Эрсдэлтэй нэр бүхий гурван банк руу даатгуулагчдын олон зуун тэрбум төгрөгийг байршуулснаас буцаан авч чадахгүй асуудал үүсч, дээрх шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцлага үүрэх ёстой гэдэг асуудал яригдаж байв. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээллээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд үүсгээд байсан 66.6 тэрбум төгрөгийн төлбөрөө барагдуулж, өргүй болжээ. Тодруулбал, 2019 онд тус банк Нийгмийн даатгалын санд 35.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд 30.8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байсныг Монголбанкнаас хянагч тавин ажилласнаар барагдуулж чаджээ.
Харин Капитал банкны тухайд татан буугдах үед Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санд нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр үүссэн байсан аж. Өнгөрсөн хугацаанд өр барагдуулах ажлыг зохион байгуулснаар Нийгмийн даатгалын сангийн 37.2 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын 58.8 тэрбум төгрөг нь төлөгдсөн.
Одоо Нийгмийн даатгалын санд 67 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд 77 тэрбум төгрөг төлөх өр үлджээ. Үүнийг барьцаа хөрөнгүүдийг борлуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж төв банкны зүгээс үзэж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвавсүрэн “Капитал банкийг татан буулгаад барьцаа хөрөнгүүд нь прокурорын битүүмжид байсан. Энэ оноос битүүмжлэл суллагдсанаар барьцаа хөрөнгийг эргэлтэд оруулснаар үлдэгдэл авлагыг барагдуулна” гэлээ.
Чингис хаан банкны тухайд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг байршуулсан байснаас 7 тэрбум нь төлөгдөж 93 тэрбумын өр үлдсэн бол Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.9 тэрбум төгрөг төлөгдөөгүй хэвээр байгаа аж.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-10-17 66.181.187.219
Төлсөн гэсэн хуурмаг мэдэгдлийн ард төлөөгүй байх нь бий . Иймээс баримтаар нотолж харуулан мэдээлж баймаар байна шүү цаашдаа.
Uuuu 2024-10-17 202.179.25.126
undesni hurungu oruult bank yamar eh uusverees 66terbum gargaj baigaag shalga niige.ii faatgalii mungu haa a bna davga symyabazaf 2 uus av
Ус 2024-10-17 202.9.46.120
капитал банкны согтуу авгайгаас ндш, эмдш-сангийн мөнгөө аваачээ, ман-ын балай авгай учраас өмөөрөөд байгаамуу, хэрэв ан-ынх байсан бол шууд дүүжлээд алцан байгаа даа
Нэргүй 2024-10-17 172.91.182.247
Чингис хаан банкны эзний хүргэн ах нь Ураны компаний дарга болсон гэсэн биз дээ. Өрөө барагдуулах юм уу