Торгодог байгууллага нь, торгуулсан иргэн хаа байна!

Торгодог байгууллага нь, торгуулсан иргэн хаа байна!

Торгодог байгууллага нь, торгуулсан иргэн хаа байна!

Нийслэлийн тулгамдаж буй асуудлын нэг бол авто замын түгжрэл. Түгжрэлд бид өдрийн талыг зам дээр өнгөрүүлсээр. Замын түгжрэлийг бууруулах ажил хийхэд өчнөөн тэрбум төгрөг зарцуулж байгаа ч үр дүнд хүрсэн зүйл алга. Хамгийн сайн хэрэгжиж буй ажил нь торгуул ногдуулах. Жишээлбэл, нэгдүгээр эгнээ буюу автобус зорчих эгнээгээр авто машин зорчсоноор түгжрэл үүсээд байна гэж үзээд 2020 оноос эхлэн нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон.

Хэрэв дүрэм зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг.

Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор төдийлөн үр дүнгүй байна гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн авто замуудын камераас гадна автобусанд теле камер суурилуулж нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцохоор болов. Ингэснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж нийт 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлжээ.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛБЭЛ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.

Энэ дагуу аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлэв.

Хууль хэрэгжсэнээр такси үйлчилгээний хүртээмж улам муудна гэж зарим иргэд бухимдаж буй. Нөгөө талд такси үйлчилгээний чанар хүртээмж болоод аюулгүй байдал сайжирна гэх нэг хэсэг ч бий. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.10.16/ залруулга мэдээлэл хийсэн. Тодруулбал, “ Тус хууль бол такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой асуудал. Тиймээс хувираа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд уг журамд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг тооцно” гэдгийг хэлэв. Ямартай ч түүний хэлснээр хувиараа такси эрхлэгчдэд хамаарахгүй бололтой. Гэтэл Нийслэлд такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хэдхэн аж ахуй нэгж байдаг аж. Эдгээр компаниуд хууль, журамд заасан тусгай зөвшөөрлөө сунгаагүй, стандарт шаардлагаа хангаагүй тохиолдолд уг зохицуулалт үйлчлэх аж.

“ХОРИГЛОСОН ГАЗАРТ ТАМХИ ТАТВАЛ ИРГЭН 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”

Олон нийтийн газарт тамхи татсан иргэнийн 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулал бий. Тодруулбал, уг хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үйлчилж буй. Тус хуульд аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглосон байдаг.

Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө.

Тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно.Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах зохицуулалтай билээ.

ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯВАЛ 5000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2016 онд өөрчлөлт оруулж тухайн оны гуравдугаар сараас эхлэн гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5000-1 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байдаг.

Монголын хууль гурав хоногт гэдэг шиг тус хууль төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсан тул 2020 онд эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг тухайн үеийн хотын дарга байсан С.Амарсайхан үүрэг өгч холбогдох албаныхан хуулиа чангатгаж иргэдийг эрчимтэй торгож байсан. Гэтэл өнөөдөр хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Ийм хуулийн заалт бий эсэхийг мэдэх хүн ховор гэхэд хилсдэхгүй.

22 ЦАГААС ХОЙШ ЧАНГА ДУУ ЧИМЭЭ ГАРГАВАЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нийтийн орон сууцанд амьдардаг оршин суугчдын хувьд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал, Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 мянга, аж ахуй нэгжийг нэг сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Өөрөөр хэлбэл шөнийн 22:00-06:00 цагийн хооронд шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нурааж чимээ гаргах, хүүхэд үймүүлэх, архидан согтуурах бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал иргэн Цагдаагийн байгууллагат дуудлага өгснөөр торгууль ногдуулах хуулийн заалт бий.

Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг зүгээр ч нэг гарчхаагүй үг бололтой. Уг зохицуулалт нь бодит байдал дээр хэрхэн хэрэгждэг, үнэхээр торгууль ногдуулахаар үр дүнтэй байж зөрчил буурч байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн иргэдийн халааснаас гарч буй торгуулийн мөнгө хаашаа орж хэрхэн зарцуулагддаг нь мөн л тодорхой бус.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munkhjargal 2024-10-17 95.90.241.32

GESELLSCHAFT NACHRICHT

Avatar

Зочин 2024-10-17 66.181.183.145

за битгий х** л*****н юм бичих юм

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.185.106

HUULI HERGJDEGGUI HUULI GARGAAD YAAHAV DEEE

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.40.170

Хүний эрх гэдэг зүйлээр халхавчлаад энэ хуулийн заалтуудыг гууль болгож байгаа. Торговол намууд эсэргүүцэл илэрхийлээд аюул болно биз

Avatar

Эзэнгүй хот 2024-10-17 202.5.202.130

1. Хотын төвд зай л гарвал ТҮЦ тавьдаг асуудлыг яах бэ 2. Зуслангийн газруудад ой модон дотор болон нийтийн эзэмшлийн талбайг дураараа хашдагийг яах бэ. Ямар хүмүүс байцаагч нар арга хэмжээ авах бэ

Avatar

Ойлгосонгуй 2024-10-17 31.173.82.67

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг тооцно”

Avatar

Нэргүй 2024-10-17 103.168.34.51

…Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд уг журамд хамаарахгүй… гэж котын дарга НЯН хэллээ Түүний албатууд нь ээлж дараагаар л торгоно шийтгэнэ гээд л мэдэгдээд иргэдийг айлгаад дарамтлаад байх нь ямар учиртайн бүү мэд .МАНгарууд та нар жоохон амьдралД ойр юм ярилдаа сонгууль дуусаад энэ ард түмнийг яасан ч яахав гэж бодоод байвал индүүрэл болно доо. Танай АМАРБАЯСГАЛАН гэгч дарга приус унасан иргэдээ яаж доромжилж байлаа битгий мартаарай тэд бол зүгээр л мөрөөрөө амьдарч яваа жирийн иргэд

Avatar

зочин 2024-10-17 66.181.191.129

Барууны орнуудад хүүхдүүдээ гадаа тоглуулахад ч хэцүү,Бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэж үзээд торгоно, Байрнаас хөөгдөж ч болзошгүй, Замаас ч хамаагүй гарч болохгүй, Бусдын эзэмшилд халдсан хэрэг болноТийм хуультай, Шоронгийн нилээд хэсэг нь хувийнх, Тэд шоронгоо дүүрэн байлгаж мөнгө олох сонирхолтой Тэд цагдаа нартай нягт хамтарч ажиллана, Гэмт этгээдийг саатуулж, шоронд хийсэн хэмжээгээрээ урамшил авна,Энэ мэтээс бие хамгаалахын тулд мөнгөтэй,эсвэл сайн өмгөөлөгчтэй байх

Avatar

Нэргүй 2024-10-17 202.131.225.53

Ганц улсад очиж үзээд түүгээрээ бичихээ болино уу

Avatar

зочин 2024-10-17 66.181.191.129

Харин монголд бараг юм бүр чөлөөтэй, Хууль нь зөөлөн, Хүний амь хохироосон хэрэгт холбогдсон ч 1-2 жилийн ял эсвэл тэнсэн аваад л гарч байна,АНУ-д жагсаал цуглаан хийж төрийн ордон рүү дайрсан хүмүүст 10- аас дээш жилийн ял оноосон гэж сонссон,Зарим нь бүр буудуулж амиа алдсан, Гэтэл манайд ийм үйлдэл гаргасан хүмүүс ямар ч ял шийтгэл үгүй харин ч бараг үндэсний баатар болдог ,Манай хууль манай нийгэм ийм л байна

Avatar

Нэргүй 2024-10-17 103.57.93.199

ТЦА ЗХДүрмийг нэн яаралтай шинэчлэх цаг нь болсон, утсаа ухаж байгаа жололч нарт маш өндөр хариуцлагжуулах торгууль өгдөг болох хэрэгтэй. Зөвшөөрөлгүй такси бол бас нэг зохиомол түгжрэлийн эх үүсвэр

Avatar

Нэргүй 2024-10-17 202.131.245.34

Хууль, дүрэм, журам гэж байгаа бол биелүүлэх ёстой. Зөрчсөн бол торгуулах нь зөв. Ингэж байж энэ олон хүнтэй хотод стресс багатай амьдарна. Гол нь зөрчил бүрийг торгох, иргэдээ алагчлахгүй байх, торгосон бол торгуулийг нь заавал төлүүлдэг механизм нь ажиллаж байх ёстой. Төр засаг, хотын удирдлага энэ тал дээрээ зоригтой, нялцгай биш байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-17 66.181.182.152

Жуулчинд явбал Зуун мянга таксинд явбал 5 сая Энэ улс торгуулаар төсөвөө бүрдүүлчих юм бнда Тэгээд тэр торгодог газруудад нь энэ улсын бэлэнчлэх сэтгэхүйтэй өлөн царайлсан гуйлгачингууд нь очоод шигдчихсэн Сэжгийн юмнууд

Avatar

зочин 2024-10-17 66.181.191.129

Тэр торгууль бол зөвхөн таксийн үйлчилгээ үзүүлэх байгууллага компаниудаддхамаарна гэж заасан, Өөрөөр хэлбэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх,тээврийн хэрэгсэл нь таних тэмдэгтэй,бүртгэлтэй байх г,м иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн заалт ,Олон нийтийн шаардлагад нийцүүлэн энэ журам заалтуудыг баталж мөрдүүлсэн, Ардчилал гэж хашгаран нийгмийг үймүүлсэн хэдэн этгээд л дэг журам алдагдуулж,үймээн самуун үүсгэх, гүтгэлгийн чанартэй мэдээлэл тарааж нийгмиийг үймүүлдэг,

Avatar

И 2024-10-17 103.168.34.215

хөдөө талдаа бэлчиж яваа үхэр шиг хотоор дүүрэн холисон оркуудыг өөр яах юм. ЗААЗАЛАХ УУ ???

Avatar

зочин 2024-10-17 124.158.109.142

хүмүүсийн ухамсар дорой ёс зүйгүй амиа хичээх нь давамгайлсанн энэ цаг үед өөр яах вэ дээ,зөв гэж бодож бна

Avatar

Нэргүй 2024-10-17 51.159.251.213

улс үндэстнээрээ эрүүгийн хэрэгтэн хөх биш хар толботой ард түмэн төрийн ялын бодлого маш сайн хэрэгжиж байгаа

Avatar

Иргэн 2024-10-17 169.253.162.2

Торгож болохгуй гуйж аргадах естой, ядарсан ард түмэн

Avatar

hgbcx 2024-10-17 202.9.41.0

Манж шааруудын санаачлж хийсн бузар санаархл ард түмэнд нөлөөлөх гэж арга ядсн санаархл.

Avatar

bffcc 2024-10-17 202.9.41.0

Мандхай гэж үлгэрийн зохиолтй түүх гуйвуулж худла түүх зохиож шаасн кино тэр үлгрийн зохилыг хийж ажллсн зулбасгууд манж хужаагужд бдгийн.

Avatar

Зочин 2024-10-17 202.9.40.123

Хүмүүний нийгэмийн амьдралтай гадаад орнуудын хууль дүрмээр бол монголчууд бид нар бүгдээрээ ял шийтгэлтэй шоронд байх байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж