Хэнтий аймгийн онцгой комиссын 14 дүгээр хурал боллоо

Хэнтий аймгийн онцгой комиссын 14 дүгээр хурал боллоо

Хэнтий аймгийн онцгой комиссын 14 дүгээр хурал боллоо
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр 19 цагт эхэллээ. Хуралдаанаар Дадал, Батширээт сумаас ирүүлсэн хүсэлтийн талаар болон Хэрлэн голын гүүрний урд болон хойд хэсэгт хуралдсан үерийн усыг хэрхэн зайлуулах талаар тус тус хэлэлцлээ.
Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд аймгийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүнд Хэрлэн сумын 1, 4 дүгээр баг буюу Хийдийн суурин, Цацалын хамгийн урд талын нүүрний эгнээний зарим айл өрхүүд Хэрлэн голын үерийн усанд автаад байна. Иймд аймгийн Онцгой комиссоос "Хэнтий-Ус" ХХК, "Өндөрхаан хот тохижилт", "Солармед" ХХК, "Комфорт импекс" зэрэг байгууллагын техник хэрэгслийг дайчлан, Хийдийн суурингийн баруун талаас хангамжийн зам хүртэлх 500 метр зам дагуу шуудуу татаж, далан босгох, Цацалын нүүрний эгнээний айл өрхүүдийн урдуур мөн 500-600 метр зайд шуудуу татах далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хэрлэн голын гүүрнээс урагш 2-3 км-т үерийн ус авто зам дээгүүр давж урсахаас сэргийлж хамгаалах элс, далан босгосон.
Батширээт сумын Эгийн гол үерлэж хөдөлгөөн хязгаарлагдсантай холбогдуулан яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Онцгой байдлын газраас завьтай аврах бүлгийг 2024.08.03-ны өдрөөс ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар Эгийн голын усны түвшин татарсан тул сумаас баруун тийш “Монгол толгой” гэх газарт ажиллуулж байна.
Харин энэ удаагийн хурлаар Дадал, Батширээт сумдад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сумын Онцгой комисст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дадал сумуу моторт завьтай аврах бүлэг гаргаж, үер усанд боогдсон иргэдэд тусламж хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Мөн Хэрлэн суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан авто зам, гүүрэн байгууламжийг үерийн уснаас хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн инженерүүдийг оролцуулсан ажлын хэсгийг өнөөдөр байгуулж, дүгнэлт гаргуулах, дүгнэлтэд үндэслэн арга хэмжээ авах, гүүр далан сэтрэх эрсдэл үүсээд байгаа тул мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн хүн хүч, инженер техникийн дэмжлэг үзүүлэх албан тоотыг Улсын Онцгой комисст хүргүүлэх, Хэрлэн сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, айл өрхүүдийг үер уснаас хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, багийн Засаг дарга нарыг эрсдэлт нөхцөлд байгаа айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэх чиглэл өглөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж