Хулгайн гар утаснуудыг хил нэвтрүүлэхийг завджээ

Хулгайн гар утаснуудыг хил нэвтрүүлэхийг завджээ

Хулгайн гар утаснуудыг хил нэвтрүүлэхийг завджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор энэ оны есдүгээр сард дөрвөн удаагийн үйлдлээр гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг улсын хил нэвтрүүлэхийг завджээ. Тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна. Тодруулбал нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирсон иргэдийн гар утас болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар хохирогчдоос мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тухайлбал Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard маркийн автомашины жолооч Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас тээвэрлэж явжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01:00 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Одоогоор дөрвөн утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авсан байна. Хэрэг үйлдсэн жолооч тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол Улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогдсоныг цагдаагийн байгууллагаас мэдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nertei 2024-10-16 202.9.46.120

дээрээсээ доош бүгд хулгайч, яршиг ингэж байхаар орос гятад хоёр цэрэг оруулж ирээд хуваагаад авбал дээр дээ зүгээр

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.240

mongolchuud deer dorgui bugd hulgaich shuudee

Avatar

S 2024-10-16 139.5.216.85

ANUSDI80955877SEXSDI BOOWN XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж