Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран жил бүр өрнүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хотноо нээлтээ хийлээ.
Нээлтэд дээрх байгууллагуудын удирдлага, зочид төлөөлөгчид болон аймгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Хэнтий аймгийн хувьд цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчлөлөөр Галшар, Биндэр зэрэг сумд аймагтаа хувь өндөр байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс онцолсон юм. Иймд нийт иргэдийг хоёр хоног үргэлжлэх энэхүү аяны хүрээнд цусны даралтын эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриаллаа.
"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-ыг 2017 оноос хойш найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд энэ онд зүүн бүсийн дөрвөн аймагт зохион байгуулж буй юм.
Холбоотой мэдээ