Газын зурвасын гудамж талбай нас барагсдын цогцос, эвдэрч сүйдсэн байгууламжууд, өлсөж цангасан хүмүүсээр дүүрэн байна. Бүс нутгийн онцгой байдлын албаны тэргүүн Фарес Афана хэлэхдээ "Газын хойд хэсэгт өлсгөлөн нүүрлэсэн. Хүний амьдралыг төлөөлж болох бүхий л зүйлийг Израилийн хүчин устгаж байна. Өлссөн ноход гудамжинд хэвтэх нас барагсдын цогцсыг идэж байна. Энэ нь нас барагсдыг танихад хүндрэл учруулж байна" гэжээ.
Израилийн арми сүүлийн 12 хоногийн хугацаанд Газын гурван дүүрэгт агаараас болон газраар цохилт өгч байна. Бүслэлтэд өртсөн бүс нутагт олон мянган хүүхэд, жирэмсэн эмэгтэй гацжээ. Жабаля мужаас дор хаяж 50 мянган хүн дүрвэсэн байна. Өдгөө үлдсэн 400 мянган хүн хүчтэй бөмбөгдөлт болон өлсгөлөнтэй нүүр тулж буйг НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар Ням гаригт мэдэгдлээ.
Энэ халдлагаар Хамасын шинэ байрлалыг онилж байгаа гэж Израиль мэдэгдсэн юм.
Израилийн арми хүмүүст өлсөж үхэхээс өөр сонголт үлдээсэнгүй гэж НҮБ буруутгаж байна. НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Лаззарини хэлэхдээ "Хүмүүст нэг бол өлсөж үхэх, нэг бол дүрвэх сонголт байна. Газын зурваст хэрээс хэтэрсэн зүйл дэндүү олон байна. Дайны гэмт хэрэг гэх зүйлээс урьдчилан сэргийлэх боломж бий" гэжээ.
Даваа гаригт Газын зурваст 30 ачааны машин бүхий хоол хүнсийг нэвтрүүлсэн. Хүмүүнлэгийн тусламжийг хорихгүй гэж израильчууд мэдэгдэж байгаа ч хоол хайж ирсэн хүмүүс рүү гал нээсэн хэрэг мөн өдөр гарчээ. Жабаля дахь хүнс түгээх цэгт цохилт өгснөөр дор хаяж 10 хүн нас барж, 40 хүн гэмтэж бэртсэн байна.
Жабаля муж дайнаас өмнө үзэсгэлэнтэй, тайван, аюулгүй газар байсан бол өдгөө үнс нурам, төөрдөг байшин болж хувирчээ.
Нэргүй 2024-10-17 59.153.115.143
Ямар утгагүй гарчиг вэ?
Нэргүй 2024-10-17 202.179.26.115
Жүүдүүд бүгдийг устгачаад газын зурвасыг дангаараа эзэмших нь л дээ
Нэргүй 2024-10-17 103.57.92.193
изриал, еврэ хүнийг үзэн ядахаас өөр сонголт үлдэхгүй юм бна
Нэргүй 2024-10-17 103.14.39.162
Өөрсдөө алан хядагч ХАМАС бүлэглэлээ тэргүүндээ залаад бсан тэр сонголтынхоо төлөөсийг төлж алан хядагч бүлэглэлийнхаа хөлд чирэгдэж байх шиг бна даа
Нэргүй 2024-10-17 103.212.162.58
Hamas gaziin zurvast l erh baridag. Jordan goliin baruun eregt palestinii alban yosnii zasgiin gazar erh baridag gedeg ch odoo baruun ereg undsendee baihgui bolson. Gazar nutagtn evrei shiljin suurshigchdiig nariin bodlogotoigoor suurichuulj baigaa. ingesneer palestinchuudiin gazar olon tasarhai jijig hesguud bolj huvaagdsan. gereesee garch orohiin tuld shalgaltiin tsegeer dairch orj garna geed bod
Нэргүй 2024-10-17 124.158.109.232
"Овоо босгоогуй бол шаазгай юу гэж суухав дээ" гэдэг гое уг байдаг даа. Зугээр байсан Израйлыг едчихеед одоо хуцаад яахав. Авах зовлонгоо авах цаг нь.
Нэргүй 2024-10-17 202.70.43.105
жирийн иргэд үхэх ёстой юу хэдэн мянгаараа
Нэргүй 2024-10-17 202.9.40.253
ээ бурхан минь буг чөтгөр шиг авирлах юм нятнаху
Зочин 2024-10-17 122.201.23.226
Евреичүүүд Гетларт 6 сая хүнээ хядуулж тамлал яраглалыг туулж газар нутаггүй орох оронгүй хэрхэн зовсоноо ямар амархан мартаж байна. Удахгүй энэ гэмшгийг Евреичүүд дахин амсуулах цаг ирнэ дээ
Үнэн үг 2024-10-17 59.153.112.81
Еврейчүүдийг Гетлар яаж устгаж байлаа Нетьняху палестинчуудыг мөн тэгэж устгаж байна. Еврейчүүд одоо Холакост гэж ярих эрхгүй.
Нэргүй 2024-10-17 202.9.40.170
Нөгөө хүний рэх энэ тэр гээд яриад байдаг АНУ болон Израйль маань бодит байдал дээрээ нэг иймэрхүү. Манай "NoWar"-ийнхан яагаад дуугархгүй байна вэ. Амандаа баахан доллар үмхчихсэн юм биш биз
Нэргүй 2024-10-17 103.57.94.119
цаадуул чинь санхүүжилтгүй юман дээр дуугарахгүй л дээ.
Сталин 2024-10-17 66.181.165.234
Ардчилалыг бэхжүүлэхийн тулд бага зэрэг хядлага зүгээр
Del 2024-10-17 202.55.188.110
Hoguud