“Б.Батбаатараас эхлээд хуралдаа суудаггүй аргатай зальтай гишүүд байна”

“Б.Батбаатараас эхлээд хуралдаа суудаггүй аргатай зальтай гишүүд байна”

“Б.Батбаатараас эхлээд хуралдаа суудаггүй аргатай зальтай гишүүд байна”

УИХ-ын гишүүн М.Нарантуяа ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг аргатай зальтай УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцож, олон нийтэд зарлаж байх саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдааны үеэр гаргалаа.

Энэ талаар тэрбээр “Өдрийн хоол цайны цаг болсон ч иргэдээ төлөөлөөд үлдсэн цөөн хэдэн гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. УИХ- ын даргадаа зарчмын санал дэвшүүлмээр байна. Чуулганы ирц дээр үг хэлэхгүй бол болохгүй нь дарга аа. Аргатай зальтай хэд хэдэн гишүүн байна.

Хурууны хээгээ уншуулчихаад гараад явдаг, бүтэн өдөржин хуралдаа орж ирдэггүй. Үг хэлэх болохоор орж ирж, попорчихоод гараад явдаг. Энэ хүмүүс өнөөдөр parliament.mn дээр ирцэнд орчихсон, бүртгэлтэй байгаа хэрнээ энэ танхимд суугаад иргэдээ төлөөлөх ажлаа хийхгүй байна.

Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдрийн хуралдаан дээр ч ирцээ бүртгүүлчихээд гараад явсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар ч тийм л байсан. Би бүгдийг нь ажиглаад байгаа. Би Ёс зүйн хороогоор орсон учраас шаралхаад ажиглаад байгаа юм биш. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна.

УИХ-аас иргэн төвтэй парламент бий болгоно гээд маш их цаг наргүй судалгаа, хэлэлцүүлэг, уулзалт хийгээд яваад байдаг. Гэтэл би төвтэй хэдэн гишүүн нь хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар  байгуулаад эвссэн. Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.

Манай намын дарга Б.Батбаатар байна, би гайхаж байна. Сүүдийн Засгийн газар байгуулна гээд гайхуулаад л байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж, яаж Засгийн газарт хяналт тавих гээд байгаа юм.

Худлаа попроод яваад байдаг. Би бол маш их эргэлзээтэй, маш их бухимдалтай байна. Тийм учраас ирцээ бүртгүүлчихээд нэг цагаар илүү хугацаагаар хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцдог болмоор байна гэдэг санал дэвшүүлж байна” гэв.

Харин ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар дээрх асуудалд “М.Нарантуяа гишүүний тухайд туршлага дутаж байгаа болов уу. Араас нь магадгүй янз бүрийн байдлаар түлхдэг байхыг үгүйсгэхгүй. Үгүй ч байж болно. Өөрөө бас мэдэх мэдэхгүй зүйл дээр өөрийнхөө бодлоор хандаж байхыг үгүйсгэхгүй. Анх удаа УИХ-ын гишүүн болсон хүмүүс эхэндээ өөрсдийгөө бүхнийг мэддэг болсон юм шиг илүү дутуу зүйл ярих нь их. Тэр үе дээрээ л явж байна" гэж сэтгүүлчийн асуултад тайлбар хийв.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоолын төслүүдэд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ 126 гишүүнтэй болсон. Гэвч шинэ парламент бүрдэн, анхдугаар чуулганы дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан цаг үеэс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн оролцоо хангалтгүй байх болсон. УИХ-ын даргын зүгээс чуулганы хуралдаандаа суудаггүй, тасалдаг гишүүдийг нэг бүрчлэн олон нийтэд мэдээлнэ, сонгогчид нь мэдэг" гэдэг анхааруулгыг өгсөн ч нэмэр болсонгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-17 202.179.24.47

ТЭГЖИЙЖ БӨГСӨН ДЭЭРЭЭ АЛГАДУУЛАХ НЬ Л ДЭЭ. БАТ АХДАА…ККК

Avatar

Үочин 2024-10-17 202.179.25.140

Энэ Нара гэдэг хүнд "Хүн чанар "гэж байна уу. нам солиод овсгоотой нь аргагүй худлаа инээж гүйсээр Батбаатарыг аргалсан. Энэ эм хэзээ ч УИХгишүүн байх ёсзүйтэй_ боловсролтой хүн биш. Одоо байтлаа УИХыг хэрүүл маргаан, зарга хийх газар болгох гээд байна даа. Хурхдан шиг зайлуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2024-10-17 66.181.179.216

Нарантуяа гишүүн зөв шүүмжлэл хэлсэн байна.УИХ-ын дарга анхааралдаа авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.70.37.117

Нарантуяа гишүүн үнэн юм ярьжээ. Арвин туршлагатай Батбаатар гуай хуралдаа суу, эсвэл их хурлаас гишүүнээсээ татгалз

Avatar

Нэргүй 2024-10-17 124.158.106.119

ХУРАЛДАА СУУДАГГҮЙ УИХ -ЫН ГИШҮҮН, ИЗНН -ЫН ДАРГА БАТБААТАР. ХҮМҮҮСЭЭ, ОЙ САНАМЖИНДАА ХАДГАЛААД АВ. ТҮҮНИЙГ ДАХИН БҮҮ СОНГО.

Avatar

Нэргүй 2024-10-17 88.183.144.162

batbaatar butehgyu e , Tumbaashdaa l suuj bai

Avatar

Зочин 2024-10-17 66.181.185.232

М.Нарантуяа гишүүний зүйтэй шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Шударга аавын охин байна. Ийм гишүүнийг ардын илч гэдэг юм

Avatar

Нэргүй 2024-10-17 158.59.146.30

ene batbaatar gej uvgun gishuun baihchadvargui, avgai huuhentei heruul hiiigeed heregtei hereggui yum h*** yavdag balai uvgun bnaa, narantuya gishuun tanijn medheuin suult asuudag ch geh sag, gudamjindaa yavj bh hergerei baachka baijee

Avatar

Нэргүй 2024-10-17 223.118.50.86

ХҮН нам энэ гахай шиг авгайдаа хэлээрэй. УИХ ын үйл явцыг харуулах гээд баыгаа юм уу өөрийгөө сууж бна гэж харуулах гээд бдг юм уу лайв хийсэн тэнэг хүүхэн. Хэлэлцэх асуудлаа судалж уншиж танилцахгүй, тэнэг юм асууж суухийн. Төрийн албанд суралцах гэж очдоггүйн шүү

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.19

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг Нарантуяа намынхаа даргыг ингэж араас нь хутгалж болохгүй

Avatar

Зочин 2024-10-17 66.181.181.215

УИХ-ын танхимд новшуудын НО-г ярьдаг сайн хэрүүлч авгай нарыг сайн оруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.191.242

126 болгочихвол яг ажилаад өгнө алаад өгнө. дараагийн сонгуулиар 1000 гишүүнтэй л байвал жихнээсээ бүтээгээд өгнө.

Avatar

Н.Бат 2024-10-17 213.120.231.5

Энэ Тумбааш компанийн захирал нөхөр өөрөө анх яаж Их хуралд орж ирснээ таг мартаж. Эрэл-ийн Эрдэнэбатын салтаанд хавчуулагдаж анх Их хурлын гишүүн болсон_ болсон даруйдаа намаа сольж Ардчилсан намд урван ороо биздээ. Тэгээд Нара-гийн буянаар энэ жил Их хуралд жагсаалтаар орж ирчихээд юу юу гэж донгодоод байна аа. Олон юм чалчилгүй хуралдаа суу нөхөр минь.

Avatar

Нэргүй 2024-10-17 122.201.31.212

Юү гэж ярьж гуйж байж сонгогдчоод хуралаа таслаад байдын бэ жэнко гэж бас нэг дурак байна

Avatar

Нэргүй 2024-10-17 59.153.115.129

Батбаатар гэж пяз-дук яасан их эмэгтэй дээрэлхэдэг н**ш вэ..

Avatar

хүннү 2024-10-17 202.9.46.124

Нара зөв л хэлсэн байна. Энэ үнэн ш дээ гишүүдээ. Тэднийг цаг, минутаар нь бүртэг. Цалинг нь хас, сонгогч олон түмэнд ил болго.

Avatar

Зочин 2024-10-17 103.57.93.91

Нараа маш зөв ярьсан. Батбаатарт чадах юм байхгүй дээ. Ярьж ч чадахгүй , хийж ч чадахгүй байж гэртээ сууж байхгүй суудал бөглөөд новшийн амьтан. Ингэж шударгаар хэлж сануулж байх ёстой.

Avatar

Зочин 2024-10-17 66.181.191.13

Бүдүүн гахай ярьдаг юм бн

Avatar

Нэргүй 2024-10-17 202.72.245.121

Нара зөв шүү. Ингэж дуугаргах гэж л иргэд Нараг дэмжсэн. Үнэн үгэнд хүн өшөөтэй

Avatar

Дэл 2024-10-17 202.55.188.110

Ханилгаа муутай хүн юм байна хэний хүчинд их хуралд орж ирсэн ээ мартаж байдаг өөдгүй амьтан юм

Avatar

Н.Бат 2024-10-17 213.120.231.5

Нарагийн хүчинд энэ далдгар нөхөр жагсаалтаар оросн шүү. Тэр бүдүүн гээд байгаа хүүхний нүүр номын дагагч нар 350 мянга гараад байна. Наад Батбаатарт чинь хэд байгааг чи бичиг үсэг тайлагдсан бол ФБ-рүү нь ороод хардаа. Хуралдаа суудаггүй бөглөөгөөр бид ер нь яах ёстой юм.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.72.245.121

Нара хэзээ ч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Энэ зан чанар нь ч түүнийг УИХ -ын гишүүн болгосон. Батбаатар Нарагийн нэр нүүрээр квотод багтсанаа ч бодох л хэрэгтэй. ИЗНН үргэлж л эрх баригч намын суганы үс байсаар ирсэн. Шүүмжлэлд нь бодитоор хандах л хэрэгтэй дээ. Батбаатар өөрөө бүгдийг мэддэг юм шиг аашлах хэрэггүй. Цагтаа ажилдаа ирж, ажлаа хий

Avatar

зочин 2024-10-17 103.215.14.2

Гудамны гахай хоншоортой авгайг зайлуулах хэрэгтэй

Avatar

5648978222 2024-10-17 66.181.166.134

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу ҮХНЭ гээчийг болиулж, я***н хүүхэн, гал тогооны өрөөнийхөө ширээн дээр хүртэл бусдын эртэй сексддэг мэтийн гаж нөхдүүд намын халхавчаар, сонгуулийн хар машины шууд нөлөөгөөр, тооноор орж ирж суугаад, сонгогч иргэдийг басамжлаад байгаа завхралыг буцаан хүчингүй болгох өдөр удахгүй ирнэ ээ.

Avatar

Иааөөө 2024-10-17 202.9.40.30

заваан гудамны авгайг зайлуулаарай.

Avatar

ИЗНН-ын дарга Б.Батбаатар 2024-10-17 192.82.92.204

Ишиг эврээ ургахаар
Эхийгээ мөргөнө өө гэж

Avatar

намын дарга Б.Батбаатар 2024-10-17 124.158.126.227

Манигаа ингээд сонин хэвлэлээр зарлаад болж байгаа юм уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж