Орбанаас Трампад барих бэлэг

Хуучирсан мэдээ: 2024.10.16-нд нийтлэгдсэн

Орбанаас Трампад барих бэлэг

Орбанаас Трампад барих бэлэг

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хамгийн сайн найздаа бодлогын чанартай томоохон бэлэг барихаар бэлдэж байна. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп арваннэгдүгээр сард Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд ялах юм бол “Украинд дахин нэг ч цент олгохгүй” гэдэг үгийг хэлэх аргыг Виктор Орбан түүнд зааж өгнө. Угтаа бол АНУ, Европын холбоо болон Их долоогийн удирдагчид Украинд 50 тэрбум ам.долларын санхүүжилт олгох санал гаргасан. Тэгвэл энэ мөнгийг Украинд өгөхгүй байх төлөвлөгөөг Виктор Орбан боловсруулжээ.

Мэдээж уг санхүүжилтэд АНУ хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч сонгууль дуустал хамгийн чухал үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг АНУ-д олгохгүй гэж Унгар мэдэгджээ.

ОХУ 2022 оны хоёрдугаар  сард Украинд түрэмгийлсний дараа барууны орнууд Москвагийн 250 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцаасан. Энэхүү гэнэтийн ашгаас Украинд үзүүлэх тусламжийг санхүүжүүлэх юм. Хөрөнгийн ихэнх хэсэг нь Европт хадгалагдаж байгаа тул тус тивийн улс орнуудын гүйцэтгэх үүрэг нэн чухал.

Хоёрдугаарт, цаг хугацаа бол бүх зүйл. Одоогийн дүрмийн дагуу Европын холбооны хориг арга хэмжээг хагас жил тутамд сунгадаг. Энэ нь аливаа хориг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх эсэхийг гишүүн орнууд хагас жил тутамд шийдэх ёстой гэсэн үг юм. Гэсэн хэдий ч гишүүн орнууд санал нэгтэй байх ёстой бөгөөд аль нэг улс нь хориг тавихад сунгалтыг зогсоох боломжтой. Хэрэв ийм зүйл тохиолдож хориг арга хэмжээнүүд цуцлагдах юм бол битүүмжилсэн хөрөнгийг царцаах боломжтой аж. Энэ тохиолдолд Европын засгийн газрууд Украинд өгсөн зээлийн эргэн төлөлтийг шийдэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг ашиглах болох юм.

АНУ энэ дүрмийг 36 сар болгон өөрчлөхийг хүсч байна. Энэ нь хориг арга хэмжээ хэт хурдан цуцлагдахаас сэргийлж буй арга юм. Европын холбооны удирдагчид АНУ-тай санал нэг байгаа ч зөвхөн Орбан л татгалзаж байна.

ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцийг байнга онилж буй энэ цаг үед Украинд барууны холбоотнуудаас шинэ санхүүжилт яаралтай хэрэгтэй байгаа. Гэвч өдгөө Орбаны “ачаар” АНУ энэ ажиллагаанд бараг оролцохгүй байх магадлалтай болов.

“Хэрэв бид хориг арга хэмжээний хугацааг сунгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй л бол Европын холбоо татвар төлөгчдийн мөнгөнд хуруу дүрэхээс өөр аргагүй болно” гэж Европын холбооны нэрээ нууцалсан дипломатч хэлжээ.

“Гэхдээ Европ илүү их мөнгө төлөх эсэх нь Унгарт хамаагүй. Унгарын хувьд Трампад туслах л хамгийн чухал” гэж өөр нэгэн дипломатч хэлжээ.

35 тэрбум еврогийн зээл дээр АНУ, Европын холбоо хоёр хамтрах юм бол дахин сонгогдсон Трамп үүний хариуцлагыг олон жил үүрэх болно. Гэхдээ зээлийг АНУ-гүйгээр зөвшөөрвөл тэр ийм үүрэг хүлээхгүй.

Дональд Трамп өнгөрсөн долдугаар сард Унгарын ерөнхий сайдтай уулзсан. Энэ үеэр хийсэн тохирооны хамгийн сүүлийн жишээ нь Орбаны шийдвэр гэж үзэж байна.

Эндээс харвал хориг арга хэмжээний үргэлжлэх хугацаа нь АНУ-ын хувьд маш чухал. Цаашилбал, Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн асуудал дээр АНУ, Европын холбооны хооронд санал зөрөлдөөн үүсгэж мэдэх сэдэв юм. Орбан Европын холбооны төлөвлөгөөнд хориг тавина гэж сүрдүүлж байгаа ч АНУ-ын зүгээс Украинд зээл олгох боломжтой. Гэхдээ АНУ маш бага хэмжээ буюу ойролцоогоор таван тэрбум ам.доллараар л хандивт нэгдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын мэдэлд Оросын төдий хэмжээний хөрөнгө л байгаа гэсэн үг. Мөн Европ ихэнх зээлийг төлөх ёстой гэсэн үг.

50 тэрбум ам.долларын зээлийн нарийн ширийнийг хэлэлцэх уулзалт энэ сарын сүүлээр болно. Энэхүү чухал уулзалтын үеэр АНУ бэлтгэлгүй харагдахыг хүсэхгүй байна. АНУ нэгдэхгүй бол Япон ч бас дагалдаж магадгүй гэх мэдээлэл бий.

Европын холбоо Украиныг 35 тэрбум еврогоор санхүүжүүлэх хууль тогтоомжийг боловсруулж байна. Хэрэв Унгар хориг арга хэмжээ авах хугацааг сунгахаас татгалзвал Европын холбоо өөрийн нөхцлөөр зээлээ эцэслэх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж