Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд улс орон даяар болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдсөн юм. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан бол 21 аймгаас долоод нь мөн ялсан. Есөн дүүргээс зөвхөн Сүхбаатар дүүрэгт олонх боллоо. Аймаг, нийслэлд нэр дэвшсэн нийт 794 төлөөлөгчдөөс АН 332-т нь ялалт байгуулаад байна.
Тэгвэл НИТХ-ын 2024 оны сонгуульд МАН- 45, Ардчилсан нам -44, ХҮН нам- 45, Үндэсний эвсэл -27, Иргэний зориг ногоон нам- 45 нэр дэвшигчээ нийслэлийн 12 тойрогт сойсон. МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа, Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр, Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг нар энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд удирдаж оролцсон юм.
НИТХ-ын сонгуулийн үр дүнд МАН-40, Ардчилсан нам-5 суудал авсан үр дүнтэй өндөрлөөд байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сонгуульд намаа удирдаж орсон дарга нараас Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар ганцаараа үнэмлэхүй олон суудал авч бусад намын Нийслэлийн хорооны дарга нар ялагдалдаа хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгөх асуудал яригдаж байна.
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД ХЭН ЯЛАХ ВЭ
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтын хувьд “Ардчилсан намын нийслэлд инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг бий. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. Энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. Хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна" гэж НИТХ-ын сонгуулийн өмнө мэдэгдсэн юм.
Нийслэлд нэр дэвшсэн 44 хүнээс Т.Батцогт, Д.Бадарсан, Б.Эрдэнэсүх, О.Зундуйдорж, Б.Золтуяа нар НИТХ-д сонгогдсоноор Ардчилсан нам нийслэлд цөөнх болж, Улаанбаатар хотын Засаг дарга болох Т.Батцогтын хүсэл "утаа" болов. Ардчилсан намын дүрмэнд сонгуульд намаа удирдан орж амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөхөөр заасан. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг" гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал мэдэгдсэн. Түүний мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг Нийслэлийн Ардчилсан намын даргаар томилох тухай мэдээлэл цацагдсан. Ч.Лодойсамбуугийн хувьд орон нутгийн сонгуулийн өмнө Нийслэлийн Ардчилсан намыг удирдаж сонгуульд оролцох хүсэлтэй байсан ч хүлээж аваагүй гэж мэдэгдсэн юм.
Харин Х.Батцогтын хувьд "Нийслэлийн Ардчилсан намын даргын суудал хэн нэгэнд "май" гээд шилжүүлчих албан тушаал биш. Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам. Дээд шүүхэд бүртгэгдсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Үнэхээр Нийслэлийн намын дарга болох бол дотоод сонгуулиар өрсөлдөөд гараад ирэх боломжтой" гэж хариу тайлбар хийсэн юм.
Нийслэлийн Ардчилсан намын дараагийн даргын төлөөх өрсөлдөөн тус намын фракцуудын дунд идэвхитэй өрнөж, үзэл бодол, үнэт зүйл тэр ч бүү хэл үе хоорондын зөрчилдөөнийг бий болгоод байна
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир сонгуулийн дүн гарсан шөнөөс эхлээд "ах" нараасаа салах цаг болсон гэдэг байр суурийг цахим орчинд илэрхийлж буй. Тэгвэл, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Ө.Шижир ээ, дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж, Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол нэгдүгээрт, чамд тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм" гэж өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Мөн Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ цахим хуудсаараа мэдэгдээд байна. Тэрбээр "Нэгд, Би өөрийгөө нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлж байна. Хоёрт, тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Женкогийн барьцаанаас Ардчилсан намаа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас Ардчилсан намаа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, хувийн өмчийн шударга бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" гэв. Ямартай ч нийслэлд ялагдал хүлээсэн Х.Батцогтод хариуцлага хүлээлгэж, нийслэлийн Ардчилсан намын даргаас нь чөлөөлж, дараагийн даргыг сонгох нь ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд байж, улс төрийн халуун сэдэв болох нь.
НИЙСЛЭЛИЙН ХҮН НАМЫН ДАРГА Э.ЗОЛЗАЯАГ СОЛИХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ
Нийслэлийн ХҮН намын хувьд НИТХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа оролцсон. Тухайлбал 2024 онд НИТХ-д тус намаас гурван төлөөлөгч багтсан. Түүнчлэн УИХ-ын 2024 оны сонгуулиар УИХ-д долоон суудал авсан ХҮН намын хувьд энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцохдоо өмнөх амжилтаа давуулан биелүүлэх зорилго тавьсан. Тиймээс Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа “Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна.
Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг.
Мөн хотын орон зайн төлөвлөлт, дизайны чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудаа нэр дэвшүүлж байна” гэж мэдэгдэж байна. Харамсалтай нь, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд хүн нам нэг ч суудал авч чадсангүй. Харин дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Н.Энхчимэг намаасаа ганцаараа сонгогдож чадсан юм. Ёстой л их санасан газар долоон шөнө хоосон гэгчийн үлгэр болов. Тэгвэл нийслэлийн сонгуульд нэг ч төлөөлөл гаргаж ирж чадаагүй Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяад ямар нэгэн хариуцлага хүлээлгэж суудлаас нь огцруулах асуудлыг одоогоор яриагүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. ХҮН нам нийслэлд ялагдал хүлээсэнтэй холбоотой холбогдох дүгнэлт удахгүй гарах бөгөөд дүгнэлт гарсаны дараа хариуцлагын асуудал яригдаж магадгүй гэв.
НИЙСЛЭЛИЙН "ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН ДАРГА М.ТӨМӨРИЙГ СОЛИХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ
Үндэсний эвслийн хувьд байгуулагдаад удаагүй отгон улс төрийн нам. Тэр утгаараа НИТХ-ын сонгуульд энэ удаа анх удаагаа оролцсон. Түүнчлэн анхнаасаа олонх болох зорилго тавиагүй гэдгийг нийслэлийн Үндэсний эвслээс 27 нэр дэвшигч дэвшүүлснээс амархан уншиж болно. Энэ удаа нийслэлийн Үндэсний эвслийн дарга М.Төмөр багаа удирдаж, НИТХ-ын сонгуульд оролцсон.
Тэрбээр, “Бид Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын төвлөрөл, дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдол, боловсролын хүртээмжийн асуудлуудыг цогцоор нь авч үзэн, хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх болно.
Нийслэлийн Үндэсний эвсэл "Иргэн баян бол Хот баян" мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөн, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, иргэдийн дуу хоолой болон ажиллахаа илэрхийлж байна” гэдгээ сонгуулийн өмнө мэдэгдэж байсан юм. Харамсалтай нь, энэ удаагийн сонгуульд тус намаас нэг төлөөлөгч сонгогдож чадсангүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд намаа удирдаж орсон М.Төмөрт ямар нэгэн хариуцлага хүлээлгэх асуудал одоогоор яригдаагүй гэдгийг намын төлөөлөл хэлж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДАРГА М.АМАРТУНГАЛАГАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ
Нийслэлийн Иргэний зориг ногоон намын дарга М.Амартунгалагын хувьд “Миний хувьд улс төрд шинэ хүн боловч хотын бодлого, хотын хөгжилд туршлагатай гэж үзэж байгаа. Төрийн захиргааны анхан шатны байгууллагаас эхлээд Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан. Манай баг хуульч, өмгөөлөгч, судлаач, эдийн засагч нарыг нэр дэвшүүлсэн” гэж сонгуулийн өмнө мэдэгдсэн юм.
Тэрбээр, НИТХ-ын сонгуулийн өмнөхөн тус албан тушаалд томилогдсон байдаг.
Иргэний зориг ногоон намаас УИХ-ын сонгуулиар УИХ-д гурван төлөөлөлтэй болсон. Тиймээс НИТХ-ын сонгуулиар 1-2 суудал авах болов уу гэсэн таамаглал байсан. Гэсэн хэдий ч мөн энэ удаагийн НИТХ-д нэг ч төлөөлөл орж ирж чадсангүй. Нийслэлд намаа удирдаж орсон нийслэлийн Иргэний зориг ногоон намын дарга М.Амартунгалагад ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх асуудал яригдаагүй бөгөөд түүний хувьд орон нутгийн сонгуулийн өмнөхөн сонгогдсон учраас хариуцлага тооцох боломж байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.
Цог Мн 2024-10-17 66.181.161.151
Бат -Үүл илүү биш үү. Бидний үеийнхэн одоо боль . залууст ядаж инженер хүнд зайгаа тавь л даа. хоосон толгой.
зочин 2024-10-17 66.181.181.181
АНын хувьчлал хулгай луйврын эх үүсгэвэр залилан мэхлэгч хүн чанаргүй гадаад сэтгэлтэй
Нэргүй 2024-10-17 202.9.40.170
Энэ асуудал АН-д л хамаатай юм. Бусад намын хувьд олонх болно гэдэг боломжгүйг бүгд л мэдэж байгаа. Бусдад бүү хамаатуул. Албан тушаалд дуртайгаараа АН-ынхан л сонгуулиар далимдуулж халаа сэлгээгээ хийнэ биз
zochin 2024-10-17 202.131.244.174
Ginco bol burkhan ter hun hamgiin lag yamar ch bussines baihgue olson mongoo ard tuemd ogdog ter bol hamgiin aguu hun bayangol, mah impex, talh , chiher, bugd tuuneeh ter bol yamar ch shunalgue Bayangol hotel hurtel absan ter hamgiin shudrag mundag ah aab oboo ur huuhduud n ch tuund hairtai heden huuhedtie toogoo meddeggue gsen! Russia ehnertei s**
Нэргүй 2024-10-17 202.126.88.166
Эмэгтэй хүн намын дарга хийх цаг нь болоогүй бна шүү дээ
зочин 2024-10-17 103.57.92.171
Женког дагасан хүн өөдөлдөггүй
Жингэр дагасан банхар бариулж үхдэг
Баттулгын цүнхийг баригч явуургүй
Баримт нь гэвээс Түвшинбаяр
Үүнээс холхон явсан нь хавьгүй дээр
Үндэсний АН гайг нь амсаад сэхэхгүй байна.
zochin 2024-10-17 202.179.18.242
Иргэний зориг ногоон намын дарга М.Амартунгалага gej huuhen butehgui huuhendee ene nam yaj ylah vee de iim shouchin bolovsolgui huuhen
Зочин 2024-10-17 59.153.113.236
АН-ын 2 Ерөнхийлөгчийн тэмцэл хурцдаж зодооны түвшинд хүрлээ.Нийслэлийн АН-ын даргыг авах гэж үзээд байгаа юм.Элбэгээ сонгуулиас өмнө Лодойг явуулаад бүтээгүй. Одоо Үүлийг явуулж байна.Ай мэдэхгүй. Баттулга ч амархан тахимаа өгөхгүй хүн шүү. Юу болдог юм болдоо, харж л байя. Хөөрхий муу Гантөмөрийгөө хоёр талаас нь шахаад …
Нэргүй 2024-10-17 103.57.94.44
ЭРДЭНЭ БААС ӨӨРӨӨ ЗАЙЛАХ ЁСТОЙ. 3 УДАА НАМ БОЛОН ДҮҮРГЭЭ ЯЛАГДУУЛСАН. ҮХСЭН НОХОЙН АРДЧИЛАЛЫН СУУРИЙГ ТАВЬСАН ТЭМЦЭЛ МЭМЦЭЛ. НИЛ АМРАГ САДАН АХ СДҮҮСЭЭ ДЭМЖСЭНХ УЛС ТӨР.БАНТАН ХИЙЧИХЭЭД ЮУ ГУЦААД БНГА ЮМ БЭ.
Цог Мн 2024-10-17 66.181.161.151
НД идсэн уусан нь л илрэх гээд шээс алдаж бгаа .
новшийг хөрөнгийг нь хураах л байх даа. юм хэмжээтэй
Хотын хүү 2024-10-17 202.126.88.217
Женко нохойг зайлуул ардчилалыг Данх хэмээх орктой олон жил худалдав
хүннү 2024-10-17 202.55.188.106
Хүн, Эвсэл, Ногоон намыханд ямар хариуцлага байх юм? Тэд байдгаараа оролцсон. АН ингэж алуулж байхад тэд энэ зэрэг үлдсэн нь их юм.
зочин 2024-10-17 66.181.191.129
Ардчилал гэж нийгмийг хуурсан бүлэг хулгайчууд,, Эрүүл л хүн бол хэн та нарын төлөө санал өгөх юм, Хэн та нарт итгэж амьдралаа сүйтгэх юм
Нэргүй 2024-10-17 223.118.50.86
Намын удирдлагууд гэж өлбийсөн юмнууд, нийслэл аймаг сум дүүрэгт хүнээ харж сонголт хийлээ. Зөв хүнээ сонгосон газарт ялсан. Буруу хүн дэвшүүлсэн газарт шалны алчуур боллоо. Зөвхөн нийслэлээр харахад шантаажчин, лайвчин, хүчиндэгч, хулгайч нарыг дэвшүүлсэн нь хиншүү гартлаа ялагдлаа. Баяр хүргэе.
Бадарч тахар 2024-10-17 66.181.185.219
Хотын даргаар Батцогт болно гэхээр хүмүүс дургүй нь хүрээд ардчилсан намд нь санал өгөөгүй юм ! өөр олигтой хүн байсан бол өгөх байлаа !
ЖэнЗэ 2024-10-17 66.181.180.20
Ардчилал гэхээо ардчилсан гэж ойлгодогоо болиё
Нэргүй 2024-10-17 139.5.216.165
залуу Жэнкочин Батцогт чинь бараг ялчихсан юм яриад балайрч байна лээ
Нэргүй 2024-10-17 66.181.186.41
Женког дагасан юм ямар л олигтой юм байхав дээ, бас л нэг мөнгө юүлэх хүүлэх дон туссан гар л ардчиллын баг өмсчисөн чааж яваа биз ! Одоохон зайлуулах хэрэгтэй, АН-д хэдэн сарын турш их л гай тарьлаа ш дээ !