Адриана Лима эргэн ирлээ

Адриана Лима эргэн ирлээ

Адриана Лима эргэн ирлээ

Адриана Лима "Victoria’s Secret"-ийн загварын тайзнаа алхах гэж байна. 43 настай загвар өмсөгч тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа нэгэн хөгжилтэй бичлэгийг нийтэлсэн. Үүнд, Адриана Лима таксинд сууж, жолоочид нь "Та намайг Victoria’s Secret загварын шоунд хүргэж өгч чадах уу?" гэж хэлдэг аж. Улмаар загварын ертөнцдөө эргэн ирж буйгаа зарласан юм.

Адриана Лима 2000 оноос эхлэн "Victoria’s Secret" загварын шоунд оролцож, олон нийтийн хайрыг татсан. Гэвч 2018 онд тус шоунд оролцохгүй болсон ч бусад загварын шоунд алхаж байжээ. 2019 онд "Victoria’s Secret" шоу цуцлагдсан ч энэ жилээс эхлэн үргэлжлүүлэх болсон байна.

"Victoria’s Secret"-ийн загварын шоу өнөө орой буюу аравдугаар сарын 15-ны 19:00 цагаас болно. "Prime Video" болон "Victoria’s Secret"-ийн сошиал медиа платформууд дээр шууд дамжуулах юм байна.

Загвар өмсөгч Адриана Лима өдгөө таван хүүхэдтэй ч өөрийн гоо үзэсгэлэнгээ буцаан авчирч чадсан хүчирхэг бүсгүй гэдгээр нь олон нийт бахархаж, энэ удаагийн загварын шоуг тэсэн ядан хүлээж байна. Тэрбээр бага хүүхдээ төрүүлснийхээ дараа эрүүл хооллож, дасгал хөдөлгөөний ачаар хэвийг жиндээ очсон юм.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж