Хотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ

Хотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ

Хотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Өмнө нь хотын дарга Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилж байв.

Т.Даваадалайгийн хувьд “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байсан бол А.Амартүвшин нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-15 202.9.40.75

жижигхэн, заваан хот юм байж юун ч олон орлогчтой юм! Хэнд ч хэрэггүй дээр нь татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтчилэн үрэн таран хийхээ боль!

Avatar

Нэргүй 2024-10-15 202.21.102.222

Мандуул дээр бсым даа. Мөнгө л ялах юм

Avatar

Улаанбаатар хотын хамгийн нэр хүндтэй захирагч бол Нямбаатар болсон.. 2024-10-15 66.181.183.11

Нямбаатарын багт амжилт хүсье. Монгол улсыг Монгол ардын нам үүрд засаглах болтугай. Улаанбаатар хотыг зөвхөн Монгол ардын намын залуучууд л хөгжүүлж өөрчилж сайн сайхан болгож чадна.

Avatar

Зочин 2024-10-15 139.5.217.24

Хүндэт төмөр замчины тэмдэг зүүчихсэн байна.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.187.159

Амартүвшин сайн залуу

Avatar

Хотын уугуул иргэн 2024-10-15 59.153.115.129

За ёстой мэдэхгүй юм байна. Төрийн байгууллагад огт ажиллаагүй. Нэг их л менежер л хийсэн нөхөд байх. Нүүрсчин л нөхөр ч байна. Ядаж барилгын инженер хүн олдоогүй юм байхдаа. Ёстой сонин багаануудыг сонгожээ. Хотын ажил бол аж ахуйн ажил шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.64

Улс төр сонирхдог хүн үлдсэн үү? Компанийн эздийн буюу олигархуудын бузар булайг ил болгон, нийтлээч ээ!

Avatar

Нэргүй 2024-10-15 192.82.92.204

Маш зөв хүнээ 1-р орлогчоор томилжээ. Энэ залуу цүнх баригч биш шүү. Аав ээж нь ч цэвэр Монгол хүмүүс байдаг. Нямбаатар чинь харин нүдтэй хүн байна. Үнэхээр л хотын асуудлыг шийдье гэж байгаа юм бна. Итгэл төрлөө. Амжилт хүсэе.

Avatar

Зочин 2024-10-15 66.181.160.118

Монгол хүн алга уу?

Avatar

Зочин 2024-10-15 202.126.90.143

Нямбаатарт уг нь ажил хийдэг хүн хэрэгтэй баймаар, ийм цүнх баригчдаар яадаг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж