Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон Х.Нямбаатарын баг 45 суудлаас 40 -ийг нь авч нийслэлд олонх болсон. Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 56.3, 56.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг НИТХ-ын МАН-ын бүлгээс нэр дэвшүүлснийг нийт төлөөлөгчийн олонхи дэмжин баталж, уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас НИТХ-ын даргаар А.Баяр нийт төлөөлөгчдийн 86.7 хувийн саналаар сонгогдсон. Тэгвэл Улаанбаатар хотын захирагчаар улиран сонгогдож олны дэмжлэгийг авсан Х.Нямбаатар тун удахгүй дүүргийн Засаг дарга нарыг батламжлах чимээ дуулдаж байна. Учир нь, нийслэлийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эхнээсээ товлогдож, Засаг даргаа сонгон, Улаанбаатар хотын захирагчид өргөн мэдүүлэн, батламжуулахаар яаравчилж эхэлжээ. Тиймээс аль дүүрэгт хэн Засаг даргад горилж байгааг тоймлон хүргэе.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ХУЯГБААТАРЫГ УЛИРААН ТОМИЛОХ УУ?
Сонгинохайхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар, Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар хамгийн өндөр санал авч иргэдийн итгэлийг хүлээж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгвэл тус дүүргийн Засаг даргаар Б.Хуягбаатарыг улираан томилох аж. Тэрбээр, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Учир нь тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Хуягбаатарыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын дарга, Засаг даргаар ажилласан намтартай. Сонгинохайрхан дүүргийн иргэд ийнхүү сүүлийн 12 жилийн турш МАН-д УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд багаар нь дэмжиж итгэл хүлээлгээд буй нь энэ юм.
Х.НЯМБААТАРЫН БАРУУН ГАР Г.УУГАНБАЯР БЗД-ИЙГ УДИРДАХ УУ?
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй дүүрэг бол Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт МАН-аас Г.Ууганбаяр, Ч.Батзориг,А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа,Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар НИТХ-д сонгогдсон бол, Ардчилсан намаас Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт улиран сонгогдоод буй. Нэгэнт МАН дүүрэгтээ олонх болсон учраас МАН-аас Засаг даргаа томилох юм. Тус дүүргийн Засаг даргаар Г.Ууганбаярын нэр яригдаж байгаа бөгөөд түүнийг хотын дарга Х.Нямбаатарын баруун гар гэдэг. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Ууганбаярыг хэдхэн хоногийн өмнө томилсон нь гэнэтийн шийдвэр байгаагүй биз. Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, улмаар Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж байсан энэ салбартаа туршлагатай нэгэн юм.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ө.СУМЪЯАБААТАР УЛИРАХ УУ, Б.СЭМЖИДМАА СОНГОГДОХ УУ?
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар иргэдээс хамгийн өндөр санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тус дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар болон Б.Сэмжидмаа нарын нэр яригдаж байна. Ө.Сумъяабаатарын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн Засаг даргаар ажилласан. Тэрбээр, 2012 оноос хойш дүүрэнг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд түүнийг "Дүүрэгтээ хамгийн сайн ажилласан Засаг дарга учраас дахин НИТХ-д нэрийг нь дэвшүүлж байгаа" гэдгээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн удаатай. Харин Б.Сэмжидмаагийн хувьд улс төр судлаач, багш мэргэжилтэй, намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, удирдах ажлыг олон жил хийсэн туршлагатайгаас гадна өнгөрсөн дөрвөн жил БГД-ийн ИТХ-ын даргаар ажилласан юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Д.БАДАРСАН ТОМИЛОГДОХ УУ?
Сүхбаатар дүүргээс НИТХ-д Ардчилсан намаас М.Эрдэнэсүх, Д.Бадарсан, МАН-аас Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн нар сонгогдоод буй. НИТХ-д намуудын төлөөллийн тоо тэнцсэн ч дүүргийн ИТХ-д Ардчилсан нам олонх болсон. Тиймээс дүүргийн ИТХ-д олонх болсон Ардчилсан намаас Д.Бадарсаныг тус дүүргийн даргаар томилох асуудал яригдаж буй. Д.Бадарсаны хувьд өмнө нь тус дүүргийн Засаг даргаар 2012-2016 онд сонгогдон ажиллаж байсан. Дүүргийнхээ асуудлыг мэддэг, дүүргээ удирдаж явсан туршлагын хувьд Ардчилсан намд түүнээс өөр сонголт үлдээгүй бололтой.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД Л.ХОСБАЯРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА
Хан-Уул дүүрэгт МАН-аас Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас Г.Зундуйдорж нар хамгийн өндөр санал авч НИТХ-д сонгогдоод буй. Тэгвэл тус дүүргийн Засаг даргаар Л.Хосбаярыг томилох асуудал яригдаж байна. Л.Хосбаяр нь 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоодугаар сараас эхлэн НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн юм. Мөн НИТХ-ын анхдугаар чуулганаар түүнийг Нийслэлийн ИТХ-ын даргаар томилох тухай асуудал ч мөн хөндөгдсөн юм. НИТХ-ын даргаас мултарсан түүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох торхироо явагдсан байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ ЗАСАГ ДАРГАД З.ТӨМӨРТӨМӨӨГИЙН НЭР ЯРИГДАЖ БАЙНА
Чингэлтэй дүүрэгт МАН-аас Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар хамгийн өндөр санал авч НИТХ-д сонгогдоод буй. Тэгвэл тус дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөөгийн нэр яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Засаг даргын хоёрдугаар орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдаж байсан З.Төмөртөмөөгийн хувьд өнгөрөгч хугацаанд агаар орчны бохирдолд анхаарал хандуулж ажилласан. Тиймээс Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажилд гар Хотын дарга Х.Нямбаатартай гар нийлж ажиллах боломжтой гэж үзсэн байна.
Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн,Т.Отгонболд нар НИТХ-д сонгогдоод буй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажилласан Т.Отгонболдыг Багануур дүүргийн Засаг даргаар томилох асуудал яригдаж байна. Ямартай ч ирэх дөрвөн жилийн хугацаанд шинэ Улаанбаатарыг бий болгох зорилт тавиад буй Х.Нямбаатартай гар нийлж ажиллаж, дүүргийнхээ хөгжтлд бодитой хувь нэмэр оруулах Засаг дарга нарын сунгаа энэ долоо хоногт өндөрлөж, аль дүүргийг хэн удирдах нь тодорхой болох юм.
Хха 2024-10-16 103.140.10.214
Бадарсан эдр жаахан баримжаатай. аалдаа
kgghhg 2024-10-16 202.9.40.30
бүү үзэгд 😱😱😱😱😱😱😱😱😱😱😱😱😱
Нэргүй 2024-10-16 66.181.191.122
баянголд Сэмжидмаа нь тохирно шүү, зөв сонголт болно
Нэргүй 2024-10-16 180.66.63.125
МӨНХБАТ ДҮҮРГЭЭ МАШ САЙН МЭДЭХ ХҮН ШҮҮ ….
Иргэн 2024-10-16 66.181.186.228
Сайн дарга байсан шүү гээд л троллууд нь сайн ажиллаж бн шүү ккк!!! Энэ хотоо нэг харчих сайн хүн ийм хогийн хотыг удирдаад сайхан бологчихгүй яаасын мафиууд минь!!! Харин та бүхэнээс гуйя битгий ард иргэдийн боломжийг хулгайлаарай, татвар төлөгчдийн мөнгийг гэрлүүгээ битгий зөөгөөрэй хулгайлсанч гэсэн жаахан юм үлдээгээрэй!!!
Мнгл 2024-10-16 202.126.91.150
Хан уулд тэр авгай бол орой. Шууд крандуулж орж ирээд л. Г. Батсайхан дарга болор байлгүй дэ. Алдаржавлан гэдгийг УИХ гишүүн болгосон ште. Хамаг ажлыг нь хийдэг
zochin 2024-10-16 43.242.242.65
b***a b***a hun tsarainaasaa medegddeg shu hen be gdg n… ed nar odoo yu ve… yavj bairniihaa ch boltugai ortsniihoo ch boltugai hashaaniihaa ch boltugai zasag darga hiij neriin huudastai boldiimuu b***a gej
Зочин 2024-10-16 66.181.190.69
Баянголын сэвжидмаа бол алтай хотхонд хувийн цэцэрлэг ажиллуулж байхдаа хэдэн ажилчдаараа гадаа машинаа угаалгаж байдаг тийм л дарангуйлагч байсан ямарч хурдан улс төрд ороод одоо засаг даргад нэр нь явж бдаг бна үнэхээо инээдтэй юмаа
zochin 2024-10-16 43.242.242.65
Buur neg bayajchii hulgailchii gesen hulgaich tsaraitai yumnuudiin baij baigaa tsaraig n dampuu tsunh barigchid
Нэргүй 2024-10-16 202.9.40.82
ХАН УУЛ ДҮҮРЭГТ МАНДУУЛЫГ АВЪЯ АА,….АЛДАРЖАВХЛАН МААНЬ САЙН ДАРГА БАЙСАН….ДОРДУУЛАХГҮЙ ШҮҮ
Нэргүй 2024-10-16 202.9.40.82
ХАН УУЛЫН ДАРГЫГ ДОРДУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. АЛДАРЖАВХЛАН ЗҮТГЭЛТЭЙ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН, ӨНГӨ ТӨРХИЙН ХУВЬД Ч ӨӨР ДҮҮРЭГ ШҮҮ….. ГАДНЫ ЗОЧИД ГИЙЧДИЙГ УГТАЖ АВДАГ ДҮҮРЭГ
zochin 2024-10-16 43.242.242.65
bitgii chaagaad baigaarai uurchlugduj saijirsan ungu orson neg ch zuilgui harin betonon shirenge zamiin tugjrel umhiirsun undnii ustai gazar bolson odo humuus yaarmag zaisan ru bair avah bish tendees zugtaaj baina l****a yagaad geech naad erguu s** chn l bayajaad duussan baih
зочин 2024-10-16 202.21.104.2
Заа арай арай.. Хан-уул дүүргийн ЗД-д яригдаж байгаа Хосбаяр гэж энэ хүүхэн арай л хурдтай крандуулаад байна уу үгүй юу?? Намтар түүхээ дэгсдүүлж, ихэд. чухал үнэ цэнэтэй хүн мэтээр хүмүүсийг төөрөгдүүлсэн үү гүй юу? Унахдаа чанга унах вий дээ…Зоосоо зузаалчихвал лифт зөвхөн өөдөө явдаг бололтой.
fdfvg 2024-10-16 202.9.40.22
Бүү үзэгд өөш манай хашаанд байгаа нохойг зсаг дрга болгочихооч.
Нэргүй 2024-10-16 103.111.68.3
Чингэлтэй дүүрэг З.Төмөртөмөө гэх аймшгийг авахгүй ээ
Иираа 2024-10-16 202.9.40.22
бүү үзэгд өөш манай хашаанд байга нохой засаг дарга болгочихооч илүү дээр ядаж хулгай хийхгүй.
gffff 2024-10-16 202.9.40.22
Ёооо ёоо ёоо
vvfd 2024-10-16 202.9.40.22
Энэ юун айшгийн кинонууд вэ а**а шүү.
Тххаө 2024-10-16 202.9.40.22
энэ юу аймгийн кинонууд вэ алнаа шүү зулбасгууда хэр.
nvf 2024-10-16 202.9.40.22
Өөш хогийн манж шаарууд нүүдэлчдын хөгжим морин хуур хөгжим урлагыг завшиж хулгайлчих гэж их санаархихийн ар халх морин хуур гэж худла шаахийн нүүдэлчдын юм болгонд эзэн суучих гээд аймар хэцүү ацнууд манж шаарууд хужаагийнха дээр гарч дийлдэхгүй муу санаа гаргадаг бсан. Халх гэж хашиграгчдын цаана адгийн хулгайч хорлогч манж хужаагууд бдгийн нүүдэлчдын соёлыг завшиж монгол болох гсэн санаарлыг тасданаа. Хүний хийсэн бүтээсн сайн юмыг завших гаргууд л***р гайгууд.
Нэргүй 2024-10-16 202.126.91.138
хөөе сонгууль дууссан. Ажлаа хийцгээгээч…
Баагий 2024-10-16 66.181.185.214
Монгол DD Мандуул болно. Чингэлтэйд троллууд тайван бай
Болормаа 2024-10-16 66.181.185.214
Манай нөхөр Мандуул болно малнуудаа Төмөртөмөөг ард түмнээс өөр хүн дэмжихгүй
Нэргүй 2024-10-16 103.57.94.44
l*****n ium Tumurtuumuu gej doromjluulahdaa taarsan chingeltaihen
Магалжаваа 2024-10-16 202.131.225.197
СУИС төгссөн хүн тэгээд бүүр Чингэлтэй дүүргийн засаг дарга болох уу???? Намын томилгоонд чинь чадалтай залуус үнэхээр байхгүй юм уу??? Эсвэл нөгөө мэрит зарчим буюу НАМЗХ-с эхлээд гүйсэн ажлын туршлагагүй бацаануудаа тавих цаг нь болсон юм уу? Төмөртөмөө бол биш шүүү МАН
Нэргүй 2024-10-16 66.181.191.70
Дүүрэг хороодоо татан буулгаад 40 жижиг дүүрэг байгуулах юу болсон бэ? Финландын Хелсинки, Шведийн Стокголм хотын жишээг дурдаад л байсан
Болдоо 2024-10-16 103.80.211.223
Tumurtuumuu bolovsrolgui ajliin turshlagagui hundee, khotiin orlogchoos huugduj buusan hundee
Нэргүй 2024-10-16 66.181.185.214
Чи аймар аймар
Энхбат 2024-10-16 103.80.211.223
Төмөртөөмөө ыол зүгээр л төмс, Монгол төрийг энэ пацаанаар удирдуулж доромжлохгүй шүү Нямбаатараа
Зочин 2024-10-16 202.131.230.162
СХДүүрэгт Хуягбаатар даргыг дэмжинэ. Энэ хүн энэ дүүрэгт мэргэжилтннээс нь эхлээд Засаг даргга хүртэл ажилласан. дүүргийнхээ 345 мянган хүний амьдралыг зовлон, жаргалтай нь мэднэ. Өнгөрсөн жилүүдэд дүүрэгтэй маш их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. ирэх 4 жилд энэ том дүүргийнхээ хүмүүсийн амьдралыг нэг их доош нь оруулалгүй аваад явчихна. Шууд л ажилдаа орох нь сайхан. Ер нь СХД энэ сонгуульд маш ухаалаг ажилласан шүү. Баярлалаа.
Зочин 2024-10-16 202.126.94.99
Сухбаатар хамгийн оюунлаг дуурэг нь .
Нэргүй 2024-10-16 64.119.29.144
Юугаараа оюунлаг юм? Амьдарч байгаа хумуус нь оюунлаг болохоос, тер, захиргаанд гарсанаараа оюунлаг юм уу??? Жишээ нь, 4-р хороог 3 жил захирсан нехер Еверхангай аймгаас угсаатай махны женж байлаа. Энэ хун оюунлаг юм уу!!!!
Нэргүй 2024-10-16 66.181.186.41
Тэрнийгээ огцруулчихаа, тэгээд бүр оюунлаг болно !
Нэргүй 2024-10-16 203.91.116.154
Гэр хороолол бол гамшиг балуууных нь оюунлаг элит хамгийн хоцрогдсон газар шүү
Нэргүй 2024-10-16 64.119.29.144
Болормаа хулгайчийн телеелелийг СБ дуурэгт гаргаж болохгуй. Хамгийн болохгуй, бутэхгуй зуйлийг УИХ-ийн гишуун болсон Болормаа хийсэн. Эдний батгыг шахах хэрэгтэй байна.
Нэргүй 2024-10-16 66.181.186.41
Коммунистууд бөөн бөөнөөрөө боож үхэж бна гэнээ ! Яамай яамай !
Нэргүй 2024-10-16 202.131.234.179
хорооны засаг дарга гэж баахан авгай нар ахиад сонгогдсон байхын Бадарсан дүүргийн засаг дарга болвол хорооны дарга балай авгай нараараа ажлыг нь сайн хийлгээрэй дээ
Нэргүй 2024-10-16 59.153.115.126
AN sukhbaatar duurgiig khamgiin yaduu duureg bolgoloo doo ,
Зочин 2024-10-16 202.126.89.129
Хаана АН байна тэнд ажил явахгүй ээ