Ногоон автобусны хэрэгт "хэн ч буруугүй"!

Ногоон автобусны хэрэгт "хэн ч буруугүй"!

Ногоон автобусны хэрэгт "хэн ч буруугүй"!

Энэ жил төрийн түшээ, албан тушаалтнуудад халгайтай жил байлаа. Оны эхнээс нийгэмд дуулиан шуугиан тарьсан хэд хэдэн хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаагаа зарласан. Үүнд цөөнгүй УИХ-ын гишүүн, гишүүн асан эрх мэдэлтний нэр цохогдож, хэрэгт холбогдов. Тодруулбал, нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэг, ногоон автобусны буюу А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэрэг.

Эдгээрээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүний дийлэнхийг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол нүүрсний хэргээр шүүхээс ял сонссон албан тушаалтнууд нүүрсний хулгайч биш болж таарсан. Одоо дөрөвхөн хоногийн дараа бүтэн хоёр сараар хойшилсон ногоон автобусны шүүх хурал болох товтой.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

Бүгд л энэ хэрэгт буруугүй, хэлмэгдсэн гэх. Энэ хэргийг гол буруутан хэн бэ?

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

НИЙТ 134 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авсан талаар албаныхан мэдээлж байв. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн юм.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэж мэдээлсэн.

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДАВАА ГАРИГТ БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнгөрсөн долдугаар сард /2024.07.29/-нд хийхээр товлосон ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр хоёр удаа хойшилсон юм.

Яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.
Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлосон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.177.109

хууль төрийн төсвийн мөнгийг хулгай хийхэд зориулан ял багтай бна магдагуй улс ороны төсвийн мөнгийг хулгай хийснээр улс ороныг албаар зээл авахуулж дампууруулах зээлдэгч улсуудын барьцаанд оруулах санаатай ийм ял бага өгдөг дуртай болгон л төсвөөс хулгай хийдэг ийм дампуу төртэй улс болж бна эцэс сүүлд л жирийн иргэд л яадрч туйлдан хулгай хсэн улсууд баян амьдраад үхэж далд орно төрөөс төсвөөс хулгай хсэн хэн гуайг ч өршөөлгүй насаар нь хорих ялтай хөрөнгө хуваахтай л болгож өгөөч

Avatar

Зочин 2024-10-17 66.181.177.109

одоо шүүхийнхэн прокурорыхан эд нар хахуулиа аваад ганц хоёр хүн ял аваад бусад нь ялгүй торгуулаад л дуусан харин улсад 40 өөд сая доллорын хохирол учруулаад яс юман дээрээ 10 сая доллор хүрэх төдий эд хөрөнгө хураасан болоод цаана нь 30 аад сая доллорын хохирол улсад учруулаад эд нар 30 аад сая доллор хоорондоо хувааж аваад бэлэн доллор эд нарт улдэн ийм л ялын бодлог муутай цаанаасаа хуулиа хүртэл албан тушаалтнууд хулгай хийхэд зориулсан хөнгөн ялтай албаар төсвийн мөнгийг хулгай хийхэд са

Avatar

НэрАрд 2024-10-17 139.5.216.154

монголд авлига хахууль байсан цагт мөнгөтэй нь ялдаг.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.47.20

Хуучин аютобус будаад оруулж ирсэнг Монгол даяар харсан ч энэ нөхөр тэгээд шоошинээ гээд байгаа юмуу Гуцоо

Avatar

И 2024-10-17 103.168.34.169

энэ хулгайчийг шоронд суулгаач, гарчихаад л амьтны тархи угаагаад явах юм. Хэрэг нь тодорхой байхад шийдчихгүй, давруулаад л.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.90.174

чи битий хуцаад байөөөөөө

Avatar

АРАЙ Ч ДЭЭ. 2024-10-17 103.168.34.141

АВТОБУСАНД ХЭДЭН ХҮН СУУЖ ЯВДАГ БИЛЭЭ. ЭВДЭРХИЙ АВТОБУС ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ ЯВААД ОСОЛД ОРВОЛ ЯАНА. ЭНЭ БОЛ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛСЭН ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. БҮГД Л ЯМАР АВТОБУС ГЭДГИЙГ НҮДЭЭРЭЭ ХАРСАН БИЗДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-17 139.5.218.242

хүмүүс юмны учрыг мэдэхгүй байж заавал яллах гээд улайраад дайрчих юмаа

Avatar

Зочин 2024-10-17 202.131.230.162

Ногоон автобус чинь зүгээр л худалдан авалт биз дээ. Үүнийг ХИЙСЭН хүнийг буруутгаж яаж болно. Хэдэн ногоон автобус төв талбай дээрээ тавьчихаад түүниЙгээ тойроод хэрэлдээд суудаг ард түмэн дэлхий дээр ганцхан Монгол. Гадаадын үйлдвэр хөгжсөн оронд үүнийг бүр ч ойлгохгүй. Тэхлээр Монголчууд бид мөн ч их хоцрогдсон байгаа биз. Бүхэлдээ ардчиллын гэх 30 жилиН ОЮУНЫ ЯЛЗРАЛ.

Avatar

Зочин 2024-10-17 203.217.139.240

хохирол учирсан гэх атлаа буруутан байхгүй юм бол логикоор нь бодохоор хохирол учирсан нь худал болж байна уу. буруутан байхгүй байхад хохирол үүснэ гэж байх уу ха ха

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2024-10-17 66.181.177.142

Авилгын систем засаглаж байгаа газарт энэнээс өөрөөр байх боломжгүй. Авилгын систем өөрийгөө яалаа гэж яллах вэ дээ. Авилгын системийг монголын ард түмэн яаж өмөөрч байгааг УБ-ын саяын сонгууль харуулаа биз дээ?! Сонгуулиар ийм дүн авсан авсан юм чинь тэгэхгүй яах юм бэ.Зөв шүү дээ.

Avatar

d 2024-10-17 59.153.113.45

Gemgui humuusiig buruutgahaa boli !!! Ajil hiisen humuus l buruutdag aaashahgu yu

Avatar

иргэн 2024-10-17 202.21.103.226

Томцууд, нам нь оролцсон хэргүүдэд буруутан гарч ирдэггүй дээ. Дээрээс тушаал өгөөд хэргийг замхаруулж хаадаг асуудал байх шиг байна. Мэдээж шудрагаар шийдвэл намын нэр хүнд нь шалдаа унанаж, бүгд гудамжинд гархаас үхтэлээ айдаг.

Avatar

Зоч 2024-10-17 202.126.90.227

ИЙМ НӨХӨДҮҮДИЙГ а**х ХЭРЭГТЭЙ…ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭ

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.40.117

Бүх авилгалч новшнуудыг гэр бүлийнх нь хамт цаазын тавцанд аваачих ёстой. Эцгийнхээ хулгайлсан мөнгийг архи, хүүхэнд үрж буй тэдний үр хүүхдүүд Монголд хэрэггүй, яг л Бурмаагийн хар тамхичин хүү АНУ-д ээжийнхээ хулгайн мөнгийг үрж амьдарч буй мэт нохой шиг л амьдарна.

Avatar

зочин 2024-10-17 66.181.187.86

УБ-чууд өөрсдөө УИХ,Орон нутгийн сонгуульд МАН-аа шүтээд,дэмжээ биздээ.МАН нь хулгайч нараар дүүрчихсэн.
Хулгайч нар нь та бидний татвар төлсөн мөнгөөр тоглоод хулхи ногоон хуучин автобусыг шинэ гэж төрдөө шахаад.
Зохион байгуулсан оролцсон хулгайч дарга нар нь ямарч ял шийтгэлгүй та бидний толгой дээр гараад суучихсан..
УБ -чууд та бидний олхиогүй унхиагүй байдал энэ шүү дээ.
УБ-чууд бид хулгайч нарын эсрэг тэмцэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-17 43.242.242.109

Ганхуяг бараг хагас жил 461д суухаад таргалаад л улам л өнгө засчихдаг арай2

Avatar

ө 2024-10-17 103.143.41.2

ш** ш**, бүгд буруутай, бүгд авсан, шат шатандаа

Avatar

өөө 2024-10-17 66.181.164.23

Төрийн эргэлт хийгээд 2000 хүний жагсаалт гаргаад 37 оных шиг буудхад Монгол 5 жилийн дараа л Азийн топ баян улсуудын эгнээнд ороод ирнэ, юу үнэн энэ үнэн

Avatar

ааа 2024-10-17 43.242.242.107

хэн ч буруутахгүйь автобусууд цоо шинэ байсан болоод хаагдана, Ванга шиг хэлчий

Avatar

Нэргүй 2024-10-17 124.158.106.190

Энэ ганхуяг бол новшийн хулгайч. БИ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ҮНЭН БОЛОВЧ, ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ гэдэг шиг юм ярих юм.

Avatar

ugly 2024-10-17 202.131.233.50

Ёстой хуцдаг гар бна лээ. Улаан цайм хуучин авобус оруулж ирчээд би буруугүй гээд хуцаж бна ш дээ…..

Avatar

Нэргүй 2024-10-17 139.5.218.242

ямар автобус орж ирэхийг нийлүүлсэн газар нь л мэднэ ш дээ.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.89.193

Ingej doromjloh yumuu?????

Avatar

Нэргүй 2024-10-17 139.5.216.151

monhol ulsiig asar ih hohirold oruulj tatvar tulugchdiin mungiig dur zorgooroo zartsuulj huvidaa zavshsan luivarchid shiitguulehgui yam bol mongold avilgal hezeech zogsohgui ulam l hetsuu boloh bolno shuu

Avatar

Нэргүй 2024-10-17 64.119.31.179

Odoo bolio. Bugdiig chuluul …

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.49

Сонгуулийн нээлттэй шоу, жүжиг. Нөгөө гологдсон автусуудаа төр нь худалдаад авчихаж байгаа юм. Авчихсан болохоор нөгөө авилга авч тус автусуудыг нэвтрүүлсэн, хүлээн авсан техникийн албаны ажилтан дарга нар тэрчлэн гаалийнхан хэргээс мултрах үндэслэл үүснэ. Яагаад гэвэл Монголын төр хүлээгээд авчихсан. Дараа нь авилгын мөнгөө хувааж авсан Сумьяабазар, Сүхбаатар нар чимээгүй мултарч байна. Атг тэдний мөнгөний мөрөөр орж яг гардсан мөртөө мөнгийг нь өөрсдийн биеэр зөөвөрлөн өгч авдарт нь хийж өгсөн

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.49

Тэдний дараагаар энэ хэргээс хожсон хамгийн том тоглогч бол автус компанийн захирал Ганхуяг гэгч. Тэр ямар ч үнэ хүрэхгүй хэдэн ямбий автус, яйжгий барилга бүхий газруудаа төрд мөш өндөр өртгөөр шахлаа. Угтаа бэлэн мөнгө болгоод авчихаж буй юм. Маш овжин. Нөгөөдүүлээ дарамтлаж байгаад энэ. Одоо хэргийг нь хаана. Энэ бараг хилмэгдсэн гэж Зоригийн алуурчид шиг дааж давахгүй их мөнгө төрөөс нэхнэ. Харж л байгаарай. Луйварчин, а******н, хулгайчууд тэгдийн. Өөрийгөө хутгалдаг гар хэдэн сарын ял авна.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.161.49

Ингээд л хонь бүрэн, чоно цатгалан. Сонгууль өнгөрсөн. Эрх баригчид улирсан. Хамгийн гол нь маш том авилгын хэргүүдээ ард түмний нүднээс хаацайлж найдвартай хамгаалалтанд оруулж чадлаа. с***р эхнэр нь нөхрийнхөө нэг хэрэг дээр нээнтэг тавьж насаараа даам гарч авдаг шиг. Эдгээр хэргүүдийг сөхөх болгонд хэргийг шийдсэн, хаасан гэдэг хариу өгнө. Хэнтийн тэнэгүүд тийм ч тэнэг биш болж таарлаа. Муу юмандаа бол гаргуун амитас юм байна, энэ цагаач буриадууд чинь.

Avatar

Зочин99 2024-10-17 66.181.181.89

Хонь бүрэн гэдэг нь худлаа, харин чоно цатгалан гэдэг нь үнэн шүү. Цатгалан чононууд харин ялаа эдлэх болохоор бүгд өвчтэй болдог нь хачирхалтай.

Avatar

Нэргүй 2024-10-17 51.159.251.213

тарган цатгалан л***р их хуцаж байнаа төмрийн хог авчирчихаад

Avatar

Бодит түүх 2024-10-17 59.153.86.201

Төр, бизнес нь хамсарсан хогийн амьтад. Бид үндэсээр нь устгах ёстой.

Avatar

зочин 2024-10-17 66.181.160.6

Солонгосуудтай орооцолдвол нэг иймэрхүү л юм болно дөөөө

Avatar

Нэргүй 2024-10-17 112.72.8.106

Халгаатай гэж бичнэ…

Avatar

иргэн 2024-10-17 202.21.117.194

Аюултай зальтай нөхөр дөө

Avatar

тт 2024-10-17 202.9.40.182

малтай адилхан мал болсон арчаагүй залхуу аймхай өөрсдийнхөө төлөө тэмцэж чадддагүй монголчууд

Avatar

Нэргүй 2024-10-17 202.126.89.154

НОГООН АВТОБУЁ бол МАН-ын сонгуулийн мөнгө босгох үндсэн бизнесийн суваг байсаан

Avatar

jcfgt 2024-10-17 202.9.41.0

Адгиын өлөн хулгайг шийтгэдгийма

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж