Шилдэг жүжигчнээр С.Ариунбямба, У.Уранчимэг шалгарлаа

Шилдэг жүжигчнээр С.Ариунбямба, У.Уранчимэг шалгарлаа

Шилдэг жүжигчнээр С.Ариунбямба, У.Уранчимэг шалгарлаа
Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 16 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Шилдэг кино"-гоор "Өмнөдийг зорих замд" уран сайхны кино шалгарлаа. Энэ жил олон улсын наадмын гол номинацид 10 кино өрсөлдсөн байна. Мөн наадмын уламжлал ёсоор "Хангарьд" монгол киноны уралдааны хэсэгт "Шилдэг жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиолч", "Шилдэг дууны найруулагч"-ыг шалгаруулдаг. Үүнд,
  • Шилдэг дууны найруулагчийн шагналыг "Үхлийн тойрог" уран сайхны кино
  • Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг СТА, жүжигчин С.Ариунбямба
  • Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ У.Уранчимэг
  • Шилдэг зохиолчийн шагналыг Ц.Мөнхням "Зорчигч" уран сайхны кино
  • Шилдэг найруулагчийн шагналыг С.Баттулга "Өмнөдийг зорих замд" уран сайхны кино
Жүжигчин С.Ариунбямба баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Маш их баярлалаа. Сая үүдэнд найз нөхөд маань хэдэн морьтой очсон бэ гэж асуусан. Тэгэхээр нь би "Энэ жил морь уяагүй" гэсэн чинь уячихсан байсан байна. Нийт киноныхоо хамт олонд баярлалаа" гэсэн юм.
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ жил аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол кино үзвэрүүд "Тэнгис", "Өргөө 3", "Cinema Next" кино театруудаар гарах юм. Нийт зургаан өдрийн турш 25 улсын 24 бүтээл үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогдсон. Харин Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог энэ хэсэгт “Тань руу нүүж явна”, “Сүүдэр” кинонуудыг сонгожээ. Мөн энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадам нь "Алтан Хальс" төрийн бус байгууллагатай хамтран кино сонирхогч залуучууд, гэр бүлийн кино боловсролыг дэмжих зорилготой “Залуу үзэгч” хөтөлбөрийг санаачлан, танилцуулах юм.
Мөн "Улаан гэр" галерейд “Авдраа уудал”: Баримтат кино бүтээх нь сэдвээр "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат уран сайхны киноны найруулагч Габриелла Брэди болон “Түрлэг эхлэх цагаар” киноны найруулагч Софи Хуссум Йоханнесен нар сургалтыг зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шүүмжилэгч 2024-10-17 202.126.90.131

Манайд бас сайн кино байдаг бх нь ккк

Avatar

Нэргүй 2024-10-17 45.117.32.66

Урнаагийн ямар ч дүр сэтгэлд хүрдэггүй сонин жүжигчин

Avatar

Зочин 2024-10-17 202.9.46.251

tiim shuu hudlaa orilj charlaad l baidag setgeld hursen dur baihgui Ариунбямба бол доторой мундаг жүжигчин

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.89.150

нээрээ урнаа арай худ санагддаг

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.63

ариунбямба жүжигчинд баяр хүргэе.

Avatar

zochin 2024-10-17 66.181.167.151

urnaa het jujiglelttei. gaviyat baihaar hun eruusuu ch bish. goyo jujigledeggui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж