УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.10.17/ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ эдийн засаг дахь төрийн оролцоо буурах биш нэмэгдэн, дампууруулж байна” гэж мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “Амтай болгон, зангиа зүүсэн болгон эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана л гэдэг. Үг нь тийм боловч үйлдэл нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмээд л байдаг.
Хулгай, авлига, шаардлагатай шаардлагагүй албан тушаал бий болгож, өөрсдийнхөө хүмүүсийг томилдог, тэрүүгээрээ сүлжээ үүсгэдэг, түүгээр сонгуулийнхаа бүтцийг хийдэг, түүгээрээ мөнгөө босгодог, тэрийгээ хулгайн үүр болгодог.
Төр хүрсэн бүхэн дампуурдаг, үхдэг гэдгийг амьдрал хангалттай нотлоод өглөө. Төр өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж гийгүүлэх юу хийж үбтээв. Жишээлбэл, Газрын тосны үйлдвэр барина гээд нэлээн л ажил болсон. Саяхан зурагтаар харлаа, захиргааны барилга, суурь байгууламжийн цутгалтаас өөр ажил харагдахгүй л байна лээ ш дээ. Төр аж үйлдвэр бизнесийн салбарт юу хийв. Төр хийх ёстой ажлаа л хийгээч дээ. Бизнесийнхнээ дэмж, эдийн засгаа тэл, аюулгүй байдлаа ханга, нийтийн эрх ашгийг тэгш хамгаал, иргэддээ үйлчил тэгээд л боллоо. Төр бизнес хийх хэрэггүй. “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой гээд том үйлдвэрүүд үр дүн нь юу байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компаниа сайжруул л даа. Түүгээрээ иргэддээ хувьцаагаар нь дамжуулаад ногдол ашиг өг л дөө. Үндсэндээ бүгдийг нь дампууруулаад хаячихсан. Хүнд хэцүүгийн нугачаанд зовж бүдэрч яваа аж ахуй нэгжийн өвөрт ороод хэнийг захирлаар томилохыг нь заагаад, хэнтэй гэрээ байгуулахыг нь зааж өгөөд явна гэж болохгүй. Нэг талдаа авлига хулгайтай тэмцэнэ гээд нөгөө гараараа авлига хулгайн эх үүсвэрээ хийгээд байдаг.
Нэг хүнд ногдох ДНБ ийн өсөлтийн 85-90 орчим хуввд нөлөөлж байгаа зүйл нь зэс, нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотой. “Эрдэнэт” 87 хувийг бүрдүүлээд байгаа. Бусдаар бол зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаад ирэхээр хулгай шингэсэн үнэ өртгийг дийлдэггүй.
Миний үзэл баримтлал бол либераль ардчилал эдийн засаг нийгмийн бодлогыг л дэмждэг” гэлээ.
Г.ХОРОЛ
Үочин 2024-10-17 202.179.25.140
Ард түмнийг, ААН- үүдийг доромжилж ажлы нь хэвийн явуулахгүй байгаа Зам гүүр, бордюр Эрдэнэт, ЭТТ холбоотой байж болох Овюун эрдэнэ, Нямбаарат нарыг одоо шоронд хийгээч ээ.
зочин 2024-10-17 66.181.181.181
Төр засаг өөрийн хөрөнгө мөнгөөр хайгуул хийсэн улсын өмч буцаагаад өгчих
Одоо л ойлгож бна уу 2024-10-17 66.181.177.241
Номтойбаяр аа чи одоо л ойлгож бна уу. Чи ч өөрөө стэйтизмд нэлээн зүтгэсэн хүн дээ
E 2024-10-17 59.153.114.239
ийм ухна царайлсан балай юм хуцалгүй хулгайлсан ордоо ард түмэнд эргүүлж өгөөд зайлаач
Зочин 2024-10-17 66.181.185.232
Луйвардсан стратегийн ордуудаа төр түмэнд нь өгчихээд жүжиглэ. Идсэн олон зуун тэрбумыг буцааж өг. Дээхэн АН төрийн өмч эзэнгүй гээд бүгдийг дуусгасан. Төрийн компани МАН-ын үед яагаад их ашигтай ажилладаг, АН-ын үед яагаад дампуурдаг юм аан?
Нэргүй 2024-10-17 202.9.47.49
Намууд өвөр түрийндээ орсон нь үнэн ш дээ, төр бизнест хутгалдаад дампууруулдаг нь бас үнэн, төрийн өмчийн компаниуд ямар ч ашиггүй ажилладаг нь бас үнэн. Төр бизнесийн түншлэл гэж балайрахаа болих хэрэгтэй.
Ж 2024-10-17 59.153.114.239
ийм балай мэдрэл муутай хулгайч гэмт хэрэгнүүд яаж яваад төрд гардаг юм бол доо
S 2024-10-17 139.5.216.110
BOOBN XXNO80955877
Нэргүй 2024-10-17 180.149.65.2
зөв өө амжилт хүсье ээ
Нэргүй 2024-10-17 202.126.92.98
Төрийн мөнгөөр хйагуул хийсэн Цагаан суваргын ордыг төрд буцааж өг!!!
Нэргүй 2024-10-17 202.126.91.140
Чм битгий ш**, хулгай хийсэн ордуудаа буцааж өг
Нэргүй 2024-10-17 103.57.94.48
шинэ сэргэлтийн блдлого блд манайд 1933 онд ер сайд п.гэндэн баяжих түн лозонтой анх гаргаж байсан юм шүү. юун манж хятап вэ?
Нэргүй 2024-10-17 202.9.40.170
Төр засгаа муулдаг гаж явдал сүүлийн хэдэн жил газар авлаа. Улс төрч нэртэй шоучин гарууд юм л бол төрийг шүүмжилдэг ухаантнууд болчих юм. Төр рүүгээ нулимж төрөө гархуулах нь муугийн цондон доо. Гадныхны хатгаасаар тэгдэг ч байж мэднэ. Номтойбаяр ямар ёс зүйтэй, ямар боловсрол чадамжтай, ямар хүн болохыг бид бүгд дэндүү сайн мэднэ. Энэ хүн нэг намыг удирдаж чадах байх. Харин улс орныг удирдах ямар ч чадамжгүй юм. Аавыхаа хөрөнгийг хадгалах эцсийн зорилготой юм
jhggh 2024-10-17 202.9.40.30
Харгис манжын үг хэллэг хэрэглэхгүй шүү шинэ сэргэлт гэж адгийн манж чин улсын бодлого нүүдэлчдын нам төрд түйч хамаагүй манж х***а хог шаарууд нам төрд гарсна зарлаж шаадгийн далдаруулнаа.ардын нам манж хужаагуудыг далдаруулж бсан түүхнд үүрэгтй бгуулагдсн нам шүү түүхэн үүргээ дахиж бүтээх цаг нь болж дээ. Адгийн шаарууд нам төр-д шургалж толгой гардгийн.
S 2024-10-17 139.5.216.110
BOOWN XXNO ANUSDI80955877
ae 2024-10-17 103.168.34.26
zov heljee