Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.10.16/ Засгийн газар хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор энэ сарын 14-нд мордсон юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч Даваа гаригт 11-11 төвд ажиллах үеэрээ "Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна. Нэг талдаа шийдвэр гарахаар олон нийтэд танилцуулна. Бид 2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэдэн хувиар өсөх вэ гэдэг нарийн судалгааг хийж чадахгүй байна. Бид ийм төсөөлөл хийх гэж оролдсон. Өнгөрсөн 2023 онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байхад эрчим хүчний чадлын өсөлт 12 байсан юм чинь энэ жил ялгаагүй 12 хувиас доошгүй өсөх болов уу. Магадгүй 15-16 хувиар өсвөл цахилгаан эрчим хүчийг өвлийн их ачааллын үед хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэн юм.
Угар 2024-10-16 45.117.35.30
Чойжилсүрэнг халаач Яндангозой юу зөвлөж байв даа
Нэргүй 2024-10-16 66.181.160.69
Үнэ нэмэх л ганц аргатай Өөрөөр сэтгэ л дээ Яавал цахилгаан дулааны үнийг бууруулах вэ Төсөл хөтөлбөр шалгаруул Өндөр шагналтай Гарцгүй юм гэж байхгүй Хамгийн шилдэг санаанууд гарна Ард түмэн чинь юмны үнэ нэмэгдэнэ Мөнгө цаас болно гэсэн айдастай Амар тайван амьдармаар байх юм
Иргэн 2024-10-16 66.181.186.228
Нөгөө хуурдаг заншлаараа ард иргэдийг хуурсаар л!!! МАН-АН-Н мафиууд цахилгаан дулааны үнэийг аль эрт хэдэн төгрөгөөр нэмхээ тохирчихсон зүүгээр л сонгуулийн дараа нэмэх гэж л нууж байсан!!!
Нэргүй 2024-10-16 103.57.93.199
ЗАСГИЙН ГЭЗАР ХУРАЛДААД ЭХЭЛВЭЛ ТОГ ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЧИХСЭН, ОДОО АХИАД ХУРАДЛДВАЛ ТАТВАРУУЛАА НЭМНЭ. ДАХИАД ХУРАЛДВАЛ ӨӨР ЮУ Ч НЭМЭХ ЮМ БИЛЭЭ
Сайшаалт Ерөөлт 2024-10-16 202.126.90.214
..ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л МӨНГӨ ХУЛГАЙЧ АВАХ ОРОЛДЛОГО..
Нэргүй 2024-10-16 66.181.188.190
Цахилгааны унэийн хенгелелт гэдгийг байхгуй болгоод унэ нэмээд явах хэрэгтэй тэртэй тэргуй бух юмны унэ ессен шдээ
Уучилаарай, ойлголцолын зөрүү байх шиг байна 2024-10-16 66.181.160.17
Зөвхөн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг тэглэдэг!!! Юмны үнийн өсөлтөд ямарч хамааралгүй уг нь зөв шийдэл юм шүү. Засаг төрийн бүх эрх мэдэл үл мэдэгч баг зүүсэн эх орноосоо урвагч хорлон сүйтгэгч бүлэглэлийн гарт байгаа цаг үед улс орон ард түмний асуудлууд зөв голдиролдоо орж хөгжихгүй юм байна гэдэг нь улам л тодорхой болж байна дөө. Үнэ, үнэлгээний талаар судалж үзэх мэргэшисэн мэргэжилтэнгүүдийн оролцоо чадавхийг ашиглаж үр дүнг нь тооцоолох хариуцлага тооцох шаардлагатай