Японы баруун хэсгийн Киото хотоос 500 мянган ширхэг ховор керамик зоос олджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед металын хомсдолд орсон тул тэдгээр керамик зоосыг үйлдвэрлэсэн ч гүйлгээнд хэзээ ч ашиглаагүй. Тухайн үед 15 сая ширхэг зоос үйлдвэрлэсэн боловч огт ашиглаагүй тул "хий үзэгдэл зоос" гэж нэрлэх болжээ.
Нэгэн компани модон хайрцагтай зооснуудыг өнгөрсөн оны наймдугаар сард агуулахаасаа олсон аж. Уг агуулах өмнө нь зоос үйлдвэрлэж, гүйлгээнд гаргах ажлыг хариуцдаг Японы засгийн газрын харьяа "Japan Mint" байгууллагын байр байжээ.
Зооснууд нь 1 сэн буюу иенийг 100 хуваасантай дүйцэх үнэлгээтэй байсан. Мөн зоосны дээр Фүжи уул, сакура цэцгийг дүрсэлжээ. Зооснуудыг олсон компани "Japan Mint"-д олзоо хүлээлгэн өгсөн байна.
Ийм их хэмжээгээр керамик зоос олох нь ховор тохиолдол гэдгийг албаныхан хэлж буй. "Japan Mint" байгууллагын тэргүүн Гото Кэнжи Лхагва гаригт зоосыг олсон компанийн захирал Таками Тэцүод талархлын захидал илгээжээ. Эдгээр зоос дайнд нэрвэгдсэн Японы эдийн засгийн бас нэгэн талыг харуулна гэж үзэж байна. Мөн дайны үеийн судалгааг хийхэд ч ашиглаж болох аж.
0 сэтгэгдэл