Израильтай хийж байгаа хэлэлцээр сүүлчийнх

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Израильтай хийж байгаа хэлэлцээр сүүлчийнх

Фото: ISRA.com

Арабын орнуудын лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусса мэдэгдэхдээ Израиль-Палестины хооронд хийж байгаа энэ хэлэлцээр сүүлчийн болно гэдэгт илтгэлтэй байна гэв. Түүний хэлснээр Зүүн Иерусалимыг оруулаад 1967 оны хил хязгаарт Израиль очсон нөхцөлд Арабын орнууд Израильтай бүрэн хэмжээний энх тайван тогтооход бэлэн байна.

“Жинхэнэ бат бэх энх тайвныг тогтоох үүнээс өөр боломж байхгүй” гэж Мусса онцолсон байна. Арабын орнуудын лиг Израильтай харилцаагаа тогтворжуулан сайжруулахад бэлэн байна гэж тэр мэдэгдлээ.

Израилийн талаар арай болгоомжтой санал хэлэгдэж байгаа юм. Израилийн танхимын гишүүд Засгийн газрын хямрал гарахаас болгоомжлон үндсэн маргаан Иерусалим, хил, дүрвэгсэд зэрэг асуудлыг хөндөлгүйгээр урт хугацааны завсрын гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж