"Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна"

"Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна"

"Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна"
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа. 2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монголд 983.485 гэр бүл байна. Эдгээрийн таван гэр бүл тутмын нэг нь орон сууцны асуудалтай, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий.
Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.
  • Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон.
  • Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюун ухаанд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэх зорилт дэвшүүллээ.
  • Халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг арилгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгтээ хүргэнэ.
Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоодог 97 өвчнийг хугацаагүйгээр тогтоож, хүнд суртлыг бүрэн арилгалаа. Ирэх жилүүдийн хамгийн томоохон зорилт бол бүтээмжийн хувьсал болж бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ. Харин тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан долоон жилийг таван жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсчээ.
  • 2025 оноос ЭХИЙН АЛДАР 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.
  • Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаална.
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг дэмжих төвийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.
  • 2024 оны УИХ-ын намрын чуулганд салбарын тулгуур хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 2024-10-15 202.55.188.44

тэтгэврийн мөнгөө хүү төлж авч байгаа,зээлийн хүүг нь идэж байж, өгөх хугацааг нь тогтоох нь буруу.бидний амьдралд хэрэглэгдэж байгаа нь үнэн шүү дээ

Avatar

НД-ийн хуулиа дахиад оролдох нь уу. Өөр ажил алга уу 2024-10-15 202.170.73.150

Танай намынхны санал биздээ? тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 болгосон нь. Сонгууль дуусаад одоо буцаад хуулиа өөрчлөх нь үү. Эргэж хургасан ийм эргүү төлөг шиг юм хийж, ард иргэдийг хохироохоо болиочээ. Идэж уусан чинь багадаад байна уу

Avatar

Зочин 2024-10-15 66.181.177.152

Энх-Амгалан өөрөө Бзсанг тоносон одоо тэтгэвэрийн санг яах гээд бнаа

Avatar

Нэргүй 2024-10-15 202.21.109.5

тоногчид уснаас хуурай гарч илрүүлсэн нь сэтгүүлч нь яллагдсан Иргэд эрх чөлөөгөө мэдэх эрхтэйгээ алдсан

Avatar

Шогт 2024-10-15 202.21.109.5

БЗСанг цөлмөгчдийг цээжээрээ хамгаалж дадлага суусан юм чиньцэвэрхэн гулгуулчихна Нууц чрёд нь хамгаална Бүү санаа зов

Avatar

Нэргүй 2024-10-15 103.212.162.207

Очсон газар бүртээ ёрло ж байдаг х***а

Avatar

нэргүй 2024-10-15 202.179.27.32

Яг зөв 2028 оноос энэ сангаас тэтгэвэр авдаг хүн багасаад явна тэгээд 20 30 жилийн дараа нэгч хүн байхгүй болно гарц гаргалгааг харахгүй байна даа сайдаа

Avatar

нэргүй 2024-10-15 202.179.27.32

Сэтгүүлч хүнээр йим чухал салбарыг удирдуулахж болохгүй инеунер эсвэл санхүүгийн хүн байвал цаадахын харж зөв шийдвэр гаргаж чадна ганц жишээ нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $10000 хүрвэл тэтгэвэрийн сан дүүрээд халих нь гарцаагүй яагаад гэвэл цалин нэмэгдэхэд НД н шимтгэл нэмэгдэнэ нэг жилд бүгдээрээ тэтгэвэрт гарахгүй тэтгэвэрт гарах хүний тэтгэврийг хангалттай тавьж чадна 2 т 2028 оноос бүрэн хуримтлалын сангаас тэтгэвэрт гарч эхэлнэ йимээс энэ сангаас тэтгэвэрт хүн багасна

Avatar

Нэргүй 2024-10-15 103.50.206.95

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-10-15 66.181.187.86

Дарьтай торх гэж дэмийрч байхаар төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг хурааж наад сандаа хий.
Төр чинь НДС -д өртэй шүү.

Avatar

Зочин 2024-10-15 109.252.141.117

тэтгэвэрийн сан дарьтай торх шиг бол булгантуяа хуухэн хамаг монгийг нь идсэн байна
.. намын эрх хуухэн булгантуяагаар гаргуул толуул

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.183.193

МАН АН ын нэр зүүсэн хэдхэн өлөн хулгайчууд цөлмөсөн бус уу.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

МАН-ын хулгайч нар л цохьсон, сүүлийн арваад жилд АН-аас Нийгмийн даатгалд АН-ын нэг ч хүн ажиллаагүй ш дээ
МАН-ын мангарууд бас хань татаж, "дэр авч үхэх нь ээ", болиорой хөөе !!!

Avatar

иргэн 2024-10-15 202.9.46.163

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.161.97

Төр нийгмийн даатгалын санд асар их өртэй байгаа биз дээ?

Avatar

Загдаа 2024-10-15 139.5.217.162

Дарьтай торх морх гэж ДЭМИЙРЧ байхаар. банк оруулаад дампууруулж ЗАВШСАН УИХ -ын эрх мэдэлтнүүдээс буцаан ТӨЛҮҮЛ!!!

Avatar

Нэргүй 2024-10-15 202.21.125.22

Тэтгэвэр тооцох аргачлалыг дордуулахын юм бол хулгайчуудын цөлмөсөн сангийн дутууг нөхөх ачааллыг иргэдэд үүрүүлэх хууль санаачлах ухааны юм их яриад яваа Энхамгалантай үзнэ шүү

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.182.248

МАНгасууд бас тэтгэврийн санг цөлмөчихсөн үү

Avatar

nvvbf 2024-10-15 202.126.89.208

Адгиын хулгайч өлөн манж х***а зулбасгууд хулгай зэлгээ 35 жил лалартсны ял төлбөр чин аймар хүнд шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж