Хятадын өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотын япон сургуулийн үүдэнд 10 настай хүү үл таних этгээдэд хутгалуулж амиа алдсан хэрэг есдүгээр сард гарсан. Энэ хэрэг Япон, Хятадыг цочирдуулж, дипломат шуугиан дэгдээгээд буй. Японы засгийн газар болсон явдлыг гадныхныг үзэн ядах үзлээс үүдэлтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэхүү халдлага есдүгээр сарын 18-ны өдөр болсон гэдгээрээ юу юунаас илүү анхаарал татна. Тодруулбал, энэ нь 1930-аад оны эхээр япончууд Манжуурыг эзэлсэн ойн өдөр юм.
Харин зарим шинжээч үүнийг цахим үндсэрхэг үзлийн илрэл гэж харж байна. Сүүлийн жилүүдэд гадаадынхныг эсэргүүцсэн үг хэллэг цахим орчинд түгсээр бодит ертөнц рүү халих болов. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой нийтлэлүүд Хятадын цахим сүлжээнд сүүлийн жилүүдэд ихээхэн тархах болсон. Тухайн үеийн Японы түрэмгийлэл үндсэрхэг үзэлтнүүдийн эмзэг сэдэв хэвээр байна. Япон энэ үйлдлийнхээ төлөө хэзээ ч уучлалт гуйгаагүй гэж Хятад дургүйлхдэг.
Хятадын цахим сүлжээнд харийнхныг үзэн ядах, тэр дундаа хятад иргэдээ эх оронч үзэлгүй гэж дайрах нь түгээмэл. Энэхүү цахим үндсэрхэг үзлийг Хятадын засгийн газар гол төлөв хяналтгүй орхидог. Эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар нөхцөл байдал хэрээс хэтэрсэн байх магадлалтай.
1966-1967 онд Хятадын "Соёлын хувьсгал"-д идэвхтэй оролцсон оюутан, сурагч залуучуудын бүлгүүдийг “Улаан хамгаалагчид” гэж нэрийддэг байв. Өдгөө тус хөдөлгөөнийг "Соёлын хувьсгал 2.0" нэрээр цахим орчинд “Бяцхан ягаан хамгаалагчид” үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, цахим үндсэрхэг үзэлтнүүдийг “Бяцхан ягаан хамгаалагчид” гэж хочлох болжээ.
ХАЙР НАЙРГҮЙ СЭТГЭГДЛҮҮД
Сургуулийн сурагч амиа алдсан явдалд хятадууд хоёр талтай хандаж байна. Цахим сүлжээнд ихэнх хүн болсон явдалд харамсан гашуудаж буйгаа илэрхийлсэн ч үндсэрхэг үзэлтнүүд өөр бодолтой байна.
“Япончууд өнгөрсөн түүхийн талаар уучлалт гуйхгүй л бол болсон явдлын талаар надад мэдэх юм алга”, “Япончууд дэлхийн хоёрдугаар дайны үед олон хятадыг хөнөөсөн. Өнөөдрийг хүртэл үүнийхээ төлөө уучлалт гуйгаагүй. Ийм байхад тэднийг яаж соёлтой гэж хэлэх билээ?” гэх зэрэг сэтгэгдэл “Weibo”-д оржээ. Тэр бүү хэл “Япон хүнийг алах тийм том асуудал биш, ийм зүйл манай дүрэм журамд байдаг” гэсэн сэтгэгдлийг Хятадын нэгэн албан тушаалтан хувийн групп чатдаа бичсэн байна. Энэ нь гадагш задарсан тул тухайн албан тушаалтан өдгөө мөрдөн байцаалтад байна.
Жигшүүртэй гэмт хэргийг нухацтай авч хэлэлцэхийг Японы талаас шаардаж буй бол Хятад энэ үйл явдлын талаарх цахим хэлэлцүүлгийг хатуу цензурдаж байна.
Гэвч сүүлийн саруудад гурван ч удаа энэ төрлийн халдлага гараад буй юм.
ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭГҮЙ ХЯТАДУУД
Цахим үндсэрхэг үзэлтнүүдийн уур хилэнтэй зөвхөн гадаадын иргэд тулгараагүй. Хятадын олон нийтийн зүтгэлтэн, бизнес эрхлэгчид ч эх оронч сэтгэлгээгүй гэсэн буруутгалд өртөх нь олширсон.
Ус ундаа үйлдвэрлэгч “Nongfu Spring” компани нь Хятаддаа хамгийн амжилттай бизнесүүдийн нэгд тооцогддог. Гэвч тус компанийг бүтээгдэхүүнийхээ загварт япон хэв маягийг шингээсэн гэж үндсэрхэг үзэлтнүүд буруутгажээ. Тодруулбал, “Nongfu Spring”-ын лого нь Японы Шинто шашны сүмтэй төстэй, цэвэр усны савны улаан таг нь мөн л Японы далбааг санагдуулсан гэх шүүмжлэлд өртсөн. Хэрэглэгчид “Nongfu Spring”-ыг бойкотлохыг уриалахын зэрэгцээ цэвэр усыг нь ууртайгаар асгаж буй, хаяж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлж эхэлжээ.
Нобелийн утга зохиолын шагналт Мо Ян ч үндсэрхэг үзэлтнүүдийн дайралтаас зугтаж дөнгөсөнгүй. Түүнийг зохиол бүтээлдээ Япон цэргүүдийг гоёчлон бичсэн, Хятадыг доромжилсон гэж нэгэн блоггер шүүхэд өгчээ.
Үндсэрхэг үзэлтэн гэх нэрийдлээр ашиг хонжоо хайсан хүмүүс ч мэр сэр байгаа нь анхаарал татаж, түгшүүр төрүүлж байна. Хятадын коммунист намын хэвлэл “People’s Daily” сонинд “Хувийн ашиг хонжооныхоо төлөө олон нийтийн санаа бодлыг өрдөж, гал дээр тос нэмдэг хүмүүсийг хатуу шийтгэх ёстой” гэж бичжээ.
ГАЛЫГ ӨРДСӨН БОДИТ ЭЗЭД
Хятадын засгийн газар баатрууд болон амь үрэгдэгсдийн түүхийг гуйвуулах, гутаан доромжлохыг гэмт хэрэгт тооцдог. Мөн тагнуулын эсрэг өргөн цар хүрээтэй хууль баталж, гадаадын иргэдийн сэжигтэй үйлдлийг мэдээлж байхыг уриалсан кампанит ажил эхлүүлсэн. Аливаа эх оронч бус үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэх болсон нь цахим үндсэрхэг үзлийг улам өдөөсөн гэж зарим шинжээч үзэж байна.
Хятад хүүхдүүдэд хар бага наснаас нь эх орноо, Коммунист намаа хайрлахыг сургадаг.
Үүний зэрэгцээ Covid-19 цар тахлын үеэр дэлгэрсэн синофобик хандлага ч хятадуудын эх оронч үзэлд нөлөөлжээ. Синофобик хандлага болон худалдааны хурцадмал байдлаас болоод гадаадынхан өөрсдийг нь шударга бусаар гадуурхаж байна гэж боддог хятадууд олширсон.
Түүнчлэн Хятадын эдийн засгийн удаашрал, нийгмийн хямрал ч үндсэрхэг үзэлд нөлөөлж байна. Инфляци, орон сууцны хямрал, залуучуудын ажилгүйдэл, тэтгэврийн дансны улайлт зэрэг сэтгэл түгшээсэн асуудлуудад бухимдсан иргэд үндсэрхэг үзлээр дамжуулан уур хилэнгээ гадагшлуулж байна.
Дээрх хүчин зүйлүүд бүгд хавсарснаар үндсэрхэг үзэлтнүүд цахим орчинд улам хүчээ авах болов. Нэр хүндтэй нөлөөлөгчид, олны танилууд гадаадын улсыг буруушааж, эх орон, Коммунист намаа магтан дуулах замаар олон сая дагагчтай болж байна.
Хятадын засгийн газар үүнд нэрийн төдий хариу арга хэмжээ авдаг. Заримдаа үндсэрхэг үзэлтнүүдийн цахим хаягийг хаах нь бий. Цахим үндсэрхэг үзэл нь эрх мэдлийг алдагдуулахгүй байх ашигтай хавхлага гэж эрх баригчид үзэж байна. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй ийм үед бухимдлаа илэрхийлэх гарц олон нийтэд зайлшгүй хэрэгтэй.
Нэргүй 2024-10-18 202.9.46.72
Одоо гятадруу сургууль.аялал нтр д бүү яв. үндэсэрхэг үзэлтн х***а нар аюлтай шү. Монголчуудд дургүй хүмүүс..
Нэргүй 2024-10-18 66.181.184.67
өөд нь шидсэн чулуу өөрийгөө л онодог юм.
Нэргүй 2024-10-18 103.57.93.199
Мэдээж маш харамсалтай түүх боллоо. Энэ нь шууд утгаараа Хятадын тусгай албад коммунист намаас даалгасан үүргээ биелүүлсэн ажил байх өө. Японыг үзэн ядах эдлийг ард иргэддээ дахин дахин өгч буй дохио. Хэт үндэсэрхэг үзлийг олон нийтийн дунд өдөөн турхирах нь төлөвснөөс илүү хохирол учруулдаг
Нэргүй 2024-10-18 103.57.94.26
Xyatad xachin zavaan uls l daa. Uuriinxee xymyysiig daranguilj deerelxene biz
Busad ulsuud ruu daramtlax xereggui sh dee. Tiim erx ch baixgui.
Нэргүй 2024-10-18 66.181.186.41
Манайд ч бас Гадаадын гэсэн бүх зүйлийг үзэн ядах, эсэр гүүцэн тэнэгтэх явдал газар авах хандлагатай байгаа нь Хятадын нөлөө шүү !
Haha 2024-10-18 103.168.34.137
ZOV