ОХУ-ын арми 136 нисгэгчгүй онгоцоор Украинд довтолжээ. Ингэхдээ нийслэл Киев болон бусад хотыг онилсон бөгөөд үүнээс болж баруун хэсгийн Тернополь муж дахь аж үйлдвэрийн байгууламжид гал гарсан байна. Томоохон хэмжээний гал түймрийг унтраахад 50 гал сөнөөгч оролцжээ.
Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин довтолгоонд ашигласан 136 нисгэгчгүй онгоцны 68-ыг нь устгажээ. Үлдсэн нисгэгчгүй онгоцуудын 64 нь сураггүй, хоёр нь Орост буцаж ирсэн.
Хөрш Молдавын цагдаа нар тус улсын хойд хэсэгт, Украины төв Винница мужтай хиллэдэг газраас дөрвөн км зайд пуужингийн үлдэгдэл олжээ. Энэ нь сүүлийн довтолгоотой холбоотой эсэх нь тодорхойгүй.
Харин нөгөө талд ОХУ-ын арми Украины хяналтаа тогтоосон Курск мужийн газар нутгийнхаа талыг эргүүлэн авчээ. Украиныг Курскээс шахаж гаргах тулаанд ойролцоогоор 50 мянган цэрэг оролцож байна. Курскийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэж Зеленский мэдэгдсэн ч ОХУ газар нутгийнхаа 46 хувийг эргүүлэн авсан гэдгийг АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Курскийн тулааны хувь заяа улирлын чанартай борооноос бас хамаарч байгаа аж. Тодруулбал, бүс нутагт газар нь шаварлаг болсон учир гинжит машин ашигладаг оросуудын хувьд энэ нь давуу тал болжээ. Шавар ихтэй энэ улирал нь машин замыг боогдуулж, аяллыг удаашруулдаг гэдгээрээ алдартай.
3,548.92






















































Холбоотой мэдээ