УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.10.16/ болж, Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг хүлээн авч, дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын Тусгай хяналтын дэд хороонд орох хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан ч дэмжигдээгүй байна.
Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Батбаатар “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага тул улс төрийн нам, эвслийн дарга нар дэд хорооны бүрэлдэхүүнд оролцох хүсэлт хүргүүлснийг хянзгаарлах шаардлагагүй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, П.Сайнзориг нар “Тусгай хяналтын дэд хороо нь улсын онц чухал, маш нууц, гадаад болон дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг тул парламент дахь намын бүлгүүдийн саналыг албан ёсоор авч, зөвшилцөж оруулдаг. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхгүй, таван гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улмаар эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлаар үргэлжлэв.
Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улс, Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцжээ. Иймд хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлсэн юм байна.
Уг хэлэлцээрийн төслийг Казахстан улсын Засгийн газар 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн дэмжиж, улмаар зургадугаар сарын 6-ны өдөр тус улсын Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна.
Хэлэлцээр батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, нийгмийн баталгаа нь сайжрах аж.
Мөн хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардахгүй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Жангабыл, хэлэлцээрийн төсөлд Казахстан улсад 1998 оноос хойш болон өмнө нь ажиллаж, амьдарч байсан монгол иргэдийн тэтгэвэр авах асуудлыг хэрхэн зохицуулсныг тодруулсан.
Казахстан улс 1998 оноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн. Иймд Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө Казахстан улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тус улсад ажилласан жилийг нь тооцож, тэтгэврийг нь тогтооно. Харин Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казахстан улсад ажиллаж, шимтгэл төлсөн бол тус улсаасаа шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг авна гэж ажлын хэсгээс хариулав.
Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.
Нэргүй 2024-10-16 202.9.40.170
Болохгүй бодлогогүй зүйл ярьдаг хүмүүсийг тийм чухал хороонд оруулж хэрхэвч таарахгүй. Улс орны нэр хүндийг унагааж нууц задалах ч энүүхэнд болно
Нэргүй 2024-10-16 223.118.50.86
Одоо хэдэн мэдрэл муутай гишүүдээ багтаах хороо олдохгүй ээ баларсийн…нөгөө лайвчин бүдүүн нараантуяа, жорлон яриад бсан хүүхэн, гээд таньж мэдэхгүй эднээс дор гишүүнцэрүүд байгаа даа. 4 жилийг яаж барна даа
ЗОЧИН 2024-10-16 139.5.219.249
Ж.ЭНХБАЯР ГЭХ 1.5 тэрбумын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ, БУСАД САНГУУДЫГ МАН-ынхан ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨХӨД ГАР ДҮРСЭН, ВОКЗАЛЫН АРЫН "ВАРЬЕТТУ"-г ЛУЙВАРДЧИХСАН МАН-ын ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧИЙН НЭГ БӨӨС Л УИХ-Д ОРООД САЙД БОЛЧИХООР ЭНЭ УЛС ЯАХАВ. ХӨГЖИХ ҮҮ,
хамрх 2024-10-16 202.9.40.22
Нам төрийн нэр адгийн доор орсон адгийн түрүүний бөөсүүд манж хужаагууд нам төриын толгойд гарч дэлхий адаг болсон хулгайч зулбасгудыг далдаруулж улс хөгжин.
fff 2024-10-16 202.9.40.22
жендер мендер гэж шааж байгаад х***а гар хөл болж нам төрд шургалсан шаарууд бий шүү.