.5 хувь нь хэвийн бол 3.8 хувийг анхаарал хандуулах зээл, 5.7 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
Санхүүгийн зохиуулах хорооны мэдээлснээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 549 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт зээлийн багц 4.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнээс 90.8 хувийг хэвийн зээл, 3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 6.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, банк болон банк бус санхүүгийн байгууллага дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад буурсан байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд аппликэйшний зээлтэй иргэдийн тоо өндөр хувь эзлэх болсон. Оноолтын системд эл зээлийг багтаах уу гэдгээс эхлээд олон зүйлийг тодорхой болгох шаардлага тулгарч буй юм.
Уг нь оноолтын энэхүү систем нь олон улсад хэрэгжээд удаж буй бөгөөд санхүүгийн сахилга бат сайн сахидаг иргэдийн хувьд хүү багатай зээл авах, мөн богино хугацаанд зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлж авах зэрэг давуу тал олон байдаг аж. Харин Монголд энэхүү систем нэвтрээгүйгээс муу зээлдэгч, хариуцлагатай зээлдэгч хоёрт ижил төрлийн хүүтэй зээлийг банкууд санал болгодог. Хэрвээ энэ систем сонгодог утгаараа хэрэгжээд эхэлбэл авсан зээлээ цаг хугацаандаа төлдөг иргэн бага хүүтэй зээл авах нөхцөл бүрдэх төдийгүй зээлийн хүү буруулахад ч ач холбогдол өгнө гэж зарим УИХ-ын гишүүн үзэж байна.
Гэхдээ Монголд эл систем хэрэгжихэд амаргүй, эсэргүүцэлтэй тулж мэдэх аж. Жишээ татвал, СӨХ-ийн төлбөрөөс эхлээд гар утасны төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй иргэд хэдэн мянгаараа бий. Дээр нь аж ахуй нэгжүүд нь татвар, НДШ-ийн олон тэрбум төгрөгийн өртэй байх нь элбэг. Тэр бүгдийн хилээр гарахыг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт үйлчлэх болбол хүлээн зөвшөөрөх нь хэд бол гэдэг асуудал ч хөндөгдөж буй юм. Нөгөөтэйгүүр, иргэн СӨХ-ийн төлбөрөө цаг хугацаандаа төлдөг ч СӨХ-ийн дарга нь дунд нь зувчуулснаас хохирч буй иргэд олон. Гэтэл дунд нь цавчаа үүсгэж байгаа хариуцлаггүй иргэнээс болж бусад иргэн хилээр гарах эрхгүй болох эрсдэл тулах вий гэдэг болгоомжлол ч дагуулж байна.
Г.ХОРОЛ
Зочин 2024-10-18 103.212.117.27
ажилчдынхаа НДШ г төлдөггүй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг харжагсаалтанд оруулж, бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалт, ажиллагсдыг хилээр гаргахыг хориглох асуудлыг яаралтай оруулж шийдэх шаардлагатай бна
Нэргүй 2024-10-18 66.181.188.153
улсын мөнгө идэгч саятан тэрбумтануудаа чангал иргэдийг ууршлуулж байж өөрсдөө ширээнээсээ ойчив
Зочин 2024-10-18 59.153.113.157
ёстой зөв,шимэгчид их б.аа
Нэргүй 2024-10-18 66.181.161.232
зөв байна
Нэргүй 2024-10-18 66.181.182.76
Энэ бол арай хэтэрхий буруу тал руугаа яваад байна
Нэргүй 2024-10-18 124.158.110.8
энэ арай дэнднээ. СӨХ-ийн төлбөрөөс болоод иргэдийг залхаах юм уу? энэ улс хаашаа яваад бна!
Нэргүй 2024-10-18 103.212.119.151
Buren score-ийн веб хуудваар ороод тооцоолол хийж үзсэн. Buren score ташаа тооцоо хийдэг юм бна лээ. Энэ талаар холбогдсон боловч амжилтгүй байсан даа. Монголб анк үүнд анхаарах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-18 202.55.191.130
Зөв өө, шимэгчдийг чангалах хэрэгтэй. Өөрөө муу амьдраад өнгөрч байгаа юм биш, үр хүүхэд, эргэн тойрондоо гай болж байна.
b 2024-10-18 202.70.43.189
heden terbumaar ni idtsen humuusee yahuu. jishee ni Chingis banknii humuus ND, EMD 2n baahan mungu hulgailchaad uguhgui bgaa. hotiin gazriig huvaagaad hulgailtsan humuusee yahuu. Jiriin ard tumnee l changalaad baidag. tom hulgaichuudaa yahch gui uursduu hutgaldtsan bolhoor. Ard tumen odoo neg tesreh bolsoon
иргэн 2024-10-18 103.168.34.192
Улс нь эхлээд төсвийн сахилга бат ярьдаг болчих. Цалин, орлогоос нь үхтэл шимтгэл, татвар авчихаад юун сахилга бат. Хууль шүүхээрээ шийдэгдээд явах асуудлыг нэг их попрох хэрэггүй дээ.
Нэргүй 2024-10-18 27.123.212.86
Санхүүгийн сахилга батгүй төдийгүй хариуцлагагүй авилгачидыг бас жаахан шахдаг баймаар байна.
өөө 2024-10-18 66.181.164.23
Оркуудад эрх чөлөө зохихгүйг та ч харлаа би ч харлаа хааж хашиж хөөж туухгүй л бол зам дээр яаж яваагаа харцгаа, шимэгчдийг нэг мөр цэгцлэх хэрэгтэй маш зөв
иргэн 2024-10-18 103.168.34.192
Оркууддаа биш дарга нар нь чадваргүй байна.
Zochin 2024-10-18 202.21.111.170
Санхүүгийн сахилгагүй, хариуцлагагүй иргэдэд. ямар нэгэн шахалт үзүүлэх нь зөв. Харин нөгөө талдаа санхүүгийн сахилгатай, хариуцлагатай иргэдээ яж урамшуулах бэ.
Хэдэн жилийн өмнө тэтгэврийн зээл аваад төлөөгүй баахан хүмүүсийг зээлээс чөлөөлсөн. Зээл аваагүй амиа аргалж яваа тэтгэврийн иргэд ийм шийд гаргасан тухайн үеийн УИХ, ЗГ, Ерөнхийлөгч-п маш их гомдсон. Тэдний үзэл бодол одоо өөрчдөгдөж аль болох чанаргүй зээлтэй болох, торгуулиа төлөхгүй байхыг эрмэлзэж байгаа. Сонгуулиар чөлөөлнө
bb 2024-10-18 66.181.160.21
Зөв асуудал байна. Замын торгууль төлөөгүй удсан хүмүүсийг бас оруулна байх даа.
Зочин 2024-10-18 103.212.118.124
солиотой хүний эрх яриад 30 гаруй жил боллоо юу өөрчлөгдсөн юм бээ улам заваан дорой амьдрал биднийг тойроод байгаам биш үү ялангуяа хөдөөнөөс нүүж ирсэн нөхдүүд зүгээр л замын хажууд машинаа тавиад л тааралдсан газраа шээж байна шүү дээ малдаа явж байгаа юм шиг нус цэрээ хаях бол энгийн үзэгдэл хэл амаар доромжлох бол өдөр тутмын нь амьдрал болсон шүү дээ тэгэхээр хүний эрхийг хаана юунд хязгаарлах вэ гэдгийг бодолцож хязгаарлах л хэрэгтэй шүү
Зочин 2024-10-18 103.212.118.124
маш зөв энэ орк нөхдүүдийг ингэж л санхүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй СӨХ мөнгөө төлдөг нь төлдөггүй хүмүүсээр эрх нь хязгаарлагдмал байна шүү дээ бүгд л мөнгө төлдөг байх хэрэгтэй төлсөн хүмүүсийнхээ мөнгийг шимж амьдраад байна шүү дээ ялангуяа хөдөөнөөс орж ирсэн малчдын ар гэр их байна зун болохоор хөдөөгөө явчихдаг өвөл нь хүүхдээ сургууль энэ тэр гээд ороод ирдэг тэгээд орк амьдралтай нөхдүүдээр энэ хот чинь дүүрч дууслаа
Нэргүй 2024-10-18 202.131.225.53
Хөдөөдөө амьдраад сурсан хүмүүс хотод ирээд СӨХөө өгч мэддэггүй. Нэхэхээр урдаас хэрэлддэг, шимэгчилж амьдардаг. Ийм хүмүүстэй ингэж л тэмцэхээс өөр арга байхгүй.
... 2024-10-18 202.131.225.53
Сэтгүүлч мэдээллээ бүрэн гүйцэд судалж дүгнэлтээ зөв бичих талаар анхаарна уу.
СӨХ-н төлбөрт цэвэр бохир ус, цахилгаан, дулааны төлбөр ордоггүй. Эдгээр төлбөрүүд нь жишээлбэл цахилгааны төлбөрийг цахилгаан түгээх сүлжээнд, ус, дулааны төлбөрийг бидний хэлж заншсанаар конторт төлдөг. СӨХ-н төлбөрийн зориулалт нь цэвэрлэгээ үйлчилгээ, хогоо ачуулах, харуул хамгаалалт, лифтний засвар үйлчилгээ, байрны жижиг хэмжээний засвар үйлчилгээ хийх зэрэгт зарцуулагдах зориулалттай төлбөр юм.
Нэргүй 2024-10-18 66.181.168.82
буруу л даа, эрх зөрчигдөнө
Нэргүй 2024-10-18 139.5.216.123
Яагаад буруу гэж? Хариуцлагагүй хариуцлагатайгаар нь ялгаад зохих урамшуулал мөн шийтгэлийг ч өгч байх нь туйлын шударга зүйл.
Нэргүй 2024-10-18 198.166.108.201
Маш зөв, Монголчууд ихэнх нь ёс зүйгүй хариуцлага гэдэг зүйлыг ингэж тогтоох цаг нь болсон.