Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ОХУ-ын засгийн газрын дарга Мишустинтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ОХУ-ын засгийн газрын дарга Мишустинтэй уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ОХУ-ын засгийн газрын дарга Мишустинтэй уулзав

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй  уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд Халхын голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойн мэнд дэвшүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар дурдав.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч  зэрэг салбарын хамтын ажиллаганы тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцлаа.

ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан  байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан  байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийллээ.

Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болор 2024-10-17 202.55.188.36

Орос мандтугай

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.191.242

шхаб руу бүх намуудаараа бөөнөөрөө зугаалах шаардлагагүй шд. тэгээд ч ажиглагч байж олон долоон юм яриад л

Avatar

Хуцаа 2024-10-17 202.9.46.140

Орос бол Монголын цор ганц холбоотон дор золбин хятадын ялгпдасууд хог гамингийн сэг зэмvvд л муулж байна хар хятад бол Монголын дайсан

Avatar

Иргэн 2024-10-17 157.15.7.106

Эгийн голын усан станцын судалгааг Орос болон Монголын ШУА хийвэл тэгээд л үлгэр болно, МАН-ын Рэгдэл ШУА-ыг толгойлож байгаа цагт Орос бахиалны хөлийн ороолт байна. Иймд энэ ШУА-наас Рэгдэл үтэр зайлуул

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.184.227

гарц шийдэл гаргаж чадахгүй дандаа худлаа донгодож,үлгэрийн баатрууд амилсан Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ. Гэхдээ Учрал, Ж.Энхбаяр Чойжилсүрэн нар л лав биш шүү.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.88.166

Түрэмгий оросоос хол байцгаая

Эрчим хүчээ хөдөлгөе

Avatar

Хөхүүр 2024-10-17 202.9.46.120

дээд 3 хулгайнууд орос гятад вьэтнам 3 руу байсгээд л ээлжилж очиж шодгорыг нь гөхөж цагаан юмыг нь залгилах юм. байнга гуйлга гуйж ман-даа мөнгө царайчлах юм

Avatar

Нэргүй 2024-10-17 103.57.93.199

Орос ч барьцгүй улс дөөө

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.89.154

гөлөг болохыг л хүсэхгүй бол уулзаж ямар гавъяа байгуулах биш. ТЭЦ-3 , Эгийн голын УЦС ыг мөрөөдөөд ч хэрэггүй боллоо шүү дээ. Ажил хийж төсөл хэрэгжүүлж чадаагүй байж одоо зайлуулаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж