Зайсангийн хуучин гүүрийг 11 сард хаана

Зайсангийн хуучин гүүрийг 11 сард хаана

Зайсангийн хуучин гүүрийг 11 сард хаана

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далан нь 32-ын тойргоос Дунд гол хүртэл нийт 12.4 км үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн үргэлжилсэн хур борооны улмаас эвдрэл үүсэж 30 метр газар нурсныг засаж, мөн босоо түшиц хана барьж байна. Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Энэ долоо хоногт ажлыг дуусгана” гэв.

Түүнчлэн түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оноос Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны есдүгээр сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Тэгвэл хот чиглэлийн төмөр бетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-17 202.55.188.103

явган хүний гүүр болгоосой малууд

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

SKY RESORT

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

NIIGEM MEDEE

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

VERWANDTE NEUIGKEITEN

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

GUCH

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

GESELLSCHAFT NACHRICHT

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

ANXAAR ABTO ZAMIN AJIL JAWAGDAJ BAINA

Avatar

Нэргүй 2024-10-17 62.197.155.47

shiniig barisanii daraa boloo.nuraah evdehdee sain. huuchnaa ashiglaad baihad uy bolohgui gej.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.191.17

havar buugaad hurdan bai
uvul buulgah shaardlaga bhgui

Avatar

Зочин 2024-10-17 103.212.119.151

Хуучин гүүрээ засаад ашигла л даа. Нураахийн цондон туссан юи шиг л байх юм

Avatar

Зочин 2024-10-17 139.5.219.183

Эхлээд шинийгээ барьчихаад хуучнаа буулгадаг ухаан энэ хамуурсан толгойтой пяздаануудад ордоггүй л юм байх даа. Яаая гээд байгаа юм бэ? Зам дээрээ үх гээд байгаа юмуу

Avatar

ncvbg 2024-10-17 202.9.40.30

Хулгайлж завшсан тариад будаад сохор зоос өгөхгүй адгийн өлөн манж х***а шаарууда.

Avatar

bcvvd 2024-10-17 202.9.40.30

Оросуудын босгож өгсөн тариаланг манж х***а хог шаарууд завшсан. Монгол банкн-с зээл олгон гэж шаажийн баярбатр тариа үнэ зохиомол нэмэгдсн гэсэн манж х***а шаарууд бүлэглэж гүйж нөлөөцөн шаажийн ийм л*****н өлөн пздагуд тариа будааг эзэлсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж