Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүд насны дарааллаараа цэргийн алба хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хамтлагийн гишүүн "J-Hope" 18 сарын хугацаат цэргийн албаа хааж дуусгалаа. Ийнхүү тэр Жиний дараа цэргээс халагдсан хоёр дахь гишүүн болж байна.
"J-Hope" Сөүлээс зүүн өмнө зүгт 90 орчим км зайд орших Вонжу дахь 36-р армийн явган цэргийн дивизэд алба хаажээ. Түүнийг хамтлагийн гишүүн Жин цэргийн ангийн үүдэнд баглаа цэцэгтэй угтан авсан байна. "J-Hope" цугласан сэтгүүлчдэд цэрэг маягаар ёслон мэндчилжээ. Бусад таван гишүүн албаа хааж дуусаагүй тул түүнийг угтаж авч чадаагүй. Хамтлагийн агентлаг "BigHit Music"-ын зүгээс шүтэн бишрэгчдэд хандан цэргийн ангийн үүдэнд очиж, үймээн бужигнаан үүсгэхгүй байхыг хүсчээ.
Өмнөд Солонгосын хуулиар цэргийн насны бүх эрэгтэй 18-21 сарын хугацаатай алба хаадаг.
"J-Hope"-ыг угтан авахдаа Жиний хийсэн үйлдэл олны анхаарлыг ихээр татжээ. Тодруулбал, тэрбээр хэвлэлийнхний өмнөөс микрофонуудыг нь багцлан бариад, "J-Hope"-ын өмнө өвдөглөн сууж, яриа өгөхөд нь тусалжээ.
Жиний хувьд зургадугаар сард цэргээс халагдсан. Үүнээс хойш тэр нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ уран бүтээлдээ ч эргэн оржээ. Тухайлбал, Жин Парис 2024 зуны олимпийн бамбарын буухиад оролцсон байна.
Jariga.mn 2024-10-17 103.71.100.61
Армиас ирлээ гэдэггүй юм уу
Зочин 2024-10-17 66.181.177.152
Солонгос бол хуультай улс манайхан сурах юм их бнадаа
zochin 2024-10-17 103.212.119.240
Солонгост тэрбумтан хүртэл цэргийн алба хаагаад л чанга байгаа юм шүү!