Мадуро: Эсэргүүцлийн жагсаалыг Элон Маск санхүүжүүлсэн

Мадуро: Эсэргүүцлийн жагсаалыг Элон Маск санхүүжүүлсэн

Мадуро: Эсэргүүцлийн жагсаалыг Элон Маск санхүүжүүлсэн

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ард иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан байдаг. Үүний гол буруутан нь Элон Маск гэж тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро үзэж байна.

Тэрбээр "Мадуротой хамт" нэвтрүүлгийн үеэр "Элон Маск нэг тэрбум ам.доллараар сонгуулийн үйл явц болон дүнг бусниулж, фашистын бослого өдөөсөн. Түүний ард АНУ-ын засгийн газар байгаа. Хойд Америкийн эзэнт гүрэн байнгын хуйвалдаан явуулж байдаг" гэжээ. Түүнчлэн Мадуро "Венесуэлд хууль, үнэн, бүрэн эрхт байдал, дэг журам, энх тайван ноёрхож байна. Маск ялагдсан" гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 28-нд Венесуэл улсын ерөнхийлөгчийн сонгууль болсон. Мадуро 51.95 хувийн саналтайгаар ялалт байгуулсан ч сөрөг хүчнийхэн үүнийг үгүйсгэж, түүнийг сонгуулийн дүнг луйвардсан гэж мэдэгдсэн байдаг. Дараа өдөр нь улс даяар жагсаал болж, цагдаа, цэргийн хүчин болон иргэдийн дунд мөргөлдөөн гарсан юм.

ЭХ СУРВАЛЖ: VOX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-15 139.5.216.236

Орос ч, Венесуел ч маш их байгалийн баялагтай. Зөвөөр явбал Норвеги, Саудын Араб шиг ард иргэд нь баян тансаг амьдрах боломжтой. Даанч дарангуйлагчаа тахин шүтээд ядуу амьдрах л сонголттой. Тавилан юмдаа.

Avatar

Нэргүй 2024-10-15 124.158.106.36

Монгол Мадуро бол хүүк -жонхуу гэж бичсэн байх юм.

Avatar

Баярцогт 2024-10-15 107.122.97.30

Ер нь мөнгө айхгүй бол ямарч ардчилсан нэртэй цуглаан Майдан тэмцэл айхгүй байдаг юм байна доо!

Avatar

зочин 2024-10-15 66.181.160.80

Өөө бас их зальтай… Маск мэтийн томчуултай л арцалднаа гэж байна шд

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.64

Улстөрждөг хүн ядуу байдаг, тэгвэл Элон Маск ядуу юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Чамаас яаж ийм үг гардаг бнаа ?
Дэлхийн тэргүүн баяныг ядуу юмаа гэж хэлдэг чинь, чамайг өөрийг чинь баялаг бүтээх, баялагийг эзэмших үйл явцаас хир зэрэг алс хол оршдогийг л илтгэн харуулж бна доо ! Өөрөөр хэлбэл чи эрээ цээргүй гуйлгачин бнаа.

Avatar

Нэргүй 2024-10-15 202.126.90.161

ха ха, хүний үгийг ойлгож унш.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

…….ойлгоод унших уу, аль эсвэл уншаад ойлгох уу ?!

Avatar

Б 2024-10-15 202.131.225.197

ТИЙМДЭЭ МОНГОЛ ВЭНЭСУЭЛЬ ХОЙД СО МАНГАД БОЛ ДИВААЖИН, ДААНЧ ЖАРГАХ ГЭХЭЭР БУСАД УЛС ОРНУУД ДАНДАА СААД ХИЙЖ БУЖИГНУУЛДАГ ГЭЖ БАЙГАА. ПОХАХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж