Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Эхийн алдар I зэргийн одонтой ээжид олгох мөнгөн тэтгэлгийг 400 мянга, Эхийн алдар II зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр тусгажээ. УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн дээрх саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн нөхцөлд ирэх оноос Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгох мөнгөн урамшуулал хоёр дахин нэмэгдэж хүрэх юм.
Монгол Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын байдлаар 300 мянган ээж Эхийн алдар I, II зэргийн одонг авдаг болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэж байв. Мөн мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг ч онцолж байсан удаатай.
Эхийн алдар II зэргийн одонтой ээж жилд 100 мянган төгрөг авдаг бол Эхийн алдар I зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг олгож байгаа юм.
Сануулахад, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдар II зэргийн одонг олгодог бол зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдар I зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээж ирсэн юм.
Г.ХОРОЛ
й 2024-10-16 202.55.188.92
7, 8 болвол яадын.
Нэргүй 2024-10-16 202.9.40.11
1 зэрэгт 300к 2 зэрэгт 200к болговол зүгээр
Нэргүй 2024-10-16 202.126.89.248
chaawaas 100k nemeed yahawde.1r odond 200k nemeed..2r odond 100k nemne gene uu???
Зочин 2024-10-16 66.181.183.93
1жилд ганцхан удаа
ХУД-ийн 19-р хорооны өндөр настан Ш.Раднаа:БЭЛЭН МӨНГӨӨР БАЙР, ГЭРЛИЙН МӨНГӨӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ НЭГ ЁСНЫ ДАРАМТ БОЛЛОО 2024-10-16 59.153.113.236
Төрийн үйлчилгээ цахимжиж байгааг ахмадууд дэмжинэ. Гэхдээ нас өндөр ахмадуудын хувьд цахимжилт нь нэг төрлийн дарамт болж байна. Би ХУД-ийн 19-р хороонд байрлах Оргил Супермаркетад байдаг Төрийн банкны АТМ–ээс тэтгэврээ картаар бэлнээр авдаг юм. Гэтэл байр, гэрлийн мөнгөө бэлнээр төлөе гэхээр авахгүй юм. ЗАРИМДАА ГУЙЖ БАЙЖ ӨГДӨГ Ч ТОРГУУЛЬД 500 ТӨГРӨГ АВЧ БАЙНА.Тэтгэврээс өөр орлогогүй хөгшчүүлд цахим данс нээх шаардлагагүй.Би ХЭН НЭГНЭЭР БИШ, өөрөө тэтгэврийн мөнгөө аваад зарцуулмаар байна
Нэргүй 2024-10-16 202.126.89.232
Жилд нэг удаа гэхээр угнь сар болгон байвал зүгээр
Нэргүй 2024-10-16 122.201.23.83
тэгмээр юм
Нэргүй 2024-10-16 66.181.191.240
зөв шүү хүүхэд өсггөнө гэдэг том ажил даа
НЭР 2024-10-16 59.153.113.90
Зөв. Монголын үрс маш олох болох болтугай.