О.Есүгэн Дэлхийн цомын финалд VI байрт орлоо

О.Есүгэн Дэлхийн цомын финалд VI байрт орлоо

О.Есүгэн Дэлхийн цомын финалд VI байрт орлоо
Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт оржээ.
Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалсан байна. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг аж.
Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байжээ.
О.Есүгэний хувьд Парисын олимпийн эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагын шигшээ шатанд өрсөлдөж, долдугаар байраар олимпоо өндөрлүүлж, шигшээ шатанд 407.6 оноо авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж