Дээрэлхүүлсэн гэх К-поп од мэдүүлэг өгчээ

Дээрэлхүүлсэн гэх К-поп од мэдүүлэг өгчээ

Дээрэлхүүлсэн гэх К-поп од мэдүүлэг өгчээ

Өмнөд Солонгосын нэрт хамтлаг "NewJeans"-ын гишүүн Ханни ажлын орчинд дээрэлхүүлсэн гэж парламентад мэдүүлэг өгчээ. Тэрбээр Мягмар гаригт Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн өмнө үгээ хэлсэн байна.

Ханни өнгөрсөн сард анх лайв хийж, энэ талаар олонд мэдэгджээ. Тодруулбал, Ханни өөр хамтлагийн гишүүдтэй мэндлэх үед нөгөөдүүл нь хариу дуугараагүй гэжээ. Учир нь нөгөө хамтлагийн менежер нь тэдэнд Ханниг үл тоох зааварчилгаа өгсөн гэв. Үүний дараа Үндэсний ассамблейн Байгаль орчин, хөдөлмөрийн хороо Ханни болон "NewJeans"-ын менежментийн компанийн төлөөлөгчийг дуудсан байна.

Ханни энэ талаар ярихдаа яагаад ийм хандлагыг тэвчих ёстойгоо ойлгохгүй байна гээд нулимс дуслуулжээ. Бусад хүн өөртэй нь адил зүйл мэдрээсэй гэж хүсэхгүй байгаагаа дамжуулав. Болсон явдлыг үнэн мөнөөр нь олж мэдэхийн тулд хангалттай хүчин чармайлт гаргаагүй гэж хамтлагийн менежментийн компанийг мөн буруутгажээ.

Нотлох баримт хангалтгүй байгаа ч гэлээ үнэн мөнийг илрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэдгээ агентлагийн төлөөлөгч мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-16 59.153.112.218

Yu yasn iisniig ni medehgvi baij egch nar min yug ni ch medkv baij bitgi ene ohinluu dairad bai.!

Avatar

Хахаха 2024-10-16 202.131.225.197

Түүнтэй тоож мэндлээгүй гэж байна шдээ. Ямар аймар хэрэг вэ? 😱😱😱

Avatar

Zochin 2024-10-16 66.181.180.140

Шал солиртой юм хийх ажилгүй парламент манай тэнэгүүд бас дуурайна даа

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.180.107

Өөртэй нь мэндлээгүй гээд гоншигноод байгаа юм уу. Өөрөө тоохгүй, мэндлэхгүй л бай даа. Манай хүүхнүүдээс суралцмаар гаруу

Avatar

Зочин 2024-10-16 66.181.180.237

Өмнөд Солонгосын нэрт хамтлаг "NewJeans"-ын гишүүн Ханни ажлын орчинд дээрэлхүүлсэн гэж парламентад мэдүүлэг өгчээ. Тэрбээр Мягмар гаригт Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн өмнө үгээ хэлсэн байна гэхээр хамт байсан хүн үү?

Avatar

Зочин 2024-10-16 66.181.180.237

Өндөг, будаагаа дутуу идээд гаргачихсан юм байгаа биз гэгээн минь

Avatar

Зочин 2024-10-16 66.181.180.237

Будаа, өндөгний хүмүүсийг Монгол гэхээс Зүүн өмнөд Азийн

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.41

Тэнд ёс суртахууны хэм хэмжээ манайхаас өөр байнаа !

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.181.98

шоу шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж