Япон хоригт нэгдсэн ч нефть зөөж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Япон хоригт нэгдсэн ч нефть зөөж байна

Фото: ISRA.com

АНУ, Европын холбоо, Австрали, Канадыг дагаад Япон Ираны эсрэг хориг арга хэмжээнд нэгдлээ. Гэхдээ уг хоригт нь нефтийн импорт хамрахгүй. Япон Ираны нефтийн томоохон импортлогч бөгөөд түүнийг солихоор эх сурвалж олох нь хүндрэлтэй байгаа юм.

Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаад зориулсан хэвлэлийн бага хурал дээр  Японы Засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ хоёр орны хооронд бат бэх холбоотой гэхдээ Ираны цөмийн хөтөлбөр зогсоогдсон байх ёстой гэжээ.

Өнгөрсөн сард АНУ-д Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ үйлчилж байгаа тухай тайланг гарган эдийн засаг нь нефтийн аж үйлдвэрээ хөгжүүлэх гадаадын хөрөнгө оруулалтаар ихээхэн гачигдаж, хүндрэлтэй байна гэж өгүүлсэн байна. Иранд авсан барууны хоригт нэгдээгүй Орос, Хятад хоёр л тус болж тэдний компаниуд Ираны зах зээлд чухал болсныг тэр тайланд өгүүлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж