Чуулган:Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2025 оны үндсэн чиглэлийн төсөл батлагдлаа

LiveЧуулган:Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2025 оны үндсэн чиглэлийн төсөл батлагдлаа

Чуулган:Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2025 оны үндсэн чиглэлийн төсөл батлагдлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн /2024.10.17/-ны өдрийн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

16 : 34
2024-10-17

Б.Пүрэвдаваа: Та жижиг, дунд бизнесийг хорлосон хүн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа:

-Таныг ажиллаж байх хугацаанд хэчнээн аж ахуйн нэгж бичлээс жижиг рүү, жижигээс дунд руу шилжив. Гэтэл банкны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ресторан ажиллуулж жижиг, дунд бизнес эрхэлдэг ААН-үүдийнхээ үйл ажиллагаа руу нэвтэрч байна. Үүн дээр төв банк зээл, мөнгөний бодлогоор дамжуулж ямар эерэг нөлөө үзүүлэв. Иргэд зээл аваад үндсэн төлбөрөө төлж чадахгүй хүүг нь төлж зээлийн дарамттай байна. Танай баг хамт олон үүний эсрэг ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрэв. Ирэх 2025 оны төсвийн төсөөлөлтэй мөнгөний бодлогын үндсэн чиглэл зөрчилдөж байгаа юу. Ямар зүйл заалт зөрчилдөж байна. Эсвэл нам төвтэй 100 хувь дэмжиж ажиллаж байна уу?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкы удирдлагын баг хамт олон тогтвортой мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд 100 жил тохиогоогүй ковидын халдар тархсан. Үүнээс өмнө дэлхий глобалчлагдаж байна гэж ярьж, хамтын ажиллагаа идэвхитэй байсан бол геополитикийн нөхцөл байдлаас үүдэн туйлуудад хуваагдаж байна. Дэлхийн улс орнууд хоорондоо хориг арга хэмжээ авч, хамтын ажиллагаа байхгүй болж  байгаа түвэгтэй цаг хугацааны ард Монгол Улс амжилттай гарч чадсан. Учир нь 2020 онд эдийн засагт 1.4 хувиар агшсан бол сүүлийн хоёр жилийн турш өсөлттэй байна. Тухайлбал, 2023 онд 7.6 хувь, энэ жил 7-8 хувьтай гарахаар байгаа нь Монголбанкнаас гаргасан мөнгөний бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрээд явж байгаа гэж хэлж болохоор байна. Банкны системийн актив хөрөнгө 66 их наяд төгрөг байна. Үүнээс гаргаж байгаа зээлийн хэмжээ 34 их наяд төгрөгт хүрсэн. Инфляц зорилтот түвшиндээ байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа:

-Монголбанк хариуцлагагүй ажиллаж байна.  Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээс хэд нь өсөж бойжсон талаар тоо хэлээтэх гэхээр шал өөр юм яриад байх байна. Банкнууд банкныхаа ажлыг эрхлэхгүй бизнес эрхэлж байна. Жижиг, дундтайгаа өрсөлдөөд байна. Та бол яг үүнийг хорлосон хүн байхгүй юу. Ковидын араас эдийн засгийн эргэлтээ дэмжих жижиг, дунд бизнес эрхлэгчидээ дэмжээгүй. гэв.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг нийт гишүүдийн 56 хувь нь дэмжиж батлагдлаа. 

16 : 10
2024-10-17

П.Сайнзориг: Монголбанк эдийн засагт сөрөг нөлөөтэй бодлогуудад үг хэлж чаддаггүй

ezgif.com-gif-maker

 УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Бид ёс төдийн баримт бичгүүдийг маш их баталж байна. Үр дүнд яаж гараад байгаа нь мэдэгдэхгүй байна. Төв банкны хараат бус бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд юу гэж бодож байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ахмадын зээлийг тэглэх гээд мөнгөний бодлого болоод эдийн засагт дандаа сөрөг нөлөөтэй бодлогуудад үг хэлж чаддаггүй. Хууль батлагдсан ч гэдэг юм уу тодорхой нэг асуудалд татагдаж ороод олон зүйлийн санхүүжилтийг хийж явсан. Цаашдаа энэ байдлаасаа яаж салах ямар гарц шийдэл байгаа юм гэдгээ тайлбарлах шаардлагатай байна. Ийм нэг хууль гарчаад бид тухайн үед хэрэгжүүлсэн юм гэдэг тайлбар тавиад л өнгөрч байна. Төв банканд ажиллаж байгаа алба хаагчдын хэчнээн хувь нь Хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-ын хувьцаа эзэмшигчид байдаг юм бэ. Мөн “ломбард”-ын эздүүд бий юу. Үүнийгээ ил тод зарламаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн ерөнхий төлөвлөгөө макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, дэд бүтэц гэсэн гурван бүлэгтэй. Манай Монголбанкны дотоод үйл ажиллагааны төлөвлөгөө гэж бараг 300 гаруй зүйл заалт бүхий төлөвлөгөө байдаг. Ковидын үетэй холбогдуулаад үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсны хүрээнд Монголбанк ажиллаж ирсэн. Өнөөдөр эдийн засаг тогтворжсон байгаа учраас цаашид Төв банк хараат бус бие даасан байдлаар бодлого, үйл ажиллагаагаа явуулах макро нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож болно.ББСБ-тай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголбанкны захирлууд өөрсдөө ийм төрийн бизнес эрхэлдэг гэсэн мэдээлэл цацагддаг. Энэ аль 2017, 2018 оны мэдээллүүд. Өнөөдрийн байдлаар Монголбанкны удирдлагын түвшинд ББСБ, ХЗХ-нд хувь эзэмшиж, удирдаж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Бид нээлттэй, ил тод байх үүднээс ажилчдаасаа судалгаа авч, өөрийн вэб хуудастаа ББСБ-н бизнес эрхэлдэг ажилчдын мэдээллийг тавихад татгалзах зүйлгүй. Санхүүгийн зохицуулах хороо руу бичиг явуулж шалгуулахад Монголбанкны удирдлагуудтай холбоотой компанийн мэдээлэл байхгүй гэдэг мэдээллийг өгсөн.

 

 

17 : 07
2024-10-17

Ц.Даваасүрэн: Жилд ТЭЦ-з шиг гурван үйлдвэр барих мөнгийг халамж болгоод идчихэж байна

Даваасүрэн, Ц.Даваасүрэн (1 of 1)

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 

-орлого багатай иргэдэд, зорилтот бүлгүүдэд чиглэсэн хүү багатай зээл гаргах тал дээр гаргах анхаарч ажиллавал яасан юм бэ. Тухайлбал, ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн дийлэнх нь Хан-Уул дүүрэгт байна гэж байна. Багш нар тэр дундаа залуу багш нарын цалин хүрдэггүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Сүүлийн үед багш дутагдаж байгаа талаар асуудлыг ярьж байхад хэрэв гурван хувьд хамрагдаад орон сууцтай болох боломж бүрдвэл багшийг дутагдал арилна. 

УИХ-ын Ц.Даваасүрэн:

-Би асууль асуугаагүй. Учир нь хариултыг нь мэдэж байгаа учраас. Арав гаруй жил энэ танхимд зээлийн хүү өндөр байна гэдэг үгийг сонсож байна. Өөрчлөлт гарсангүй. Энэ бол ьа нарын ажлын үр дүн. Та нар өөрсдийгөө сайн ажилласан л гэж байна. Сайн ажилласан бол үр дүн яаж ийм муу байх юм. Өнөөдөр эдийн засгийн хоёр тулгуур багана нь төсөв болон мөнгөний бодлого. Гэтэл төсвийн орлого, экспортын орлого чинь дан ганц бүтээгдэхүүн нэг улсаас хамаарч байна. Эдийн засгийн аюулгүй байдлын тухай огт ярихгүй байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар БНХАУ нүүрсний эрэлтээ бууруулж, үнэ буурвал Монголбанк яаж ч сайн ажиллаад нэмэргүй. Та нарын сайн ажиллаж байгаа эсэх чинь гадагшаа нүүрс сайн гарч байгаа эсэхээс шалтгаалж байна. 15 тэрбум ам.долларын орлого олж байгаагаас 9 тэрбум ам.доллар нь зөвхөн нүүрсний орлого. Тэгвэл та бүхэн эдийн засгаа солонгоруулах, аюулгүй байдлаа хангах талаас ямар оролдлого хийв. Экспортыг төрөлжшүүлэх чиглэлд ямар бодлого хийв. Юу ч хийгээгүй шүү дээ. Тэгээд энэ танхимд өөрсдийгөө магтаад суух юм. Зээлийн хүү өндөр байхад гаднаас ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ.  2021 онд 11 их наяд байсан төсөв 30 их наяд болчихсон. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10 ихнаяд төгрөгөөр өссөн байна.   Хэрэв нүүрсний  орлого буурвал эдийн засгийн шоконд Монгол Улс орно.Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болж, бүгдээрээ үхлийн байдалд орно. Гэтэл та нар халамжийн бодлого хавтгайрч байгаа асуудалд дээр ямар ч шүүмжлэл хэлэхгүй байна. Хэдэн үйлдвэр байгуулах мөнгө жилдээ идэж байна. Хөдөөгийн иргэд арьс шир боловсруулах үйлдвэр байгуулж өгөөч гээд гуйгаад байна.  Нэг үйлдвэр байгуулах өртөг 100 сая ам.доллар. Гэтэл жилд зургаан ийм үйлдвэр байгуулах мөнгийг идчихэж байна. Эрчим хүчний хомсдолд орчихоод байна. Гэтэл ТЭЦ-з шиг гурван үйлдвэр барих мөнгийг идчихэж байна. Юу ч босгохгүй, үйлдвэр байгуулахгүй халамжиндаа зарцуулж байна.  Ямар ч төсөв, мөнгөний бодлого яриад үйлдвэрлэл, эдийн засгаа солонгоруулах тухай ярихгүй юм бол энэ зээлийн хүүгийн асуудлаа дахиад ч 20 жил энэ асуудлаа ярьсаар л байх болно.  бодлогоо 

15 : 22
2024-10-17

Х.Ганхуяг: Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байна

УИХ-Х.Ганхуяг-1-of-1 (2) [NEWS]

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зээлийн хүүг бууруулахаас илүү хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилламаар байна. Нийт 1.8 сая иргэн, аж ахуйн нэгж банк бус санхүүгийн байгууллагаас 4.6 их наяд төгрөгийн зээлийг дунджаар сарын 3-4 хувийн хүүтэй авсан байна. Зээлийн хүртээмжээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахгүй бол жижиг, дунд бизнес эрхлэгчид банкнаас зээл авах ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, жилийн 36-48 хувийн хүүгийн хооронд иргэд, ААН-нүүд бизнес эрхэлж байна. Хоёрдугаарт, хүүгийн татаас бүхий олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой байж магадгүй. Хүүгийн татаас гэдэг бол татвар төлөгчид энэ татаасыг төлдөг гэсэн үг. Зориулалтын дагуу ашигладаггүй байр, машин болдог олон төсөл хөтөлбөр байна. Хүүгийн татаасыг нь мөнгөний бодлогын хүүтэйгээ уямаар байна. Энэ нь эргээд хэрэглээний зээл болж, хэн нэгэнд давуу эрх олгодог, зээл нь олддоггүй авлигал болдог асуудал дээр анхаармаар байна. Тухай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шалгуурыг нэмэгдүүлмээр байна. Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байна. Нэг бол бодлогын хүүтэй нь уялдуулдаг арилжааны банкууддаа шилжүүл. Цаашдаа 6 хувиар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Засгийн газраас төв банк салж явах ёстой. Төсөв тэлэхээр бодлогын хүүгээ бууруулчихдаг. Үүний үр дүнд бодлогын хүүг бууруулснаар төгрөгийн ханш  70-80 төгрөгөөр суларчихсан байна. Төсөв бүрдүүлэхэд сан байх л даа. Гэхдээ иргэдийн амьжиргаа, инфляцид шууд нөлөөлнө. Цаашдаа төв банк бие дааж шийдвэр гаргадаг баймаар байна. Болохгүй бол бидэнд мэдээлэл өгдөг баймаар байна. Бид Монголбанкыг бараат бус байдлаар ажиллах дэмжлэг үзүүлнэ.

Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир:

-Иргэдийн орлого хангалттай хүрэлцэхгүй болохоор зээл авдаг. Зээл авахдаа банк бус санхүүгийн байгууллагын  зээл нь 36-48 хувиын хүүтэй байдаг. Энэ нь эргээд өрхийн санхүүдээ дарамт учруулдаг нь бодит үнэн. Тиймээс Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл оруулж ирэхээр ажиллаж байна. Уг хуульд Солонгос, Япон зэрэг Азийн оронд тавьдаг хүүгийн дээд түвшинг барих замаар санхүүгийн дарамтуудыг бууруулах зохицуулалт хийх гэж байна. Бодлогын  хүүтэй банкны хадгаламж болон бусад зээлийн хүүг уях гэхээр банк бус санхүүгийн байгууллагууд өндөр хүүтэй аонд гаргадаг болохоор өндөр хүүтэй авсан эх үүсвэрээ өндөр хүүтэй гаргаж байна. Тиймээс Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүүгийн дээд хязгаарыг тавиад өгчихвөл санхүүгийн эх үүсвэр болох бондын хүү буурна. Тэр үед нь бодлогын хүүтэй уях бололцоо гарч ирнэ. Мөн зориулалтын бусаар ашиглагдаж байгаа хүүгийн татаастай зээл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Орон нутгуудад эхний ээлжинд Хүнсний хувьсгалтай холбоотой шалгалтаар эхэлж байна. Зээлийн хүүгийн хувтд тантай ижил байр суурьтай байна. Зорилтот бүлгүүдэд зургаан хувийн зээл олгоод орон сууцны зээлийн хүү бүсээсээ хамаарч ялгаатай хүүтэй байх нь зүйтэй. Хараат бус байдлын тухайд Мөнгөний бодлогын хорооны хараат бус байдлыг хангах ёстой. Одоо ханш суларч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна.   

 

12 : 32
2024-10-17

Д.Ган-Очир: Нүүрсний үнэ огцом буурч байна

Д.Ган-Очир Монгол банкны Ерөнхий эдийн засагч

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны наймдугаар сард 2.8 тэрбум ам.доллар байсан бол 2024 оны тавдугаар сард 5.2 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Гол нь уул уурхайн бүтээгдэхүүнүүд биржээр зарагдсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 4.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнийг өсгөх боломж Монголд байна. Доллар өссөн шалтгаан бол бид уул уурхайн бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр зару байсан. Энэ байдал одоо байхгүй болсон байна. Санаатай ийм байдал үүсгэж байна. Нүүрс ярихаар хүмүүс над руу дайрах  юм. Гадны хөрөнгө оруулалтын банкны тухай хууль 2023 онд батлагдсан. Одоогоор санал ирүүлсэн банк байхгүй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн. Үүн дээр танайх ажиллах ёстой шүү дээ. Яаж ажиллаж байна. Яагаад энэ хуулийг биелүүлэхгүй байна. Энэ талаар яаж хөөцөлдөж байна. Гадны банкыг оруулж ирсэнээр эдийн засагт бодит өрсөлдөөн бий болгоно гэж уг хуулийг баталсан. Үнэт цаасны үлдэгдэл 9 их наяд төгрөг хэт их байна. энэ мөнгө зах зээл дээр эргэлдэж байх ёстой. Танайд мөнгө байсаар байтал бизнесийн зээлийн хүү 22 хувьтай байна. Ийм өндөр зээлийн ард гарах хэцүү л дээ.Төрийн тендер авбал л болдог юм шиг байна лээ. Миний хувьд төрөөс тендер авч байгаагүй учраас мэдэхгүй байна. Төрийн тендерт ордог компаниуд л авдаг юм шиг байгаа юм. Шударгаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд 22 хувийн зээлийн босгыг давж чадахгүй шүү. Энэ бүхнээс харахад Монголд экспортыг дэмжих бодлого алга. Энэ хэрээр  Монголбанкын үйл ажиллагааг учир дутагдалтай байна гэж үзэж байна. 

Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир:

-Монгол Улсын ГВАН эхний есөн сарын байдлаар 4 тэрбум 670 сая ам.доллар байна. Энэхүү бууралтад экспортын өсөлт бага, импортын өсөлт их байгаа нь нөлөөлж байна.  Экспорт талдаа нүүрсний биет хэмжээ өсч, нийт экспортын 60 хувийг нүүрсний  экспорт эзэлж байна. Гэхдээ нүүрсний үнэ огцом буурч байна. Энэ утгаараа нүүрсний экспортын орлого дангаараа 7-8 хувийн өсөлттэй байна. Сүүлийн гурван  сар дотор нүүрснээс орж ирэх орлого удааширч байна. Энэ нь биржийн үйл ажиллагаатай холбоотой юу, гэрээний нөхцөлтэй холбоотой байна уу гэх мэт олон асуудал бий. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газраар холбогдох байгууллагуудад анхааруулж ГВАН-ийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь том төслүүдээ хэрэгжүүлэхээр зарласан, төсвийн тэлэлт өндөр байгаа энэ цаг үед хүлээлтийг удирдах, ГВАН-д учрах дарамтыг бууруулахада чухал нөлөөтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсантай холбоотой холбогдох дүрэм, журмуудыг Монголбанкнаас гаргасан. Олон улсын жишгийг харж байгаад хамгийн хөнгөлөлттэй байж болох нөхцлөөр дүрэм журмуудаа гаргасан. Үүнийгээ гадаадын  хөрөнгө оруулагчдад очиж сурталчилах ажлуудаа ч мөн идэвхитэй хийж байгаа. Үнэт цаасны үлдэгдэл 10 их наяд төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 8.7 их наяд төгрөг байна. 

11 : 54
2024-10-17

О.Цогтгэрэл:Төгрөгийн ханш 20-30 хувиар савлах нөхцөл байдал харагдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хороо (2 of 24) О.Цогтгэрэл, Цогтгэрэл

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн 90 орчим хувь нь Монголбанкнаас гаргаж байгаа мөнгөний бодлогоос хамааралтай байдаг. Гэтэл Монголбанк "Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг" ард түмний  хүсэл өөр, мэргэжлийн байр суурь нь өөр дээр нь Засгийн газрын оролцооны дунд бие даасан бодлого явуулж чаддаггүй ийм байгууллага харагдаж байна. Улстөрийн нөлөө их байна. Ирэх оны төсөв хэт их тэлсэн учраас Монголбанкинд өөрийн мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх орон зай асар их хумигдсан ийм л нөхцөл байдалтай байна. Бие дааж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйгээр жил бүр мөнгөний бодолгоо оруулж ирдэг. Тухайлбал, ирэх онд төсвөөр дамжуулж эдийн засаг асар их тэлэх байхад Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан. Ямар утга учиртай шийдвэр вэ. Бас их зальтай. Мөнгөний бодлогоо сулруулсан мэт боловч арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн. Зүгээр л улстөрийн шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын хүү бодит байдал дээр буураагүй. Нөөцөөр нь дамжуулж арилжааны банкуудын үйл ажиллагааг  хязгаарласан. Сонгуулийн дараа валютын ханш огцом савладаг үзэгдэл дахин давтагдах байх. Магадгүй төгрөгийн ханш 20-30 хувиар савлах нөхцөл байдал харагдаж байна. Тас нар хэрхэн таамаглаж байна. Төсвийн хэт тэлэлт, маргаашийн импортыг өдөөнө. Мөнгө олж ирэх төсөв төсөөлөөгүй. Бодит мэдээлэл өгөөч. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанк 2022 оноос эхлэн инфляцитай уялдуулан бодлогын хүүгээ өсгөсөн. Харин энэ оны эхнээс эхлээд инфляци буурч байгаа учраас бодлогын хүүгээ аажмаар сулруулаад явж байна. Оны эхэнд бодолгын хүү 13 хувь байсныг шат дараатай буулгаж одоо 10 хувь болгосон. Инфляци 6.7 хувьтай байна. Монгол Улсын сэргэж байгаа эдийн засаг дээр зээлийн хүүг бууруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа учраас хүүг бууруулсан. Нөгөө талдаа зээлийн өсөлт 30 гаруй  хувьтай байгаа учраас энэ өсөлтийг огцом тэлэх зорилго байгаагүй учраас заавал  байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн. Үүний хослол нь макро зохистой бодлогын хүрээнд явагдаж байна. Өнөөдөр хадгаламжийн хүү 11.5 хувь буюу бодлогын хүүнээс өнпөр байгаа нь хадгалмжийн хүү буурах эхний дохио болж байна. Энэ жилийн төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны нэг онцлог бол экспорт оны эхнээс 6 хувиар өссөн бол импорт  26 хувиар өссөн. Импортын өсөлт нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах болрн гадаад валютын нөөцөнд дарамт учруулж байна. Энэ байдал цааш үргэлжлэх эсэх дээр судалгаа хийсэн. Ирэх онд ГВАН одоо байгаа дундаж хэмжээнээс доош орохгүй гэж харагдаж байна. Учир нь ирэх онд Оюутолгойн бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэнэ. Мөн уул уурхайн экспортын голлох бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх учраас ГВАН хангалттай байна.   

11 : 20
2024-10-17

Б.Баярбаатар: Иргэд танил талгүй бол ипотекийн зээл авч чадахгүй байна

449851526_1897314060784279_7331583215521908823_n

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ипотекийн зээлийн хүүг буруулах асуудал чухал байна. Өнөөдөр иргэд танил талгүй бол ипотекийн зээл авч чадахгүй байна. Иргэдийн эрх ашгийг хангах байтал, арилжааны банкуудын эрх ашгийг хангаж ажиллах нь зөв юм уу. Монголбанк энэ тал дээр бодлого гаргах ёстой байдал оруулж ирж, бодлогоо шинэчлэхгүй юм уу. Хоёрдугаарт, өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн 2-3 сар тогтвортой байлаа. Тухайлбал, 2022 оноос хойш аваад үзэхээр 100 хувь гаднаас нийлүүлдэг шатахууны хэмжээ 63 хувь өссөн бол дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг улаан буудайн үнэ 96 хувиар өссөн  байна. Уг нь чөлөөт зах зээлийн системд төр оролцмооргүй байгаа юм. гэтэл дотооддоо 100 хувт үйлдвэрлэж байгаа улаанбуудайн гурлын хувь 96 хувь өссөн байгааг юу гэж ойлгох вэ. Ямар ч шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хүн зээл тэглэх асуудлыг ярьж болдог юм уу.Монголбанк ийм эрх хэмжээ олгодог юм уу. Булган аймагт ажиллаж байхад "УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн зээл тэглэж өгнө гээд сонгодсон. Зээлээ тэглүүлмээр байна" гэж уламжилж байна. Ийм эрх зүйн зохицуулалт бий юү?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсал арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулдаг . Үүнээс 11 нь хувийн өмчийнх бөгөөд нэг нь буюу Төрийн банк төрийн өмчийн оролцоотой.  Ипотекийн зээл банкны сектороор дамжин хэрэгждэг. Монголбанкнаас банкуудад тавьж байгаа хяналтын зохицуулалт олон улсын жишгийн дагуу явдаг. Түүнээс банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээ, хураамж, шимтгэлийн хэмжээнд шууд оролцдоггүй. Харин санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг дэмжих үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Шууд оролцоо байхгүй.  Ипотекийн зэлийн хүүг эхлээд, үндсэн төлөлтийг дараа нь авдаг асуудал дээр зохицуулалт хийх боломж бий. Тэнхцүү дүнгээр төлүүлэх гэх мэт олон улсын жишгийг нэвирүүлэх боломж бий. Нэгэнт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа учраас саад учруулчих вий гэсэн болгоомжлол бий. Энэ асуудалд анхаарч ажиллана. ҮСХ-ноос 420 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг  багц болгож эдгээр бараа бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөнөөс инфляцийг тооцдог. Эдгээр бараа бүтээгдэхүүний 50 хувь нь дотооддоо үйлдвэрлэдэг, 50 хувь нь гаднаас импортлодог бараа бүтээгдэхүүн бий. Гадаадаас орж ирдэг инфляцийн дарамт буурсан. Инфляцийг тодорхойлж буй хүнсний  20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бий. Тэр дундаа мах, сүү, гурил гэсэн гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 30 хувийг нь төлөөлдөг. Инфляци огцом савлах үед эдгээр гурван төрлийн бараа бүтээгдэхүүн юм уу хүнсний багцыг бүрдүүлж байгаа 20 төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд гол асуудал нь бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал болон хүнс тариалж байгаа ААН-үүдэд хөнгөлттэй зээл олгох хөтөлбөрүүдийг хамтран хяналт тавьж ажиллаж байна. Инфляци сүүлийн үед тогтворжиж байна. Зээл тэглэх асуудлын хувьд тийм эрхзүйн зохицуулалт байхгүй. Монгол Улсын түүхэнд анх удаа ахмад настаны тэтгэврийн зээлийг хууль гаргаж тэглэж байсан.   

10 : 14
2024-10-17

Хотын төвийн А бүс, төвлөрөл ихтэй газруудад орон сууцны зээлийн хүүг 8-10 хувь болговол эх үүсвэр нэмэгдэнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

УИХ-ын нэгдсэн чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ипотекийн зээлийг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 127 мянган зээлдэгчид 8.6 мянган иргэнд зээл олгосон байна.  Анх олгож эхлэхдээ 30 мянган зээлдэгчид олгож байсан бол 2023 онд 8.8 мянга, энэ оны эхний хагас жилд 6.6 мянган иргэнд зээл олгосон байна. Зээлийн олголт буурсан шалтгаан юу вэ. Эх үүсвэр багассан уу, эрэлттэй холбоотой байна уу. Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа болон шилжиж очсон иргэнд 3 хувийн хүүтэй  зээл олгох асуудоыг хөндсөн. мөн гэр хороололд хувийн орон сууц барьсан иргэдэд ипотекийн зээл олгохоор ярьсан. Эдгээр заалтуудын хэрэгжилт ямар байна вэ. Мөн ирэх 2025 онд хичнээн иргэнд ипотекийн зээлийн хэдэн хувь нь хөдөө орон нутагт хуваарилагдах вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ он гарснаас хойш нийт 1их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид ягөнөөдрийн байдлаар олгосон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт. Хөдөө орон нутагт буюу 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнд олгоод байна. Нийслэл Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хороололоос орон сууцанд шилжсэн зээл байна. Өнгөрсөн онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны зээлийг хот, хөдөөд ижил хэмжээнд олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нийт олгосон өрхийн  тоогоор харьцаа 50:50 байгаа бол, мөнгөн дүнгийн хувьд хөдөө орон нутагт 44 хувь, Улаанбаатар хотод 56 хувьтай байна. Ирэх онд хамгийн багадаа 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна. Ипотекийн зээлийн хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох яамдуутай ярилцаж байна. Монголбанкнаас хуулийн дагуу эргэн төлөлтөөс санхүүжүүлэх бөгөөд 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум, арилжаанууд банкууд 200 тэрбум  төгрөгөөр санхүүжих бөгөөд эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн тулд банкны эх үүсвэрийг ашиглах боломжтой.  Өөрөөр хэлбэл,  ипотекийн зээлийн 6 хувиас өөр буюу ялгамжтай хүүтэй байвал эх үүсвэр нэмэгдэх боломжтой. Хотын төвийн А бүс,  төвлөрөл ихтэй газар ипотекийн зээл 8-10 хувь байхаар бол эх үүсвэрийн хэмжээ 2 ихнаяд  төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Арилжааны банкууд өөрийн нөхцөлөөр олгож байгаа зээл нь 11-14 хувь байхад зээл авах иргэдийн эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс хөнгөлттэй үнээсээ арилжааны хүү рүү ойртох тусмаа эх үүсвэр нэмэгдэж хүртээмж сайжирна гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-17 124.158.106.119

Хахуульч Даваасүрэн больж үз. Халамж авдаг хүмүүс амь зогоох төдий л мөнгө гэж байна лээ.

Avatar

Нэргүй 2024-10-17 124.158.106.119

Алдарт хахуульч Даваасүрэн халамж гэхээ больж үз. Халамж авдаг хүмүүсээс асуухад: Бидэнд амь зогоох төдий л мөнгө шүүдээ гэж байна лээ.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.50

"10 хувийн Даваасүрээн" танай нам тийм үйлдвэр 20-30-г барих мөнгийг нийт эрх барих 8 жилийн хугацаандаа төсвөөс цавччихжээ. Чи тэр мөнгөнийх нь 10%-г цуглуулж завшсан шүү дээ. Зөвхөн ковидын үеэр гэхэд л танай нам Тэц3-шиг 10 үйлдвэр барих мөнгийг цавчсан. Зөвхөн төсвийнх нь хулгай шүү. Эрдэнэс Тавантолгойн төр дэх ногдол ашгийг та нар сонгуульд л зориулж цацсан шүү дээ. Идээд уучихсан. Худлаа юу? Танай Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Заданшатар 3 Баттулгатай нийлээд төмөр замын төслөөр хэдийг цавчлаа?

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.184.64

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй байдаг. Тэгээд л Монголд хувийн хэвшил хөгждөггүй юм.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.184.227

10%-ийн муу хулгайч үхэж далд орооогүй юу

Avatar

Рбруо 2024-10-17 122.201.31.204

Эдийн засгийн бодлого байхгүй 30 жил явж байна. Зөвхөн авах тараах сонирхолтой бүтэц байсаар ирлээ. Эдийн засаг хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Инфляци нь мөнгөний бодлого гэхээсээ илүү эдийн засгийн бодлого байхгүйгээс болж бна. Товчхондоо юу ч хийхгүй байна

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.90.224

Төрийн банкнаас ипотекийн зээлийг танил талаар олгож байгаа ялангуяа жавхлан псдугийн зээл их гарч байна

Avatar

Тогоо 2024-10-17 202.55.188.99

Арилжааны банкууд өөрийн нөхцөлөөр олгож байгаа зээл нь 11-14 хувь байхад зээл авах иргэдийн эрэлт хэрэгцээ байсаар………….ХУЦАЖ Байна аа бас

Avatar

fdfd 2024-10-17 202.126.89.189

Хогийн хулгайч манж хужаагуудыг нам төр-с далдаруулж дуусгнаа.

Avatar

зочин 2024-10-17 43.242.242.57

Пүрэв, баасангаа андуурлаад тууж явах юмаа. хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж