АН-ын залуус ах нартаа АТАМАН болохоос Ардын намын өмнө ГӨЛӨГ!

АН-ын залуус ах нартаа АТАМАН болохоос Ардын намын өмнө ГӨЛӨГ!

АН-ын залуус ах нартаа АТАМАН болохоос Ардын намын өмнө ГӨЛӨГ!

Нэг.

Мягмар гаригт нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хэвлэлийн бага хурал хийхдээ “АН орон нутгийн сонгуульд ялагдсан ч МАН-д ялагдаагүй” гэв.
Нийслэлийн сонгуульд МАН 45 мандатын 40-д ялалт байгуулсан нь СЕХ-ноос зарласан албан ёсны дүн мөн. Хуульд  орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хамаарахгүй гээд нэгэнт заачихсан. Иймд нийслэлийн нийт сонгогчдын 20 ч, хоёр ч хувийн саналаар ялсан  байлаа гээд МАН-ын ялалт хууль ёсонд тооцогдоно. Тэгэхээр “Ардчилсан нам МАН-д ялагдаагүй” гэх АН-ынхны үг тоглоомын дүрмээ ойлгоогүй тэнэг хүүхдийн гоншигноон юм. Хэрэвзээ гомдолтой байгаа бол АН-ын зөвхөн өөрсдөдөө гомдох хэрэгтэй. Буруутан хайж байгаа бол “өнөөдрөөс” хайх ёстой.

Зөвлөхөд АН-ын залуус алдаа болгоноо  Ардын нам эсвэл ах нар руугаа  тохох хэрэггүй. АН-ын ялагдлын буруутнууд нь аймхай, бэртэгчин залуус нь юм.

Энэ удаа нийслэлийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь Х.Нямбаатарын хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн нийслэлчүүдэд таалагдсандаа мэдээж биш гэдгийг эрүүл ухаантай хүн болгон гадарлана.

Авчиг Х.Нямбаатараас илүү дээр сонголтыг АН-ынхан нийслэлчүүдэд олгоогүй нь нэг алдаа. Нэмээд нийслэлийн албан хаагчид болог тэтгэвэр, тэтгэмж, халамжийнхан гэх “ув улаан масс” МАН-ыг харанхуй дугуйлна гэдгийг тооцсон пиар хийгээгүй хоёр алдаа.

Үндсэндээ АН-аас илүүтэй ардчилалд саналаа өгдөг дийлэнх дэмжигчид нь энэ удаагийн сонгуульд эс оролцсоныг АН бодитоор дүгнэх цаг болсон. Сүүлийн долоон удаагийн бүх шатны сонгуулийн дүнгээс харахад /2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуульд/ МАН 50 хувийн ч амжилт үзүүлж чадаагүй. Стхтистикаас харахад МАН-д саналаа өгөөгүй сонгогчдын тоо, МАН-д саналаа өгсөн сонгогчдоосоо хавь илүү байжээ. Жишээ нь, 2024 оны парламентын сонгуульд МАН 35, АН 30.1, ХҮН нам 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан байдаг . 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН нийт саналын 45 хувийн саналаар 62 суудалтай, АН 24 хувийн саналаар 11 суудалтай болж байв.

Нийслэлийн сонгуульд АН-ын гол дэмжигчид тэднээс нүүр буруулсан үндсэн шалтгаан нь экс Ерөнхийлөгч, УИХ-ын “эрхэм” гишүүн Х.Баттулгатай холбоотой. АН-аас нэр дэвшигчид дунд АН-ын гишүүний үнэмлэхтэй хүн тун цөөн ихэнх нь “Баянгол”, “Талх чихэр”, “Мах импекс”-ийн ажилчид байсан. Нөгөө талдаа, АН муу нь муу ч, галзуучуудыг нэр дэвшүүлэх хүртлээ “галзуурахгүй” байсан нь үнэний ортой.

Тиймээс Т.Батцогт хэн нэгэнд гомдмоор байгаа бол тэр нь Х.Баттулга юм.

Аливаа юм муужрахын хэрээр сайн тал руугаа явдаг гэдэг. Женко.Баттулгын "эх орны эрх ашиг" гэгч нь Монголын эрх ашиг бишийг монголчууд одоо мэддэг болсон байна. Түүний "Монгол ялна" романтизм төгсгөлдөө хүрснийг ойлгуулахаас өөр "ололт" гэж юу байх билээ.

Ард иргэдэд ч, АН-ынханд ч нэг андуу ташаа ойлголт байдаг, ардчилал бол Ардчилсан нам юм гэж.  АН бол ардчиллаар овоглож ирсэн улс төрмйн нам мөн боловч ардчилсан үзэл санааг тээгч биш болсон. Ардчиллын үзэл санаа ба Ардчилсан намын үзэл бодол хоорондоо зөрчилдөөд удаж байгаа. Ардчилсан нам өнөөдөр Ардын намын зүүн төвийг үзлийн гол дэмжигч, тэдний чухал хамтрагч болж хувирсан нь гашуун үнэн. Цагтаа Ардчилсан нам эгнээндээ 180 мянган гишүүнтэй, тэднээс ч олон дэмжигчтэй, ардчилсан үзэл санааны туг байсан. Тэр үзэл санаа өнөөдөр “ах нартай” нь хамт тэтгэвэртэй гарсан байна.

Хоёр.

НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн тул АН-ын дүрэмд зааснаар Т.Батцогт нийслэлийн АН-ын даргын албаа өгөхөө,  Э.Бат-Үүл энэ албан тушаалд эргээд өрсөлдөхөө зарласан.

Э.Бат-Үүлийн мэдэгдэл нэг талаасаа олон хүний хүлээлт дагуулж, нөгөө талдаа олон хүний эрх ашгийн эмзэг цэг дээр хатгасан нь лавтай. Нэн ялангуяа АН-ыг “Баянгол”-ийн хаяанд аваачих хүсэлтэй хийгэжд далгаьариай хүмүүст хүнд цохилт өгсөн ч биз.

Э.Бат-Үүл эргэж ирэлт зарлах нь АН-д төдийгүй МАН-д таагүй мэдээ байх нь, тэд тааламжгүй хүлээж авах нь ойлгомжтой. Гэсэн ч АН үнэт зүйлээ олж авах нь Монголын ардчилалд хэрэгтэй. Монголын ардчилал сэргэх нь Монголын аюулгүй байдалд тустай.

Ийм ганц шалтгаанаар Э.Бат-Үүлийг, АН-ын ах нарыг намаа болон Монголын ардчиллыг аваасай, авраасай гэсэн хүлээлт нийгэмд бий болоод удаж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн нүүр номдоо гаргасан бухимдалд үнэн ч юм байна, худлаа ч зүйл байна. Үнэн нь гэвэл 2017 оноос хойш АН өөдийн нар хараагүй, бүх шатны сонгуульд бүгдэд нь ялагдал хүлээсэн. Бүр үнэн нь АН-д албан ёсны генсек байгаагүй. МАН-аас АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар БЭТ-өө томилсон нь бодит факт. Ардчилсан намд Ардчилсан намын генсек хэрэгтэй гэж АН-ын гишүүдэд зөндөө сануулсан юм даг. Айгаад бүгдээрээ дуугардаггүй, асуудлаа ил гаргаад ярьдаггүй л байсан шүү дээ.

АН-ын ялагдал болгон ах нартай нь холбоотой гэж үзвэл энэ нь мөн хоёр талтай. Мэдээж, Ө.Шижирийн үзэн ядаад байгаа  “ах нар”-ын нэг нь Х.Баттулга болох нь гарцаагүй. Тэр тусмаа 2017 оноос АН бүх шатны сонгуульд ялагдсан гэвэл тэр нь Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи үйл явдал болох нь мэдээж. Үнэндээ Ө.Шижир тойруу замаар байр сууриа товчхон илэрхийлсэн болохоос АН-ын уруудалт 2017 эхэлсэн нь ч, Х.Баттулга АН-д бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдээгээгүй нь ч, Монголын ардчиллыг Шанхайн ломбардад тавихыг санаархаж, цаазын ял сэргээхийг хүссэн ч бүгд болсон явдал, бүгд ийм л бодолтой.

АН-д үлдсэн ах нар гэвэл өнөөдөртөө Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л байна. Бусад нь өнгөрсөн хугацаанд залуустаа боломж олгосон, намаасаа явсан. Харамсалтай нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний туг болж намирах ардчилсан үзэлтэн АН-ын залуусын дунд үзээд өгье, нэрлээд гаргая гэхнээ үнэндээ алга.

Өнгөрсөн зун С.Баярцогтоос “жагсаалтын 9”-ыг булаасан Х.Тэмүүжин гишүүн тэр их ямаан омгоо яагаад Х.Баттулгад сая гаргаагүй вэ? АН-ыг нийслэлд татан унагаж буйг нь алсаас чимээүй хараад сууж байсан нь худлаа юм биш юм. “Ч.Сайханбилэгийг баривчилж авчир" гэж чуулганы танхимд өндөр дуугаар хашгирахд байгаа Б.Пүрэвдорж ногоон автобусны луйвар, нүүрсний хулгай,  төмөр замын авлигын хэрэгт ил, далд нэр холбогддог Ардын намынхныг барь, хорь гэж бахирч чадах нь юу л бол. Ингэхэд спикер Д.Амарбаясгалантай холбогддог “Админерал” компанийн хулгай, луйврыг асууж чадах эр зориг АН-ынханд бий юу. Адаглаад л сонгуулийн үеэр МАН-ын ухуулагчид зодуулж амиа алдсан журмын нөхрөө дурсаж суугаа хүн АН-д хэн байна вэ?!

АН-ын залуус ах нартаа АТАМАН болдгоос Ардын намын өмнө ГӨЛӨГ болдог нь гүтгэлэг лав биш.

Иймээс Э.Бат-Үүлийг намдаа эргэн ирж, “В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлөөсэй”, албан тушаал, эрх мэдлээр намаа наймаалцсан "дүү нар"-аасаа АН-ыг авраасай гэсэн гэж нийгэм өөрөө дуудаж байна!

Жич: Ялгаатай нь Э.Бат-Үүл бол  Ө.Шижир мэтийн листны улстөрч биш. Ө.Шижирт Бат-Үүлийн дайны эр зориг, үнэт зүйл байх ч үгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-18 103.57.93.140

Ж.Нямсүрэн таны бичлэг уншихад сонирхолтой байлаа.
Өгүүлбэрт маш их ГРАММАТИКИЙН – үсгийн алдаа байлаа. Энэ компьютерт
үсгээ шивж байгаа залуучуудаа хянаж байгаарай.
Танд амжилт, эрүүл энхийг хүсье.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.189.125

ШИЖИР ГЭГЧ Х.БАТТУЛГЫН ГӨЛӨГ

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.189.125

УГ НЬ АН ЯЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН ГЭЖ Л ХУЦАХ ЮМ. ТИЙИ ЮМ УГААСАА АН ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭР ХҮНДГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2024-10-18 220.79.54.114

шижир бол МАН ыг харахаараа гөлөг болно

Avatar

Зочин 2024-10-18 66.181.185.232

АН анхнаасаа туйлшрагчдын нам байсан, товчдоо бол эрүүгийнхний үүр. Үүнийг хойч үе нь яс дагаж байгаа тул улс төрийн буурьтай соёлтой нам болох ирээдүй харагдахгүй байна

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.108.224

АН -ыг аврая гэвэл, Бат -Үүлийг АН даргаар сонгочих. Тэр эрэлхэг эр юу хийхээ мэднэ. Тэгээд түүний ачаар 2028 онд АН ЗГ -аа байгуулах болно.

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.108.224

Ардчилалын үнэт зүйл гэдгийг Бат-Үүл сайн мэднэ. Энэ үнэт зүйлийг шижир гэгч жонхуугийн хулгайгаас хүртдэг н**ш ойлгохгүй ээ. Бат -Үүлээс өөр хэн ч АН -ыг ангалаас татаж гаргаж чадахгүй .

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-10-18 59.153.113.236

АН-ын 2 Ерөнхийлөгчийн тэмцэл хурцдаж зодооны түвшинд хүрлээ.Нийслэлийн АН-ын даргыг авах гэж үзээд байгаа юм.Элбэгээ Лодойг, Үүлийг явуулж байна.Гантөмөрийгөө хоёр талаас нь шахаад …Яс тооцвол Очирбат, Элбэгдорж, Баттулга нарын Ерөнхийлөгчөөр ажилласан нийт хугацаа МАН-ын Багабанди, Энхбаяр, Хүрэлсүх нарынхаас илүү. Ингэж АН-аа самрахыг мэдсэн бол энэ хоёр нөхрийг сонгодоггүй байж. Тэгсэн бол АН өдийд сэхээнд биш, сэнтийд байх байсан ч юм билүү?

Avatar

5 2024-10-18 103.10.22.222

Бат үүл биш байсан ч Женкогоос салгаж байвал хэн ч байсан хамаагүй ээ… АН-ын одоогийн пацаануудудын дийлэнхи Баянгол ЗБ-ын баруун хаяны хүмүүс

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.176.195

санал өгсөн хүний тоо л яригдана, тэрнээс тооцно, өгч болох бсан тоо гж ярьдаггүй

Avatar

Нэргүй 2024-10-18 43.242.242.59

Э.Бат-Үүл ч буруу зөнөж байгаа хөгшин дөө.Орон сууцжуулах нэрээр хүүтэйгээ нийлж олон хүний хашааны газрыг юу ч биш болгосон буруутай хүн. Орос улстай шууд дайсагналцдаг намын дарга Монголд гай л авчирна

Avatar

зочин 2024-10-18 103.57.95.241

Үргэлж Оросыг муулна Барууныг магтана Хоёр Том хөршөө муулаад байвал ТА НАР СОНГУУЛЬД ХЭЗЭЭЧ ЯЛАХГҮЙ Та нарын шүтдэг баруунынхан чинь Монголд юу хийж өгсөн юм

Avatar

Зочин 2024-10-18 202.126.89.206

Бат Үүлийг журмын нөхдийнхөө хамт ардчиллын туг болж явахад энэ Шижир давсанд байсан биз

Avatar

Нэргүй 2024-10-18 103.168.34.115

Бат-Үүл чадна өөр хүн чадахгүй гөлөг болноо

Avatar

сонгогч 2024-10-18 202.9.47.52

Нийслэлийн сонгуульд АН-ын гол дэмжигчид тэднээс нүүр буруулсан үндсэн шалтгаан нь экс Ерөнхийлөгч цахиагийн эрлэгжорж, чимэдийн саахуубалаг мэтийн урвагчидтай шууд холбоотой. ..Сонгууль болох бүрд тэдний урвалт, хулгай, дээрэм, жудаггүй үйлдэл санаанд орж ой гутдаг… . Манай гэр бүл 2016 оны сонгууль хүртэл АН-д саналаа өгдөг байлаа…одоо бол хэзээ ч NO..муу нэрийг хусавч арилахгүй …АН улс төрийн зомбинуудаасаа салаагүй цагт хэзээ ч өөдлөхгүй !!! Х.Баттулга урваагүй гадаад руу зугтаагүй

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

Бие нь Монголоос зугатаагүй боловч сэтгэл зүрх нь аль эртээ Орост цагаачлаад арилсан хүний сүг шүү дээ !

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.120.50

АН гэж ямрийм байдий олон жилийн өмнө дампуурсааа

Avatar

МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ 2024-10-18 202.179.24.47

35 ЖИЛ ГЭДЭГ ИХ ХУГАЦАА. 1989-2024 .АРДЧИЛСАН НАМЫН АХ НАР 35 ЖИЛ ЕРДӨӨ УЧРАА ОЛСОНГҮЙ ЭЭ.НАМ ДОТРОО ИЙМ БАЙГААГААС БОЛООД УЛС ОРНЫ ЖОЛООН ДЭЭР СУУЖ ЧАДСАНГҮЙ. … АРД ОЛОН СОНГОГЧ ТҮМЭН 35 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ. АРДЧИЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ДЭМЖСЭЭР ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН… ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АРДЧИЛСАН НАМЫГ ХАНГАЛТТАЙ ИХЭЭР ДЭМЖСЭЭР ИРСЭН… ОДОО ӨӨРЧЛӨӨД ҮЗЭХ БОЛСОН. ЗАЛУУСТ БОЛОМЖ ОЛГООД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ИТГЭХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ. АХМАДУУДАА ОРОЛООЦОО НӨЛӨӨГӨӨ ТАТААЧ Л ГЭСЭН ….

Avatar

Нэргүй 2024-10-18 149.167.46.159

Шал солиотой юм бичсэн байна даа. АН-ын залуучууд муу байгаа нь үнэн. Гэхдээ муу байгаа нь бас л Баттулгын буруу юу

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

Тэгэлгүй яахав бас л Баттулгын буруу ! Тэр л ийм боловсролгүй болчимгүй боолын сэтгэлгээтэй хүн сүргийг сүүлийн хэдэн жил АН-д цуглуулсан шүү дээ !

Avatar

Нэргүй 2024-10-18 118.221.242.42

залуус гэхэд хөгшин

Avatar

Нэргүй 2024-10-18 118.221.242.42

сүүлийн 30 жилийн турш зөвхөн хулгайч луйварчид л засгийн эрхэнд гарсан. олигтой улс төрч ганц ч алга. үйлдвэр огт хөгжүүлсэнгүй х*******н машаантай заваан хэдхэн цехээс хортой бохир юмнууд л гаргаж байна бөөлжис цутгамаар улс болсон.

Avatar

Zochin 2024-10-18 202.55.188.98

Энэ зурган лээр байгаа хүмүүсийг Залуус гэх юм уу. Бүгд л гэр бүлдээ өвөө нар шүү дээ. Eр залуу хөггин гэж ангилан талцуулж энэ нийгмийг сүйдэлж байгаа шүү энэ намууд бас хэвлэл мэдээллийнхэн

Avatar

Өвгөн 2024-10-18 66.181.160.57

Батүүл бол ардчилсан үнэт зүйлийг итгэл үнэмшлээ болгосон , түүндээ тууштай үнэнч бие хүн. Тиймээс тэр хүнд намаа сэргээж өөд татан жинхэнэ үзэл бодол дээрээ суурилсан бодлогын нам болон төлөвшиж хөгжих ирээдүй бий. Харина масс нь даанч хэцүүдээ, их ч хатуу замын туулж байж бид сайн сайханд хүрнэ, үзэж чадахгүй би ч дэмжиж байна. Гэхдээ тавьсан зорилготой байх түүндээ хүрэх бүр сайнахан шүүдээ…АМЖИЛТИЙГ ЕРӨӨЕ

Avatar

tuja 2024-10-18 118.221.242.42

чи өөрөө бат үүл биз. бат үүл монголыг хятадтай нийлж сөнөөж байгаа урвагч тагнуул. хамаг үйлдвэрийг хаасан. х***а нар ихээр оруулж ирж иргэн болгосон а******н хятдуудыг ажилчид нэрээр байнга хэдэн саяар оруулж ирдэг х***а шд

Avatar

Нэргүй 2024-10-18 139.5.219.87

БАТҮҮЛ ТУРШЛАГТАЙ ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ ТЭР ЮУ ХИЙХЭЭ САЙН МЭДЭЖ БАЙГАА

Avatar

жон 2024-10-18 66.181.183.177

Энэ бол Элбэгдоржийн хүсэл мөрөөдөл баатар цол өгсөн Батүүлээрээ АН-н дарга болгож далбаан дор нь ирж нуугдан хийсэн бүх бузараа илрэхээс нь өмнө яаралтай нууж нугачин дарж эх орондоо дураараа дургих хүсэлийн илрэл

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.73

болгосон Гончигдоржийн гавьяаг ч мартах ёсгүй , удам дамжиж төрөөс тэрбумтан болсон М . Энхсайхан , Да . Ганболдтунгуудын хорлонтой үйлдлүүдйг Ардын Нам муугүй үнэлэх ёстой . Хамтарсан ЗГ байгуулах замаар жижиг намуудын боломжой гэх зүтгэлтнүүдийг албан тушаал дэвшүүлэх замаар монгол улс нэг намтай болох алхамуудыг төөрөлдсөн олон нийт муу үнэлэхгүй байх нь нэрээ ч зөв юм шиг ..

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.73

1990 – ээд онд амийг нь аварсан Батүүл дээ " баатар " өгсөн нь ч холын харц байж – 2020 – иод онд МА \х\Н ыг тараах өргөдөл ЖДШ – д өгч байсан Женко гэгчийг ч Е – д өрсөлдөх эрхгүй болгож байсан нь ч ойрын олз байж . Ер нь ч МА\х\Н – аа аминд нь орж байсан үе үеийн " баатаруудынхаа " үйлдлүүдийг НУУЦААС гаргаж , илээр нэр хүндийг нь мандуулах нь зөв . Батүүлээс гадна МАН – -ыг социнтерн – д батлан дааж , эдүгээ нэр хүндтэй гишүүн бо

Avatar

Нэргүй 2024-10-18 118.221.242.42

чи өөрөө бат үүл биз. бат үүл монголыг хятадтай нийлж сөнөөж байгаа урвагч тагнуул. хамаг үйлдвэрийг хаасан. х***а нар ихээр оруулж ирж иргэн болгосон а******н хятдуудыг ажилчид нэрээр байнга хэдэн саяар оруулж ирдэг х***а шд

Avatar

ган 2024-10-18 59.153.87.21

Аль хэдийнээ улс төрийн консервацад тавиулсан цагаан толгойтой зөнөг өвгөнөөр АН удирдуулах хэмжээнд доош орсон гэхэд итгэмээргүй юм. АН-н гол алдаа нь албан тушаалд хүрч амьдралаа ах нар шигээ огцом дээшлүүлэх хүсэлтэй амбиц ихтэй залуусын хоорондын тэмцэлээс шалтгаалж энэ намнам биш зүгээр л гудамжны хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын зодооны талбар болсныг ойлгооч..

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.73

Энэ саитын АН – ыг задраах , улмаар устгах алсын хараатай бодлого ер нь таалагдаад байна шүү , тэгээд ч энэ бүсгүйгээр оролдуулаад байгаа нь цаанаа л нэг " хорлоомаалаг " шүү … Ер нь ч 3 – хан сая монголчууд олон намаар яах юм , хэдэн зуун сая – тэрбумаар тоологдох хүн амтай Орос , Хятад , Вьетнам , Энэтхэг гээд тулталаа хөгжөөд л байна . Манайхад МА\х\Н – – аа дэмжиж мандуулах нь зөв юм байна . МАХН ыг устгахдаа тулаад байсан – 19

Avatar

Нэргүй 2024-10-18 122.201.23.75

Бат-Үүлээс гадна энэ намд Элбэгээ Баярцогт Сайханбилэг Да.Ганболд Баабар мэтийн лидерүүд хэрэгтэй байна. Шижир мэтийн залуус огт хэрэггүй холхон байсан нь дээр.

Avatar

ewq 2024-10-18 103.168.34.140

ЭБИ ХУРЛИЙЗЫН ТАНАЙ САЙТ БОЛ МАЙ ШҮҮ !!! ТАНАЙ ТЭР ХУРЛИЙЗ ЭБИ ЧИНЬ ХАРИН МОНГОЛЫН ЖИНХЭНЭ САМАРСАН БАЙХ ШҮҮ !!!

Avatar

Зочин 2024-10-18 202.55.188.126

ЯГ Л ҮНЭНИЙГ БИчЖЭЭ. МОНГОЛЧУУД ХУУРТАХАА БОЛЖЭЭ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛЖЭЭ. АН АРАЙ ГАЙГҮЙ ЧАДВАРТАЙ ХҮНИЙГЭЭ ЖЕНКО ЗАЙЛУУЛСААР ИЙМ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРООД БАЙНА

Avatar

Зөв хэлсэн байна. 2024-10-18 122.201.23.75

АН-ын залуус ах нартаа АТАМАН болдгоос Ардын намын өмнө ГӨЛӨГ болдог нь гүтгэлэг лав биш.

Иймээс Э.Бат-Үүлийг намдаа эргэн ирж, “В.Путины агент Женкогийн барьцаанаас АН-аа чөлөөлөөсэй”, албан тушаал, эрх мэдлээр намаа наймаалцсан "дүү нар"-аасаа АН-ыг авраасай гэсэн гэж нийгэм өөрөө дуудаж байна!

Жич: Ялгаатай нь Э.Бат-Үүл бол Ө.Шижир мэтийн листны улстөрч биш. Ө.Шижирт Бат-Үүлийн дайны эр зориг, үнэт зүйл байх ч үгүй юм.

Avatar

Зочин 2024-10-18 202.126.90.181

Жонхуурч байна даа энэ ардчилсан гэх арчаагүй нам

Avatar

Нэргүй 2024-10-18 103.57.94.44

ТОГЖГОР ЭЛБЭГДОРЖИЙНГОО ӨМӨӨРӨӨД ЭНЭ САЙТ ИХ ГУЦАЖ БАЙНА А.

Avatar

хаха 2024-10-18 103.168.34.140

ХЭЛЭЭД ЮУ ГЭХЭВ ҮНЭН УТГАГҮЙ БАЛАЙ САЙТ ШҮҮ ЭДНИЙХ, БАРУУНЫ ТЭЖЭЭВЭРҮҮД БАС ЭБИ ХУРЛИЙЗЫН ҮЗЭЛ СУРТАЛЫН МАШИН БОЛСОН ТЭНЭГ САЙТ

Avatar

Нэргүй 2024-10-18 202.55.188.81

Батүүлийн захиалгаар бичигджээ Лам олдохгүй бол буцахдаа залгаа гэж үг ортой шүү Өөрсдийн алдаагаа олж засахын оронд бусдын хийсэнийг үгүйсгэдэг дайрч гутаадаг гүтгэдэг арга барилаар ажиллаад хол явахгүй болсоныг мэдмээр юм даа Одоо лодойсамбуу энэ аргаар намаа авах гэж улайрч бна

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

Женко ил наанаа МАХН-ыг тарааяаа гээд байгаа боловч яг үнэндээ АН-ыг л тараах даалгаварыг Путлер ахаасаа авсан хүншүү дээ !
Женког АН-д орж ирсэн цагаас хойш л АН уруудаж буруу дсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн !
Женко, Зика хоёр бол Монголын ардчиллыг устгагч хоёр л***р мөн!!!

Avatar

зочин 2024-10-18 66.181.160.6

Батүүл гэж нэгюм сонгуулийн өмнө намаа авч байхгүй юуугаа хийж байсийнбэээээ !!!! Сонгуулийг дахиуляааа, дахиулийй …

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.116

ан гэх өмхийрсөн намыг татан буулгах хэрэгтэй хөгшин залуу эр эмгүй худалч хулгайч нарын бүлэглэл ан ын ацнуудын яриа нь дан элийрсэн тэнэг юм ярина энэ улс оронд хэрэгтэй ширхэг ч юм сэтгээд ярьж чадахгүй шаарууд батүүл элбэг хулгайч нарыг дурдах ч хэрэггүй

Avatar

зочин 2024-10-18 66.181.160.6

Өмхийрсэн ч бай яасан ч бай Ямарч байсан л Бүх Монголчуудын 50 % ийн дэмжлэгтэй л нам даа …Нэг ухаантай нь ирээд удирдхад дорхноо л босоод ирэншдээ .. Ядах юмгүй ..

Avatar

Исадис 2024-10-18 202.126.91.218

молом чи үхвэл таарна

Avatar

Нэргүй 2024-10-18 210.148.94.144

Эхлээд чам шиг төгцөгүүд үхэж далд орох хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2024-10-18 73.231.79.238

Ardachilsan gej baihguii ee Bugd Ardiin nam bolsoon

Avatar

Нэргүй 2024-10-18 73.231.79.238

Ner n l Ardachilsan gej baigaa bolhoos bish Unen unen

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-18 202.9.46.167

БОЛОВСРОЛ МУУТАЙЧУУД ,,,,БАС ДЭЭР НЬ УХААЛАГ ОНОВЧТОЙ БИШ,,,,,ЧАДВАР ,ЧАДАМГҮЙ БАЙЖ ,,,,,,ДАРГА БОЛОХЫГ ХҮСЭГЧИД УЛС ТӨРД МАНЛАЙЛЖ ТӨР ЗАСГИЙН ЭРХ АВАХААР НӨГӨӨ МОНГОЛЫН ТҮҮХИЙН БАРУУНТАН ЗҮҮНТНИЙ БОДЛОГО ДАВТАГДАЖ ,,, 1 ЗХУ биш МАН бусад намууд болоод ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ТЭР.,,,,,,,,

Avatar

Зочин 2024-10-18 45.117.35.2

Ардчилсан намыг татан буулгавал яасын. Нэг мөр улст төрөөс арчих хэрэгтэй МАН.

Avatar

Нэргүй 2024-10-18 59.153.115.143

Нэг их том том дуугарсан хэрүүлч юмнууд л байх юм.Тэднийг гөлөг ч гэж тоохгүй л дээ.Даацтай үг хэлтэй ухаалаг гарц гаргалгаа ярьсан боловсролтой/ гэхдээ хульхи биш суурь хүмүүжил сайтай хүн л боловсорсон байдаг/хүмүүсийг ард түмэн дэмждэг л дээ!Энэ малуудыг зайлуулж ардчилсан намыг цэвэрлэх хэрэгтэй

Avatar

аааа 2024-10-18 210.148.94.144

Намын даргаа Тэмүүжин_ Ерийн нарийн бичгийн даргаар Цогтгэрэл болж Нийслэлийн АНын даргаар Лодойсамбуу болвол Жонхуучидаас салж магадгүй. Бусдаар бол худал

Avatar

Нэргүй 2024-10-18 210.148.94.144

Жонхуучид АНаас тусдаа "Нэгдсэн Монгол" эсвэл "Монгол Ялна" намаа байгуулаад зайлмаар юм.

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.104.248

НАМ НАМ ГЭЖ СОЛИОРЧ ЯВТАЛ ЧИНЬ МОНГОЛ ГЕНИЙН АСУУДАЛ ТОМОРЧ ИРЛЭЭ. ОДОО ДУНД СУРГУУЛИУДАД СОЛОНГОС ЭЦЭГТЭЙ ХҮҮХЭДҮҮДИЙН БҮЛЭГ ХЯТАД ААВТАЙ ХҮҮХЭДҮҮДИЙН БҮЛЭГ ГЭЭД ҮҮСЭЭД ЭХЭЛЧИХЭЖ ЭЭ ЭНЭ БОЛ ГАМШИГ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2024-10-18 210.148.94.144

Эргүү рацистууд үхэж дуусаагүй юу

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.184.227

Бат -Үүл намын дарга болох хэрэгтэй. Бусад нь Жонхуу хулгайчыг зайлуулж чадахгүй.

Avatar

Нэргүй 2024-10-18 118.221.242.42

чи өөрөө бат үүл биз. бат үүл монголыг хятадтай нийлж сөнөөж байгаа урвагч тагнуул. хамаг үйлдвэрийг хаасан. х***а нар ихээр оруулж ирж иргэн болгосон а******н хятдуудыг ажилчид нэрээр байнга хэдэн саяар оруулж ирдэг х***а шд

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.73

Аа ла – лаа , Батүүлийг …

Avatar

Нэргүй 2024-10-18 139.5.217.203

Шижирийг багийг хамгийн түрүүгд хуул

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.90.135

Жэнкочид МАН-г яаж ч чадахгүй харин АН-г бол устгах гээд мачийгаад л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж