Японы сонгуульд 314 эмэгтэй нэр дэвшиж, рекорд тогтоов

Японы сонгуульд 314 эмэгтэй нэр дэвшиж, рекорд тогтоов

Японы сонгуульд 314 эмэгтэй нэр дэвшиж, рекорд тогтоов

Японы Төлөөлөгчдийн танхимын ээлжит сонгууль энэ сарын 27-нд болно. Энэ удаагийн сонгуульд 314 эмэгтэй нэр дэвшиж, түүхэн дээд амжилт тогтоов. Бүх нэр дэвшигчийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2021 оны сонгуулиас 5.7 пунктээр өсч, 23.4 хувьд хүрсэн байна. Эрх баригч Либерал ардчилсан нам болон сөрөг хүчний Үндсэн хуульт ардчилсан нам аль аль нь эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ мэдэгдээд буй.

Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн эмэгтэй нэр дэвшигчдийн тоо 2009 оны доод танхимын санал асуулгаар 229 байжээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас саяхан гаргасан тайланд дурдсанаар Япон улс 2024 онд жендэрийн ялгааны рейтингээр 146 орноос 118-д жагсчээ. Энэ нь "Их-7"-ийн орнуудаас хамгийн доогуур үзүүлэлт юм.

Удам дамжсан буюу эцэг эх, эмээ өвөө нь гишүүн байсан, албан тушаал өвлөн авсан нэр дэвшигчид энэ жил нийт нэр дэвшигчийн 10 хувийг эзэлжээ. Тодруулбал, Либерал ардчилсан нам болон Үндсэн хуульт ардчилсан намаас нийт 136 удам дамжсан нэр дэвшигч байна. Улс төрийн янз бүрийн дуулиан шуугианаас шалтгаалаад залуус хууль тогтоогч болох сонирхол нь буурсан гэж үздэг. Тиймээс удам дамжсан улс төр Японд зонхилсон хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж