Сурвалжлага: 7 хоногт 100 мянган зөрчил бүртгэгдэж байна

Сурвалжлага: 7 хоногт 100 мянган зөрчил бүртгэгдэж байна

Сурвалжлага: 7 хоногт 100 мянган зөрчил бүртгэгдэж байна

Автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Учир нь, нэгдүгээр эгнээ рүү дайрч орох асуудал цэгцэрвэл түгжрэлийг бууруулахад дөхөм болно гэж үзэж буй. Хамгийн гол нь нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлж, оргил цагуудад олон автобус иргэдэд үйлчлэх боломжтой. 2018 онд нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргасан. Жил бүр дээрх журмыг улиг болтлоо сануулсан ч дорвитой хэрэгжээгүй учир 2020 оноос 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тус шинэ дүрмийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг. Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа асуудлыг хөндөн сурвалжиллаа.

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД БАЙРШУУЛСАН МАШИНЫГ ШУУД АЧНА ГЭДЭГ ХУДАЛ 

Тээврийн цагдаагийн албанаас тодруулснаар энэ сараас нэгдүгээр эгнээнд байрлуулсан машиныг шууд ачна гэдэг мэдээлэл ташаа аж. Тодруулбал зөвхөн зарим байршилд, заасан цагт нэгдүгээр эгнээнд зорчсон, авто машинаа тавьсан тохиолдолд торгох, ачих арга хэмжээ авах юм. Жишээ нь, Энхтайваны өргөн чөлөөгөөр Төв шуудангийн уулзвар руу зүүн талаас ирэх замд аль эгнээгээр явахыг заасан тэмдгүүд тавигдсан байгаа. Үүнээс "Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ" тэмдэг нь баруун гар талаасаа хоёр дахь эгнээг зааж байгааг төвөггүй харж болно. Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замаар зөвхөн нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж байгаа автобус, Онцгой байдлын тээврийн хэрэгсэл, цагдаа, эмнэлэг, зөвшөөрөгдсөн такси явах эгнээ гэж нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх тээврийн хэрэгслүүдэд чөлөөлж өгсөн байсан. Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрэмд үүнийг оруулж дээрх тээврийн хэрэгслүүдээс гадна тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэж нэмж өгсөн.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд зөвшөөрөлгүй авто машин зорчихоор торгууль ирээд байна гэж иргэд ярьдаг. Энэ нь жолооч эгнээ байр буруу эзлэн нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэхдээ үргэлжилсэн цагаан шугамаар хязгаарласан замыг давж эргэж байгаа учраас торгууль ногдож байгаа. Учир нь уулзвар гарцаар 150-200 метрийн зайд тасархай шугам үргэлжилдэг. Жолооч нар тасархай шугамаар дохиогоо өгөн хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү нэвтрэх шаардлагатай. Зөвхөн үргэлжилсэн цагаан шугам давсан тохиолдолд камерт өртөн торгууль ногдож байгаа. Тэмдэг тэмдэглэгээ замын хөдөлгөөний шинэ дүрмээр шинэчлэгдсэн учраас үүнд ямар ч зөрүүтэй ойлголт байхгүй аж.

Харин тэмлэг, тэмдэглэгээ бүхий байршилд нэгдүгээр эгнээнд зогссон авто машинуудыг 2020 оноос торгох буюу ачих шийдвэр гарсан байна. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.

1100 АВТОБУСАНД ТЕЛЕ КАМЕР БАЙРШУУЛЖЭЭ

Авто замын нэгдүгээр эгнээнд нийт 44 камер бий. Гэвч иргэд камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор  байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулжээ. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж, Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож байгаа юм. Энэ ажлыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Дээрх арга хэмжээний дүнд нэг үеэ бодвол нэгдүгээр эгнээ рүү дайрч орж ирэн зорчих тээврийн хэрэгслийн тоо буурсан ч энэ төрлийн зөрчил бүртгэгдэхгүй өдөр гэж байхгүй. Өдөр бүр нэгдүгээр эгнээгээр зорчиж зөрчил гаргаж байгаа этгээдийн торгууль нэмэгдэнэ. Дүрэм журмын дагуу зөрчлийг бүртгэж, торгож байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.

Автобусны камер, гэрэл дохионы хяналтыг нэмснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж нийт 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлжээ.

ДОЛОО ХОНОГТ ДУНДЖААР 100 МЯНГАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА 

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулснаар хөдөлгөөний зөрчлийг долоо хоног бүрээр гаргаж байгаа бөгөөд нэг долоо хоногт дунджаар 100 мянган зөрчил бүртгэгдэж байгаа аж. Тиймээс жолооч нар дүрмийн дагуу нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулсан юм. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байдаг аж. Үүний гол шалтгаан нь авто машинууд нэгдүгээр эгнээгээр зорчсоноос шалтгаалдаг байна. Хэдий нийтийн тээврийн хэрэгслүүдэд теле камер байршуулсан ч авто замын хөдөлгөөний нөхцөл байдал байдал сайжраагүй гэдгийг мөн хэлсэн юм. Харин автобусны жолоочдын хэлж буйгаар нэгдүгээр эгнээгээр зорчиж буй жолоочдоос шалтгаалж өөр эгнээ рүү орохоос өөр арга байдаггүй гэнэ. Хэдий нийтийн тээврийн хэрэгслүүдэд теле камер суулгаж нэгдүгээр эгнээнд зорчсон жолоочдыг торгож байгаа ч, торгууль төлөх жолооч нэмэгдсэн ч нэгдүгээр эгнээд зорчих авто машинуудын тоо буураагүй байна.

Гэрэл зургийг О.Болорсувд 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүдүүн цагдаа 2024-10-16 178.211.159.53

Зам дээр бүдүүн цагдаа нар зогсоод бэлэн мөнгөөр торгодог байхад жолооч нар арай ч ингэж давардаггүй байсан. Тиймээс одоо бүдүүн цагдаа нараа буцааж зам дээр зогсоогоод, шууд газар дээр нь бэлэн мөнгөөр торгодог болго. Тэгээд л дэг журмандаа орчихно. 2006 онд машин лизингээр өгч эхэлснээс хойш түгжрэл эхэлсэн. Тиймээс одооноос машины лизингийг хоригло. Ингээд л асуудал шийдэгдчихнэ.

Avatar

зочин 2024-10-16 66.181.176.254

торгууль тавигдсан боловч төлөхгүй яваад л байдаг шүү дээ…

Avatar

зочин 2024-10-16 202.179.15.130

Энд яагаад жолоочдын гэж бичээд байгаа юм, монгол хэлэнд ийм дүрэм байхгүй, тэнэг сэтгүүлч?

Avatar

Нэргүй 2024-10-16 103.212.116.180

copy# E-Police аппликэйшнийг урамшуулалтай болгоод л өгчих. энэ бүх асуудал чинь өөрсдөө алга болчихно.

Avatar

Нэргүй 2024-10-16 202.179.15.130

Бүх юмаа хууль, журмаа, тэмдэг тэмдэглэгээгээ тодорхой болгон төр төмөр нударгаа харуулан өчиггүй ачиж торгодог байх хэрэгтэй ямар сайндаа л ачлагынхан хулгай хииж ачих вэ дээ тэр хулгайчид ч дүрмээ сайн мэддэггүй болоод л тэр торгууль ч өндөр байх ёстой . Ж нь: 1 р эгнээнд түрэмгиилдэг новшнууд 4 замаас саппоро хүртэл 1 бус удаа 4-5 хүнииг 20,00 -25,0 р авч яваад 1 л удаа 20,0-р торгуулаад ашигтай учир ер горойхгүй байгаа

Avatar

Нэргүй 2024-10-16 202.126.89.172

Torguulia 100k bolgoo

Avatar

Зочин 2024-10-16 66.181.161.135

7 хоногт 2 тэрбумын орлогыг зөвхөн авто зөрчлөөс төвлөрүүлнэ. Засгийн газарт бонд босгох хэрэг байна уу? Нүүрсээ хямдхан зарахын ч шаардлагагүй болж байна.

Avatar

888 2024-10-16 103.10.22.222

Торгуулийн мөнгөө хурааж чадвал 1 сард л 8 тэрбумыг төсөвт бүрдүүлэх боломж байна ш дээ… Ганцхан 1-р эгнээний зөрчил… Бод бод

Avatar

зочин 2024-10-16 66.181.160.80

Нэг талаасаа бараан мэдээ боловч нөгөө талаасаа Монгол айл бүр машинтай амьдрал өөдрөг сайхан байнаа… Соц үед тэдэн айл зурагттай , өдөн айл хөргөгчтэй гээд л нэг статистик мэдээ гаргадагсан .. Одоо айл бүрийн хөрөнгийг тоолбол ямар тоо гарах болоо ?.

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.161.135

Зөвхөн төгрөгийн хадгаламж л гэхэд нийт дүнгээр ДНБ-ний 1/3-тэй тэнцсэн байналээ. Улсаасаа баян иргэд, Аан-үүд. Муугүй шүү.

Avatar

police 2024-10-16 202.131.245.34

E-Police аппликэйшнийг урамшуулалтай болгоод л өгчих. энэ бүх асуудал чинь өөрсдөө алга болчихно.

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.189.150

нямка !!! сайн ажиллаж байна. торгуулиа нэ мээд өг.

Avatar

Нэргүй 2024-10-16 202.179.11.230

БаянМонгол хорооллын урд 1-р эгнээнд машин тавиж хонуулдагаас болж өглөө бүр байнга түгжрэл үүсч байна.

Avatar

Нэргүй 2024-10-16 202.131.245.34

торгох эрх нь та нарт байгаа. e-police апп суулгаад торгоод байхад дахиж машин тавихгүй

Avatar

Zochin 2024-10-16 59.153.114.137

zamiin huraamj torguuliig neg n bas idej baigaa daa. yamar ch nemergui.

Avatar

Ничоз 2024-10-16 202.126.89.144

Муу оркуудыг бензинээ авч дийлэхгүй болтол нь торгоод өг.

Avatar

Irgen 2024-10-16 103.212.117.70

Avtobusnii buudal deer henegt ch ugui zogsood yavaach geheer yavahgui yum. Avtobus 2 egneend zogsoj hun buulgaj avah asuudal ih heveer bna. Torguuliin hemjeeg yadaj 100 myanga bolgoh heregtei.

Avatar

Нэргүй 2024-10-16 103.50.206.95

за тэгээд сайхан төсвөө бүрдүүлж байна, энэ бүрдэлтэнд хяналт тавих хэрэгтэй хэн нэгний хулгайн замаар орно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж