Д.Отгонжаргал: Зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 251 такси үйлчилж байна

Д.Отгонжаргал: Зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 251 такси үйлчилж байна

Д.Отгонжаргал: Зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 251 такси үйлчилж байна

Улаанбаатар хотод такси үйлчилгээ үзүүлэх эрхтэй таван аж ахуйн нэгжид 251 такси бүртгэлтэй байгааг албаныхан мэдээллээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад, "Такси үйлчилгээ эрхлэх MNS 5122 Монгол Улсын стандартыг 2013 онд баталсан. Такси үйлчилгээ гэдэг нь зориулалтын авто зогсоолоос эсвэл дуудлагаар энэ стандартад заасан үйлчилгээг зорчигчдод үзүүлэх тээвэрлэлт гэж заасан байдаг. Тээвэрлэгчид тавигдах шаардлага нь мэргэжлийн боловсон хүчин болон санхүү, эдийн засгийн чадавхтай байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн зориулалтын тусгай суудлын автомашинтай байх, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх гэж заасан.

Тодруулбал, зүүн талдаа жолооны хүрдтэй, 12-оос дээш жилийн насжилтгүй тээврийн хэрэгсэл байна.

Тухайн албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь татварын өргүй, засвар техникийн тоноглол, дулаан грааж, угаалга хийх газар, жолооч нь дүрэмт хувцастай, машин нь таних тэмдэгтэй байна. Уг нь Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан. Уг хуулийг нэг хэсэг хэрэгжүүлээд улсын хэмжээнд 3400 такситай байлаа. Гэтэл албан ёсны такси үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд буурсаар өнөөдрийн байдлаар "Вип такси сервис" ХХК, "ТБ сервис" ХХК, "Мөнх такси" ХХК, "Стар авто трейд" ХХК, "UB Cab бригад" ХХК гэсэн таван аж ахуйн нэгжийн 251 такси үйлчилж байна. Такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг иргэнд олгохгүй, зөвхөн аж ахуйн нэгжид олгоно. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн такси нийслэлчүүдэд хүртээмжтэй үйлчилж чадахгүй. УИХ-аас Зөвшөөрлийн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 170 дугаар тогтоолыг баталсан.

Тогтоолд, цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэж яваа иргэнд энэ зохицуулалт үйлчлэхгүй гэж тусгасан" гэв.

Нийслэлд түгжрэл бууруулах зорилгоор 2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Зөрчлийн хуульд оруулсан энэ зохицуулалт нь аппликэйшн ашиглан такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг бүртгэлтэй жолооч нарт хамаарахгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-16 139.5.218.202

Хэдхэн монополь кампанид уйлчилсэн арга хэмжээ болноо Олон мянган орх орлогогуй болно Хувь хунийг буртгээд явуулж болох байсан Тугжрэл ч багасаж шалихгуй Харин Ядуу дунд орлоготой айлуудын хуухдийн хоолноос салгаж байгааа гэмэн уг Тэгсэн мортлоо хукхдийн эрх ашиг худлаа ярина шууу

Avatar

Зочин 2024-10-16 172.56.104.220

Таксины үйлчилгээ чинь хүрэлцээтэй, зөв боловсон байгаа нь хаана байгаа юм бэ ??? увайгүй юмнууд ганцхан бид л үйлчилгээ явуулъя, бусад иргэд хүн биш гэж байгаа бол тийм юм байхгүй шүү. Төрийн байгууллагад з****г болгон ашиглаж байна уу ???

Avatar

Нэргүй 2024-10-16 76.220.74.140

Энэ бол зөв зүйтэй ажил болжээ. Нэгдсэн цэгц журамтай албан ёсны үйлчилгээ бий болно. Замын ачааллыг бууруудна

Avatar

Нэргүй 2024-10-16 76.220.74.140

Энэ бол зөв зүйтэй ажил болжээ. Нэгдсэн цэгц журамтай албан ёсны үйлчилгээ бий болно. Замын ачааллыг бууруудна

Avatar

Nertei 2024-10-16 202.9.46.120

ойлгосонгүй, би ажилгүй хувь хүн бна, өөрийнхөө ганц вэрна иашинаараа халтууранд явж болох юмуу болохгүй гээд байгаамуу

Avatar

Нэргүй 2024-10-16 103.57.93.199

Зөв шийдвэр ээ, амьдрал нэрийн дор машиний руль мушгихаас өөр ажил хийх сонирхолгүй нөхдүүдийг ингэх нь зөв. Хийе гэвэл ажил зөндөө бий

Avatar

Та цахим платформд бүртгэлтэй юу гэж асууж байх юм байх даа 2024-10-16 66.181.160.17

УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр баталсан170 дугаар тогтоолд цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэж яваа иргэнд энэ зохицуулалт үйлчлэхгүй гэж тусгасан. Нийслэлд түгжрэл бууруулах зорилгоор 2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж