Агнуурын тэнгист завьтай 2 сарыг өнгөрөөсөн эрийг аварчээ

Агнуурын тэнгист завьтай 2 сарыг өнгөрөөсөн эрийг аварчээ

Агнуурын тэнгист завьтай 2 сарыг өнгөрөөсөн эрийг аварчээ

ОХУ-ын зүүн хязгаарын Агнуурын тэнгист жижиг хийлдэг завин дээр 67 өдрийг өнгөрөөсөн орос эрийг аварчээ. 46 настай Михаил Пичугин наймдугаар сарын эхээр замд гарсан бөгөөд анхны байрлалаасаа 1000 орчим км зайд олдсон. Түүний ах 49 настай Сергей болон 15 настай зээ хүү Илья нарын цогцос завин дотроос олдсон гэх мэдээлэл байна. Михаил Пичугиний эхнэрийн хэлснээр тэд халим үзэхээр далайд гарсан бөгөөд хоёр долоо хоногийн хоол хүнсний нөөцтэй явжээ. Охин нь хамт аялалд гарах байсан ч эцсийн мөчид яваагүй аж.

Тэднийг сураггүй алга болсон тухай мэдээлсний дараа нисдэг тэргээр хайлт хийсэн ч ул мөр олдоогүй. Азаар Агнуурын тэнгист загас агнуурын завины хажуугаар өнгөрч яваад Даваа гаригт олджээ. Аврах хантааз өмссөн сахалтай эр загасчид руу "Надад ямар ч хүч үлдсэнгүй" гэж хашгирсан байна.

Зүүн Азийн хамгийн хүйтэн тэнгист тэр хэрхэн тэсч үлдсэн нь сонирхолтой. Михаил Пичугин аялалд гарахдаа 100 кг жинтэй байсан бол 67 хоногийн дараа жин нь бараг хоёр дахин багасчээ. Түүнийг амьд үлдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь биеийн жин байсан гэж үзэж байна. Мөн загас барьж идэж байсны хүчинд амьд үлджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-16 202.179.18.2

Зээ хүү гэж өөрийнх нь охины хүүхэд байна. Гэтэл энэ хүн 46-тай, охин нь 15-тайдаа хүүхэдтэй болбол зээ хүү нь одоо 15-тай байна. Сайн бод. мэдэхгүй бол хүн лавлаж харна гэж нэг юм байдаг !

Avatar

Нэргүй 2024-10-16 202.55.188.105

Угтаа бол зээ гэж дүүгийн хүүхдийг хэлдэг. Бид охиноос нь төрсөн аүүхэд гээд буруу ойлгоод хэвшчихсэн. Энд харин ч зөв бичсжн ыайнө

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.41

Зөвхөн Баруун Монголын хэмжээнд л таны хэлсэн зөв. Төв Халхад бол энд бичсэн нь зөв өө. Өвөр Монголд бол бүр өөр, омбол, домбол нтр гээд явчина шүү. 202 179….. гуай өөрөөсөө бусдыг сонсож, хүлээн зөвшөөрч сурвал их сайн даа !

Avatar

Нэргүй 2024-10-16 46.182.186.67

зээ гэж ax,дүүгийн хүүхдийг хэлдэг.

Avatar

Нэргүй 2024-10-16 202.179.18.2

Зээ хүү биш, Тэр Сергей гэдэг хүний хүүхэд байх.

Avatar

Нэргүй 2024-10-16 103.168.34.115

Агнуурын тэнгис гэхээр нь гүүглдсэн чинь Охотскийн тэнгис юм байна ш д

Avatar

Нэргүй 2024-10-16 103.212.162.208

Ха Ха, том нээлт хийжээ

Avatar

Зочин 2024-10-16 139.5.217.151

Охотское море гэсэн нэрийг Агнуурын тэнгис гэж шууд орчуулж болохгүй юм байна. Энэ нэр 18-р зууны үед Охота голын нэрнээс үүдэлтэй ба эвенк хэлээр Охат гэдэг нь гол гэсэн үг учраас Охатын тэнгис гэж бичигдэх нь зөв ажээ.

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.41

Загасан хүнст эвенкүүд загас агнадаг гол усаа л Ангий гол гэж нэрэлсэн бна, үүнэас нь улбаалаад Агнуурын тэнгис гэж нэршсэн бна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж