"АН орон нутгийн сонгуульд ялагдсан ч МАН-д ялагдаагүй"

"АН орон нутгийн сонгуульд ялагдсан ч МАН-д ялагдаагүй"

"АН орон нутгийн сонгуульд ялагдсан ч МАН-д ялагдаагүй"

 Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2024.10.16/ орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: 
-Монгол Улс даяар 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн Ардчилсан нам ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай оролцлоо. Харамсалтай нь, бид ялагдал хүлээсэн. Нийт 45 мандатаас Ардчилсан нам таван мандатыг ард түмний сонголтоор авсан. Гэхдээ үүнд хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт нийслэл хот 1.7 сая хүн амтай, үүнээс насанд хүрсэн сонгогчийн тоо 1 сая 92 мянга орчим бий. Гэтэл нийт сонгогчийн ирц нийслэлд 42 хувьтай байсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх баригчид Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа санал авах өдрийг Баасан гариг болгож баталсан. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулийг ямар нэгэн ирцийн босгогүйгээр хуульчилсан байгаа. Үүнээс болж орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо багассан.
МАН нийт сонгогчийн 19 хувийн саналыг авсан буюу Улаанбаатар хотыг 100 хувь засаглахаар болсон. Энэ нь МАН-ын нийслэлийн сонгогчдод зориулан баталсан буруу хуулийн гажуудал.
Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүүхдийн төлөө хот уриатайгаар оролцсон. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа маш олон асуудлууд бий. Ирэх дөрвөн жил бид хэдий цөөнх болсон ч гэсэн уг хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас дэвшсэн хүмүүсийн 60 орчим хувь шинээр нэр дэвшсэн буюу залуучууд байсан. Мөн 30 орчим хувь нь гадаадын их, дээд сургууль төгссөн өндөр боловсролтой, салбар салбарын шилдэг залуучуудаар бид багаа бүрдүүлсэн. Орон нутгийн сонгуульд бид хэдий ялагдсан ч гэсэн өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээ заавал төрийн оролцоогүй хийж хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежер Б.Ган-Очир:
-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам тооны хувьд ялагдсан мэт боловч нийт сонгогчдын 19 хувийн саналыг авсан МАН-д бид бодлогын, чанарын хувьд ялагдаагүй. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хариуцлагаа хүлээж огцорно гэдгээ мэдэгдсэн. Олон хүн өөрсдөөсөө буруугаа хай гэж байна. Бид дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрсөн. Орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежерээр ажилласан хүнийхээ хувьд Л.Гантөмөр даргад сэтгэл дундуур байгаагаа хэлье. Сонгуулийн 14 хоногийн турш МАН муу гэж хэлдэггүй юм аа гэхэд, манай нам сайн гэж ганц дугарахгүй яав дээ гэх асуултыг тавимаар байна. Эдгээр 44 нэр дэвшигч үнэхээр байдаг чадлаараа ажилласан гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-16 66.181.188.134

ялсан нам бодлогоо хэрэгжүүлнэ төрийн оролцоогүй юу ч хийж чадахгүйг мэддэггүй малнууд юмаа

Avatar

Зочин 2024-10-16 66.181.185.232

АН гээчид өөртөө дүгнэлт хийх ухамсартай хүн байхгүй. МАН-ын хийснийг гишгэж, дайрснаараа, муулснаараа ялах үндэслэлгүйг дэндүү тодорхой баталлаа. Хуучин архагуудаасаа салаагүй цагт ялахгүй, мөн тэдний араншингаар сонгуульдвал явахгүйг олон удаа амслаадаа.

Avatar

13 2024-10-16 66.181.179.19

Энэ Ган очир чин Женко той цуг Жуковын хөшөөнд цэцэг өргөөд гороолоод л, солонгосд жонхууг дагачихсан бөгсийг арчиж өгөөд хэдэн халтар юм дагуулчихсан давхиад байсан нөхөр байна ш тээ. тун овилгогүй, боловсролгүй бас жудаггүй нөхөр байна лээ. 20 оны сонгуулиар ТВ ээр баахан хашгирсан, энэ жилийн ОНС иаар бас баахан хашгирч менежердсэн байнд ч үгүй ялагдсан ХАХА. мэдрэл зүгээр биш болов уу гэмээр юм билээ. Заза жонхууг тойрсон хэдэн халтаруудаас юу гарахав дээ. удахгүй тэгээд л шорон шаана.

Avatar

Нэргүй 2024-10-16 202.9.40.112

Буруугаа хэзээ ч хүлээж байгаагүй нам АН юм. Тийм тийм танай нам сая сонгуулиар ялсан шүү дээ. Тоо ямар хамаа байнаа. Нийслэлд 5 суудал авсан нь жижиг 40 суудлаас илүү юм. Чанартай 5 суудал авсан болохоор сэтгэл амар байцгаа. Ер нь бол МАН-д биш ард түмэнд л Ан ялагдчихлаа. АН сонгуулиар маш сайн ажилласан. Үр дүн нь боломжийн чанартай гарсан. Чанар л чухал юм. Та нар хааяа хөөрхөн жүжиг тавьдаг хэвээрээ л байгаа юм байна. гоёо гоё

Avatar

хүннү 2024-10-16 202.55.188.106

Ялагдсан ш дээ. Ингэж сэтгэлээ хуурах хэрэг байна уу залуусаа!!! Нэг сайхан уйлаач дээ, сэтгэл чинь онгойно. Одоо та нарын дотор таг бөглүү байна. Царай зүс чинь авах юм алга. Дуу дуугаа авалцан нулимсаа гэгштэл гэг сайран бахираа ч дээ. Нийслэлд 40:5 гээд бод.

Avatar

Зочин 2024-10-16 66.181.176.20

Гантөмөрийг зайлуулах хэрэгтэй. Улс төрийн нам ийм сул дорой байж болохгүй …

Avatar

Нэргүй 2024-10-16 157.15.7.105

Нэг хөнжилд орсон АН ганцаараа биш ХҮН яг адилхан дүн тавиулсан. Хүн Засагт ороогүй бол АН саналаас авах байлаа

Avatar

Уншигч 2024-10-16 202.21.99.52

УИХ -ын сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж сонгууль дуустал намын байрны өмнө намынхаа нэр дэвшигчдийг муулсан хүн НИТХ -д нэр дэвшүүлсэн, нэр дэвшсэн хүмүүс нь айл өрх, хороогоор явж сурталчилгаа хийж өөрсдийгөө таниулаагүй байхад яаж сонгогдох вэ дээ. Ер нь нийслэлийн АН -ын сонгуулийн хороо хотын төв хэсгээр жаахан сонин тараасан, картын загвар гэх зүйл тараасанаас биш захын хорооллоор явсан юм уу. Дутагдалаа мэдэхгүй хүмүүс сайжирах уу. Хурдхан дараагийн хүмүүстээ зайгаа тавиж өгөх хэрэгтэй

Avatar

Гэрэл 2024-10-16 66.181.180.237

Хулгарууд нарандаа цадаж " бацаанууд" гэрэл ярьдаг болж

Avatar

иргэн 2024-10-16 202.126.90.182

Энэ Ган Очир гэж галзуугийн балгаар АН байнга ялагдаж байгаа нь үнэн

Avatar

Дэл 2024-10-16 202.55.188.118

Дэндүү арчаагүй дүгнэлт хийж байна даа ийм хогнуудад санал өгөх хэрэг алга

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.177.126

энэ нээрээ л хошин шогийн нам юм даа заяа чинь тэр

Avatar

Irgen 2024-10-16 202.126.90.246

Jenco baigaa tsagt ANd sanal uguhgui

Avatar

Нэргүй 2024-10-16 139.5.218.242

хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн АН-ыг дэмжих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.168.164

Женкогоосоо салаачээ. Түүнийг чинь танай намын толгойд байхаар яаж та нарт санал өгөх вэ дээ.

Avatar

Нэргүй 2024-10-16 103.79.156.12

элий балай юм солиороод л байгаарай тэндээ л байна шүү ацнуудаа

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.183.48

2Мал Писда Шархад руугаа зайл

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.177.28

Засссс. Хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Улаанбаатарт 45 суудлаас ердөө 5-хан суудал авчихаад өөрсдөдөө дүгнэлт хийцгээ. Тэгэхгүй бол танай нам хэзээ ч НАР ҮЗЭХГҮЙ бай шүү

Avatar

Зочин 2024-10-16 202.179.18.225

АН-ын хурган даргууд удаа дараагийн сонгуульд ялагдчихаад МАН- ялагдаагүй гэж ойлгуулах санаатай юм байх даа. АН-ын нэрийг ашиглаад улс төрийн шуналтнууд хэзээ ч ялахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Avatar

ШААА 2024-10-16 103.41.93.200

ХОХЬЧИН САНДАЛ ШИРЭЭНИЙ ДОНТОЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД.СӨРӨГ ХҮЧНЭЭ ХИЙЖ БАЙСАН БОЛ САНЛАА ӨНӨХ БАЙСИЙ

Avatar

Нэргүй 2024-10-16 202.126.88.166

Монголын ардчиллыг оросын хүргэнээс салгаач

Avatar

ЗОЧИН 2024-10-16 66.181.176.205

….еэвэнгийн нөгөө төл нь энээ л гэсэнтэй адил үг..тэгээд ч ьүмэнээс алсарч байгаагаа л ойдгоорой цоорхойнуудаа..

Avatar

зочин 2024-10-16 124.158.107.45

хэ хэ, хэлснээр нь л ойлгох ёстой юу , ялагдаагүй юм бол нийслэлээ авахгүй яагаав, ерөнхий менежер нэртэй эргүү хог

Avatar

Нэргүй 2024-10-16 139.5.216.165

Ялчихсан гэж ш*** нуу залуу жэнко бүлгэм

Avatar

Нэргүй 2024-10-16 202.179.11.230

Та нарын алдаа энэ шүү дээ. Намаа өөд нь татаж, авилгач хулгайч нараасаа салахын оронд балай балай юм ярьж суусаар бүх сонгуульд дараалан ялагдаж байна.

Avatar

Lam 2024-10-16 103.14.39.2

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежер Б.Ган-Очир та 2 өөрсдөөсөө алдаагаа хайгаач

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.183.125

жэнко гол аюул, хоцрогдол гээд хүмүүс яриад байхад ойлгодоггүй юм уу салаач түүнээсээ

Avatar

Зочин 2024-10-16 103.212.117.95

Унасан бөхөд шалтаг мундахгүй.

Avatar

сонгогч 2024-10-16 66.181.190.33

Эхлээд Женкогоо байх ёстой газар руу нь явуул

Avatar

Нэргүй 2024-10-16 202.55.191.194

АЦНУУД ЗАЙЛ2

Avatar

Нэргүй 2024-10-16 202.126.89.161

Эхлээд намаа цэвэрлээ,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж