Elissa Masters: The MongolZ хагас шигшээд шалгарлаа

Elissa Masters: The MongolZ хагас шигшээд шалгарлаа

Elissa Masters: The MongolZ хагас шигшээд шалгарлаа

Цахим спортын "CS2" төрлийн "Elisa Masters" тэмцээн Финландын Эспоо хотноо өчигдөр/2024.10.16/ эхэллээ. Энэхүү тэмцээнд урилгаар таван баг, сонгон шалгаруулалтаас гурван баг оролцож байна. Монголын "The MongolZ" багийн тухайд урилгаар оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр А хэсгийн тоглолтууд боллоо. Салхийг хагалж, "The MongolZ" баг нутгийн "JANO Esports" багтай таарч, 13-7 гэсэн харьцаатай буулган авчээ. Харин дараагийн тоглолтдоо Украины "B8" багийг хожиж, хагас шигшээд шалгарсан аж. Тэд А хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлэв.

Өнөөдөр А хэсгийн үлдсэн тоглолтууд болон В хэсгийн тоглолтууд үргэлжилнэ. "The MongolZ"-ийн тухайд аравдугаар сарын 19-ний 21:30 цагаас хагас шигшээ шатны тоглолтоо хийнэ. Одоогоор өрсөлдөгч нь тодорхойгүй байна.

Тус тэмцээнд оролцож буй багуудыг "HLTV" чансаагаараа Данийн "Heroic" тэргүүлж байгаа бол "The MongolZ" удаалж байна. Энэ ч утгаараа дээрх хоёр багийг финалд үлдэнэ гэж фэнүүд нь таамаглаж буй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж