Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ард иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан байдаг. Үүний гол буруутан нь Элон Маск гэж тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро үзэж байна.
Тэрбээр "Мадуротой хамт" нэвтрүүлгийн үеэр "Элон Маск нэг тэрбум ам.доллараар сонгуулийн үйл явц болон дүнг бусниулж, фашистын бослого өдөөсөн. Түүний ард АНУ-ын засгийн газар байгаа. Хойд Америкийн эзэнт гүрэн байнгын хуйвалдаан явуулж байдаг" гэжээ. Түүнчлэн Мадуро "Венесуэлд хууль, үнэн, бүрэн эрхт байдал, дэг журам, энх тайван ноёрхож байна. Маск ялагдсан" гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сарын 28-нд Венесуэл улсын ерөнхийлөгчийн сонгууль болсон. Мадуро 51.95 хувийн саналтайгаар ялалт байгуулсан ч сөрөг хүчнийхэн үүнийг үгүйсгэж, түүнийг сонгуулийн дүнг луйвардсан гэж мэдэгдсэн байдаг. Дараа өдөр нь улс даяар жагсаал болж, цагдаа, цэргийн хүчин болон иргэдийн дунд мөргөлдөөн гарсан юм.
3,548.92





















































Холбоотой мэдээ