"One direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн өндрөөс унаж, нас баржээ

"One direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн өндрөөс унаж, нас баржээ

"One direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн өндрөөс унаж, нас баржээ

"One direction" хамтлагийн дуучин байсан Лиам Пэйн Аргентины Буэнос Айрес дахь нэгэн зочид буудлын гурван давхраас унаж, нас баржээ. Лиам Пэйн 31 настай байсан. Хэрэг гарсны дараа төд удалгүй Каса Сур зочид буудалд онцгой байдлынхан иржээ.

Тэрээр аравдугаар сарын 2-ны өдөр Буэнос Айрест хамтлагийн хуучин анд Ниалл Хораны тоглолтод оролцохоор ирсэн байсан.

Лиам Пэйн нь "The X Factor" шоунаас гараагаа эхэлж, улмаар дэлхийн хэмжээний "од" болсон юм. Тэр анх 2008 онд "The X Factor"-д оролцоход нь шүүгч Саймон Ковелл "Хоёр жилийн дараа дахин ирээрэй" гэж хэлжээ. Саймоны хэлснээр тэрээр хоёр жилийн дараа эргэн ирсэн бөгөөд ингэхдээ тавуулаа болж ирсэн юм. Эндээс "One Direction" хамтлаг анх төрсөн байдаг. Тэд шоуны ялагч болоогүй ч гэлээ томоохон амжилт гаргаж, дэлхийн хэмжээний хөвгүүдийн хамтлаг болсон.

Лиам Пэйн "Girls Aloud" киноны жүжигчин Шерилтэй 2016 оноос үерхэж, дараа жил нь хүүтэй болсон. Гэвч хосууд 2018 онд салжээ. Лиам олон нийтийн сүлжээнд хүүгийнхээ талаар байнга ярьдаг.

Мөн сэтгэлийн хямрал, түгшүүртэй тэмцэж байгаа тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ илэн далангүй хуваалцдаг байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж