Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 5

Австралийн эцгүүдийн өдөр
Эцгийн өдрийг (Father"s Day) ХХ зуунаас тэмдэглэж эхэлсэн байна. Баярын гол шалтаг нь хүүхдийн хүмүүжилд эцгийн гүйцэтгэж байгаа үүргийг тодруулж өгөх явдал юм. Иргэний дайны ахмад дайчин өөрийн зургаан хүүхдийг ганцаараа өсгөсөн эцгийнхээ алдрыг тэмдэглүүлэхээр америк эмэгтэй Сонора Смарт Додд  (Sonora Louise Smart Dodd)  1909 онд хотын захиргаанд хандсаныг дэмжээд зургадугаар сарын 5-нд эцгийнх нь төрсөн өдрөөр тэмдэглэх гээд амжаагүй учир зургадугаар сарын гурав дахь бүтэн сайн өдөр анх эцгийн өдрийг тэмдэглэжээ. Тэр цагаас хойш Америкийн тэр баярыг олон орон авч тэмдэглэдэг уламжлалтай болсон байв. Австрали хамтын нийгэмлэгийн орнуудтай хамт биш есдүгээр сарын эхний ням гаригт уг баярыг тэмдэглэж иржээ. Амьдралынхаа хамгийн хүндтэй эрчүүдэд энэ баяраар бэлэг өгдөг ба хамгийн алдартай бэлэг нь зангиа болдог байна.

Өдрийн ишлэл
"Улс бол би юм."
 (Францын хаан XIV Людовик, 1638 оны есдүгээр сарын 5-нд төржээ)
Николя де Ларгийер. XIV Людовик  гэр бүлийн хамт. 1710-1715. Лондон, Уоллесийн цуглуулгын галерей
XIV Людовик хаан хуучин дэглэмийн Францыг хамгийн хүчирхэг, нөлөөтэй болгосон хаан гэж оржээ. Түүний захиргааны үеэр франц хэл олон улсын харилцааны хэл болж, ордон нь Европтоо үлгэрлэж байлаа. Энэ Людовик маш олон жил хаанчилсан учир заан ширээ залгамжлагч нь түүний хүү ч биш ач нь ч биш, гуч нь болсон юм.

Бусад ишлэлээс
“Би ямар нэгэн албан тушаалыг бөглүүлэхдээ, зуун сэтгэл дундуур, нэг талархалгүй хүнийг төрүүлдэг”
“Ёс журмаа сахихгүй болохоороо бид юу яаж хийхээ мэдэхгүй болоод сандардаг”
“Эргэлзээтэй хэрэг бүрт алдаа гаргахгүйн тулд хамгийн муу төгсгөлийг тооцоолох хэрэгтэй”
“Надад Европыг эвлэрүүлэх нь хэдэн эмэгтэйчүүдийг эвлэрүүлэхээс амар байлаа”
“Та нар яагаад уйлна вэ? Намайг мөнхийг гэж бодоогүй биз дээ?”
Үйл явдал

Сахалд татвар тогтоов
1698 он: I Петр өөрсдийн хамжлагуудыг гадаад төрхөөрөө Европын хүмүүс шиг харагдуулахаар шийдэн сахалд татвар тогтоон Европын орнуудад дэлгэрээд байсан Сахлын тэмдэг гэх нэг ёсны татвар төлснөө батлах баримтыг бий болгожээ. Орос хүмүүсийг европжуулах ажлаа тэрээр 1698 онд хилийн чанадаас ирэнгүүтээ хийж эхэлсэн гэдэг. Тэрээр бояруудын цуглаан дээр хэдэн алдар нэртэй бояруудын сахлыг хайчлан тайрчээ. Гэхдээ хаантны энэ үйлдлийг орос ёс журмыг зөрчлөө гээд удтал боярууд хүлээн авсангүй учир тэрээр сахалд татвар тогтоожээ. Татвар төлсөн хүмүүс сахалтай байх эрхээ харуулсан төмөр зоос маягийн зүйлийг үзүүлэх ёстой байсан ба сахлын тэмдэггүй бол торгууль төлж байв. 1705 оны зарлигаар лам тариачдаас бусад нь сахлаа хусах ёстой байв. Ордныхон, хотын язгууртнууд, худалдаачид, хотынхон зэрэг дөрвөн зэрэглэлээр 600 хүртэл рублийг жилдээ хураадаг байжээ. Тариачид үүнд хамрагдаагүй ч хотод орж ирэх болгонд нь нэг зоос авдаг байсан гэнэ. Татварыг 1772 онд үгүй болгожээ.

Бенилюкс байгуулагдав
1944 он: Дэлхийн II дайн дуусахаас хагас жил гаруйн өмнө Германд хэсэгчлэн эзлэгдсэн ч гэсэн ялалтын дараа байгуулах эдийн засгийн Бенилюкс гэсэн холбоо байгуулах гэрээнд Бельги, Нидерланд, Люксембург Лондон хотноо гарын үзгээ зурцгаав. Гэрээний хүрээн ажлын хүч, бараа таваар, хөрөнгө, мөнгө ба үйлчилгээ чөлөөтэй шилжихийг заасан байв. Гэрээ 1958 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн боловч Бенилюкс нь  Европын холбооны дүрмийн урьдатгал болжээ. Бенилюкс нь ХБНГУ, Франц, Италийн хамт уг холбоог үүсгэн байгуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж