Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Улаанбаатар хотод засаглах эрхийг аваад буй Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар захирагчаар томилогдсон даруйдаа багаа бүрдүүлж эхэллээ. Тодруулбал, тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр /20024.10.15/Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг томиллоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Т.Даваадалай нь Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ялалт байгуулсан бол Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь Хан-Уул дүүргээс өрсөлдөн, ялалт байгуулсан.
Өнгөц харахад тэд Баянзүрх, Хан-Уул дүүргийн төлөөлөл болж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ч Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын хүмүүс гэж нэрлэж болно.
Х.Нямбаатар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ зарлах үед экс дарга Д.Сумъяабазар хамгийн олон хүнээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж, эрх мэдэл хамгийн том байгаагаа харууллаа гэдгийг хэвлэлүүд онцолж байсан удаатай. Тэгвэл томилгоо ч экс даргын талд байж, фракцынх нь хүмүүс ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах Х.Нямбаатарын баруун, зүүн гар нь болж ажиллах үүрэг хүлээгээд байна.
Нийслэлийн МАН дотор экс дарга Д.Сумъяабазарын фракцаас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын фракцад хамаарах төлөөллүүд бий. Ногоон автобусны хэрэг мандахад Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх сайд асан Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд үг дайн, түүнээс болж МАН дотор "гал авалцаж" байв. Удалгүй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар хариуцлага хүлээн албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр энэ асуудал далд өрнөсөн. Улмаар УИХ-ын 2024 оны сонгуультай золгож, том эрх ашгаа бодож, хэн, хэн нь дуугаа хурааснаар дуулиан намжсан.
Хэдий Д.Сумъяабазар эрх мэдэлгүй болсон ч фракцынх нь нөлөө хот доторх МАН -аас хамгийн нөлөөтэй нь гэж хэлж болно. Тиймдээ ч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Д.Сумъяабзарын фракцаас хамгийн олон буюу 17 хүн нэр дэвшиж байв.
Д.Сумъяабазарын хувьд 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороог удирдаж ороод 45 суудлын 34-ийг нь авч, Улаанбаатар хотод засаглах эрхийг авсан түүх бий. Харин Х.Нямбаатарт энэ эрх мэдэл шилжиж ирэнгүүт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын суудлын тоог зургаагаар ахиулж, 40 болгож чадсан нь бас л том улс төр. Өрсөлдөгч нарынх нь зүгээс орон нутгийн сонгуульд ялагдсан шалтгаанаа сонгуулийн хууль болон ирц рүү чихэж буй ч намаас нь ч “дайснууд” төрөн Х.Баттулга нартай нийлэн буллидэж байхад Х.Нямбаатар үнэмлэхүй ялалт байгуулна гэдэг бол олны итгэл хүлээхүйц хүмүүсийг нэр дэвшүүлж чадсаны илрэл, нөгөө талдаа МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр улаанбаатарчуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг харууллаа гэж хэлж болох биз. Гол нь ирэх жилүүдэд амласан ажлуудаа хэрэгжүүлэх ёстой.
Хэдийгээр дөрвөн жил гэдэг урт хугацаа санагдаж болох ч ажил хийх хүнд дэндүү богино, гялалзаад л өнгөрөх цаг хугацаа юм. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдийг түшиглэн 20 минутын хот босгох амлалтаа хэрэгжүүлэхээс эхлээд шилээ дарсан олон ажил Х.Нямбаатар ба түүний багийнхныг хүлээж байна.
Нөгөө талдаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын зүгээс төлөвлөсөн ажлуудаа хийхэд зангидсан гар шиг нэг баг болж ажиллаж чадах, итгэл даахуйц кандитатууд чухал. Иймээс түүнээс хийх томилгоо нийслэлийн Засаг даргын нэг, хоёрдугаар орлогчоор хязгаарлахгүй үргэлжлэх нь тодорхой юм.
Томилгоо эзнээ олж байж, ажил саадгүй үргэлжилнэ. Чадваргүй, мэдлэггүй хүмүүс чухал албанд томилогдоод эхэлбэл төсөл хэрэгжихэд амаргүй. Үндсэндээ ажил явахгүй унах эрсдэлтэй.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-10-16 66.181.185.102
Сумьяабузарт хариуцлага хүлээлгэж чадахгүй төр юм даа. Улс төрөөс бушуухан зайлуулах хүмүүс бол Энэ Сумьяабазар, Баттулга нар болой.
Нэргүй 2024-10-16 66.181.183.193
ха ха бас баг гэжээ гэмт хэргийн бүлэглэл бус уу. хувааж хулгай луйвар хийдэг өлөн новшнуудын
Хай 2024-10-16 66.181.189.115
Одоо тэр бүдүүн хүзүүтэй, жижиг тархитай Сумъяа болих хэрэгтэй, нам нь ч гэсэн яагаад далжиганаад дагуулаад явдын. хаях хэрэгтэй
Нэргүй 2024-10-16 66.181.184.251
баахан баян айлын бандгар бацаанууд л тавих шиг байна
Зочин 2024-10-16 66.181.177.152
ажил хийх гээд арвагнаад бгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй
Нямбаатар бол жинхэнэ коммунист сайн дарга болж чадна. 2024-10-16 66.181.190.108
Улаанбаатар хотод ойрын 4 жилд асар их бүтээн байгуулалтыг Нямбаатар дарга хийж харуулах болно.
Нэргүй 2024-10-16 66.181.191.240
нямбаатар хуульч хүн тул ямар чажил хийсэн хуулийн дагуу явуулна даа урьдын дарга нар нь хүний ам харсан хүмүүс байсан болохоор ажил олигтой яваагүй байх мөн мөнгө ч байгаагүй одоо бол мөнгө босгох аргаа олж байгаа хотын мэр сайн ажиллна гэдэгт итгэж банйа
Нэргүй 2024-10-16 66.181.161.135
Фракцсаад байх юу байхав. Угаасаа нийслэл чинь Ман-н нэг том саалийн үнээ байхгүй юу. Сүүгээ цавчихын тулд бүгд арвайх дэрвийхээрээ дэмжиж таарна аа даа.
Монгол ардын нам одоо үүрд засаглах болтугай. Монголд ардчилал хэрэггүй харин социалист замаар хөгжих ёстой. 2024-10-16 66.181.190.108
Улаанбаатар хотын үе үеийн захирагч дарга нараас хамгийн чадварлаг сайн сэтгэлтэй зүтгэлтэй дарга нь Нямбаатар шүү. Танд амжилт эрүүл энхийг хүсье. Улаанбаатар хотын сайхан социалист замаар хөгжүүлэх боломж танд байгаа шүү. Танд итгэж байна та чадна.
Нэргүй 2024-10-16 66.181.186.41
Сумьяагийн хүмүүс гэж одоо элэнцэг ньбайхав дээ, дарга өнөөдөр огцорход л фракц ньмаргааш нь маргааш бутарн а шүү дээ ! Монгол хүнд өчигдрийн дарга огт падгүй, өнөө гийн даогадаа л зүтгэнэ, монгол хүнд хүн чанар гэж юм огт байхгүй шүү дээ !
Зочин 2024-10-16 202.126.94.99
Тев талбайгаа ганц удаа угаах, чарласан мотоцикл, явган зам, авто замаар бэлчих дугуйгаа хорих ажлаа ч хийж чадахгуй том ярьсан жижиг этгээд!!!
Нэргүй 2024-10-16 139.5.216.165
СУМ СУМЯА СҮХБААТАР ҮХДЭЛ БОЛСОН
Нэргүй 2024-10-16 192.82.66.243
10 хүн тутмын 4- хөн хүний Дэмжлэгээр байгуулагдсан Хотын Мээр, Хотын Нам.
Нэргүй 2024-10-16 202.126.90.145
Нямбаатар ОюунЭрдэнийн үүржг иыг үг дуугүй биелүүлэгч шүү дээ.Сумьяа Оюукийг балдөгдсөн гжсэн үг
Зочин 2024-10-16 59.153.113.209
ХУД БОГД УУЛЫГ БҮСЛЭЭД АВЧИХСАН ХҮМҮҮСЭЭСЭЭ ТАТВАР АВ.АЛДАРТ ХҮЙШИЙН АМНЫ ХАШААГ БУУЛГАЖ АРД ТҮМЭНД УУЛ РУУ ГАРАХ ГАРЦ ГАРГАЖ ӨГ.
S 2024-10-16 139.5.216.85
ANUSDI80955877