Стандартын шаардлага хангаагүй зуухтай 82 мянган өрх байна

Стандартын шаардлага хангаагүй зуухтай 82 мянган өрх байна

Стандартын шаардлага хангаагүй зуухтай 82 мянган өрх байна

Галлагааны улирал эхэлсэн энэ үед айл өрхүүдийг зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Учир нь хүйтний улиралд угаартаж нас барах тохиолдол эрс нэмэгддэг. Энэ нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болдог аж. Энэ талаар Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал мэдээлэл өгөв. Тэрбээр “ 82 мянган өрхийн зуух стандартын шаардлага хангахгүй байна. битүүмж алдагдсан зуух хэрэглэснээр угаартах, цаашлаад гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс айлууд зуухныхаа бүрэн байдлыг сайжруулж аль болох стандартад нийцсэн битүүмжтэй зуух хэрэглэмээр байна. Мөн шахмал түлш түлж байгаа айл бүр угаарын хийн мэдрэгчтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар 190 орчим мянган өрх түлш түлж байна. Үүнээс 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байна. Угаарын хий мэдрэгчгүй байна гэдэг нь тухайн өрх Ppm хэмжээгээ хянах боломжгүй. Улмаар угаартах эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс нэн яаралтай угаарын хий мэдрэгч авч суурилуулах хэрэгтэй. Ppm хэмжээ 0-100  хүртэл байх ёстой ба  ерөнхийдөө ppm хэмжээ тогтмол 50 хүртэл байвал энгийн гэж үздэг.

Харин гал түлэх болон гал унтрах үеэр ppm хэмжээ 100-150 заадаг. Энэ нь богино хугацаанд буюу 20 минут хүртэл үргэлжилбэл хэвийн.

Үүнээс дээш хугацаанд зааж байвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. 100 ppm хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хаалга, цонхоо онгойлгож агаар сэлгэлт хийх шаардлагатай” гэлээ. Есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийслэлд угаарын хийд хордсон гэх 56 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу тусламж үйлчилгээ үзүүлж, шалтгаан нөхцлийг тодруулахад дээр хэлсэн битүүмж алдагдсан зууханд галласан, яндангаа авч өрхө бүтээсэн зэргээс үүдэлтэй байжээ.

Угаарын хий мэдрэгчийг 2019 онд улсаас өрх бүрд нэг удаа үнэгүй тараасан байдаг. Тухайн төхөөрөмжийн хувьд хэрэглэх хугацаа гэж байхгүй. Хэрэглээнээсээ шалтгаалдаг байна. Угаарын хий мэдрэгчийн зах зээлийн ханш нь 40-50 мянган төгрөг байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ужэг 2024-10-17 202.9.46.120

одоо хүн нагаартаж үхвэл зуух нь iso-стандарт хангаагүй гэж мултрах нүхээ ухаж байна, одоо наад хортой балай юмаа зогсоо. үйлдвэр шүү юм нь 800 тэрбумын алдагдалтай, тэхнологи нь тодорхойгүй, хатаагуур төхөөрөмж нь анхнаасаа байхгүй, яс юман дээр хүрэлсугын л сонгуулийн шоуны жүжгийн тэатр юм

Avatar

Нэргүй 2024-10-17 103.212.119.168

Яндандаа ч биш зуурандаа ч биш түлшиндээ ч биш Галын хайчаа л солих ёстой шүү. Үүнийг хатуу хэлчий.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.40.117

Зуух сайжрууллаа гээд өөрчлөлт гарахгүй. Утаагүй зуух гэж MCS ямар их мөнгө идэв? Хүрэлсүх сайжруулсан түлш гэж 1.5 их наяд төгрөгийг салхинд хийсгэв. Юм шатаавал заавал утаа гарна, зөвхөн байгалийн хий /газ/ шатаахад л утаа гардаггүй.

Avatar

Ман 2024-10-17 202.9.46.120

худлаа ш**, газ шатаахад со2 болон усны уур гарна, со2 чинь үндсэн утаа шүүдээ

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.160.20

Газан плиткэнээс чинь утаа гараад байгаа юм биш биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж