Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил үргэлжилж байгаа. Иргэдийн зүгээс зэрэг олон зам хааж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлж байна гэж бухимдаж буй.
Зам засварын ажил хэзээ дуусах, хэчнээн зам засаж шинэчилсэн талаар Замын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Зам засварын ажил арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Одоогоор 55 байршилд 80 гаруй км зам засаж дуусаад байна. Дахин 22 байршилд зам засах ажил үлдээд байгаа.
Хүйтрэхээс өмнө амжиж технологийн горим зөрчихгүй байх үүднээс зам засварын ажлыг шахуу хуваарьтай хийж байна.
Наадмаас өмнө зам засвар шинэчлэлийн ажлууд хийгдсэн. Харин сүүлд хийгдэж байгаа замын ажлуудын хувьд наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр худалдан авах ажиллагаа нь хийгдэж гэрээгээ хийсэн. Тиймээс одоо ажил нь үргэлжилж байгаа” гэлээ.
Мөн өнөөдөр /2024.10.17/ зарим замыг хугацаанаас нь өмнө нээсэн. Тодруулбал, Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас өмнө хөдөлгөөнийг нээгээд байгаа.Түүнчлэн “Хоум плаза"-ийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас нь өмнө тус тус нээгээд буй. Тэгвэл иргэдийн зүгээс замыг бүрэн хатаагүй байхад нь нээлээ, машины мөр гараад байна зэрэг шүүмжийг хэлж байгаа юм. Уг асуудлаар Замын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "зам засварын ажил бүрэн дуусч замыг нээсэн. Тиймээс зам хатаагүй гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.
Зочин 2024-10-17 66.181.177.73
1р хорооллоос яармагтай холбочихгүй
Ус 2024-10-17 202.9.46.120
юун 22 байршил, хэдхэн хоноод өвөл эхэллээ, сонгуулиа луйвардаад гараа биздээ, одоо наад худлаа шоугаа зогсоо, ман-аа. б улс төрийн торт-оо хуваагаад цусалцгаа
Нэргүй 2024-10-17 59.153.115.143
Сайхан замтай болох нь юу нь болохгүй гэж чи зүгээр дут
nvvv 2024-10-17 202.9.40.30
Дрхн ан тэр чигээр хулгайч хужаагууд. Бүгдийн татаач.
bcvff 2024-10-17 202.9.40.30
дархн төмөрлөгиыг зогсоо ан хулгайчыг зсаг дарга болгох гэж санаархжийн торлогдх шаар далдаруулнаа. Манж х***а зулбасгууд нийлцэн шаажийн.