Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 10:00 цагт эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож нийт хүүхэд багачууддаа баяр хүргэж үг хэлсэн юм.
Мөн "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүд гэр бүлийн хамт, унадаг дугуйн парад, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд багачууд баярын жагсаалаар орж ирлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 28937 хүүхэд байгаа бөгөөд нийт хүн амын 36.3 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхдийн асуудал нь нийгмийн бүхий л салбарын бодлого шийдвэрт хамааралтай байдаг учир орон нутгийн бодлого шийдвэр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа бүр хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн, хүүхдэд ээлтэй байх ёстой билээ.
Холбоотой мэдээ