Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Kanye West гэмшиж байна

Өнгөрсөн оны MTV Video Music Awards дээр дуучин Kanye West тайзан дээр гарч шагналаа гардан үг хэлэхээр зогсож байсан Taylor Swift-ын микрофоныг булааж авч, чи энэ шагналыг авах ёсгүй байсан хэмээн хэлж, бухимдалаа илэрхийлсэн. Учир нь тэрбээр дуучин Taylor Swift-ын авсан шагнал дуучин Beyonce-д очих ёстой хэмээн үзсэн гэнэ.
Түүний энэ үйлдэл хөгжмийн ертөнцөд хэсэгтээ л сенсааци тарьсан ба Грэммийн шагналт супер одын нэр хүнд нь унаж, тасалбар нь бага борлогдож байснаас болж аялан тоглолтоо хүртэл цуцлахад хүрсэн юм.
Тэрбээр хэсэг хугацааны дараа шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ үзэгчдээс уучлалт гуйж, ээжийнхээ нас барсны дараах шокноос бүрэн гараагүй байгаагаас тийм огцом үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн юм.
Харин дуучин  Kanye West одоог хүртэл сэтгэл дотроо ихэд шаналж явдаг тухайгаа өөрийн Twitter дэх хуудсанд бичиж, Taylor Swift-ээс уучлалт гуйсан байна.
Уучлал гуйсан сэтгэлээ илэрхийлж, Taylor Swift-д зориулж дуу зохиосон бөгөөд энэхүү дууг нь дуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. “Хэрвээ Taylor Swift миний түүнд зориулж бичсэн дууг хүлээж авахаас татгалзан дуулахгүй гэвэл би түүнд зориулж, өөрөө дуулах болно” хэмээн хэлсэн байна.
Сонирхуулахад,  Kanye West шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа ба энэхүү цомогт нь Taylor Swift-д зориулсан дуу нь багтах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж